Буцах

Чингэлэг тээвэрлэгч хөлөг онгоц Суэцийн сувагт гацаж, түгжрэл үүсгэжээ

Суэцийн сувагт гацсан чингэлэг тээвэрлэгч хөлөг онгоцыг хөдөлгөхийн тулд хэдэн өдөр бүү хэл хэдэн долоо хоног шаардагдаж болзошгүй гэж  Голландын "Smit Salvage" компаниас мэдээлжээ. 

Тус компани  Италийн "Коста Конкордиа" хөлөг болон Оросын "Курск" завийг гаргаж авсан туршлагатай бөгөөд одоо бусад аврах албаныхантай хамтраад Суэцийн сувагт гацсан "Эвер Гивен" хэмээх чингэлэг тээвэрлэгчийг байрнаас нь хөдөлгөхөөр оролдож байна. Ингэхийн тулд хөлгийн хамар орчмын 20 мянган метр куб элсийг ухаж холдуулах шаардлага гараад байгаа аж. "Smit Salvage" компанийн тэргүүн Питер Бердовски "Яг л халимыг далайн эрэг дээрээс өргөх гэж байгаа мэт санагдаж байна" гэжээ.

"Эвер Гивен" хөлөг Суэцийн сувагт мягмар гарагт гацаж, улмаар томоохон хэмжээний түгжрэл үүсгээд байгаа юм. Энэ сувгаар дэлхийн ачаа тээврийн 12 хувь дамжин өнгөрдөг бөгөөд 400 метрийн урттай энэ чингэлэг тээвэрлэгч хэр удаан тэнд зогсоно төдий чинээ олон улсын худалдааны салбарт хохирол гарч болзошгүй байна.

Одоогоор хоёр талаасаа 150 орчим хөлөг онгоц бөөгнөрөөд байна.

Эх сурвалж: ВВС

Эх сурвалж: ВВС

Сэтгэгдэл (9)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд GoGo.mn хариуцлага хүлээхгүй.

Зочин
[ 103.57.95.248 ]
  2021.03.26

Tatlagagui yavj baisan yum baihdaa. Oosorlood tataj meddeguiee

1
[ 202.131.225.197 ]
  2021.03.27

Muu mal hahaha

Зочин
[ 202.179.25.128 ]
  2021.03.26

Buur 1 uilsgui amitad we

Зочин
[ 202.55.188.34 ]
  2021.03.26

Энэ олон жил аятайхан түгжрэхгүй болоод байсан одоогийн усан онгоцны жолооч нар их муу болжээ...бодвол курс нь чанаргүй байгаа биз.

haha...
[ 203.91.112.14 ]
  2021.03.29

haha....

Зочин
[ 106.101.66.10 ]
  2021.03.26

Hvchtei salhinaas bolood ingetsen yma

Зочин
[ 202.70.41.122 ]
  2021.03.26

ха ха ха

Бусад сэтгэгдэл (1)