“COVID-19”-ийн эсрэг вакцины туршилтууд амжилттай болж, газрын тосны үнэ сүүлийн найман сарын дээд түвшинд хүрээд байсан ч АНУ-д шатахууны нийлүүлэлт эрэлтээс давж, агуулах дахь газрын тосны нөөц нэмэгдэж байгааг АНУ-ын Газрын тосны хүрээлэн мэдээллээ.
Үүний дараа газрын тосны үнэ буурч эхлээд байна. Агуулах дахь газрын тосны нөөц нь өнгөрсөн долоо хоногт 3.8 сая баррелиар нэмэгдсэн байгааг тус байгууллагын тайлан харуулж байна. Үүнээс өмнө вакцины туршилтууд амжилттай болж, OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг гарцаа нэмэгдүүлэх төлөвлөгөөгөө хойшлуулах магадлалтай байгаа нь газрын тосны үнэ өсөхөд голлон нөлөөлж байсан юм.
Лхагва гарагийн байдлаар West Texas төрлийн газрын тосны үнэ 0.18 хувиар буурч, баррель нь 44.83 ам.доллар байна. Харин Brent төрлийн газрын тосны үнэ баррель нь 47.86 ам.доллар байна.
Б.Батцэцэг
Эх сурвалж: bloombergtv.mn