Манай улсын хойд хил дагуу орших Сэлэнгэ аймгийн гурван суманд 216 иргэн КОВИД 19-ийн халдвар аваад байна. Сэлэнгэ, Дархан-Уул аймагт төмөр зам дагасан халдварын голомт үүссэн юм.
Тус аймгийн Сүхбаатар сумын орох гарах хөдөлгөөнийг арваннэгдүгээр сарын 24-нөөс эхлэн хаажээ.
Сүхбаатар, Мандал өртөө, Хөтөл зангилааны нийт 850 ажилтан, албан хаагчид болон Алтанбулаг сумын хүнийг шинжилгээнд хамруулаад байна. Шинжилгээ үргэлжилж байгаа тул иргэдийг хуваарьт цэгтээ очиж шинжилгээ өгөхийг уриалж аймгийн Онцгой комиссоос уриалсаар байна.
Засаг дарга Ш.Оргил "Мандал, Алтанбулаг сумдад иргэдээс шинжилгээ авах ажил үргэлжилсээр байна. Бусад сумдад түүврийн аргаар судалгаа авч байна. Аймгийн онцгой комиссын даргын хувьд хэлэхэд бидэнд таван минут ч тайвшрах эрх байхгүй. Бид өвчлөл бүртгэгдээгүй тайван бүс нутгийн иргэд биш гэдгээ байнга бодох хэрэгтэй” гэсэн юм.