Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос нийгмийн даатгалын шимтгэлийн нэмэгдлийг хойшлуулахдаа бүх салбарыг хамруулах нь зүйтэй хэмээн цахим акцыг эхлүүлжээ.
Холбооноос УИХ-д хандан Ковид 19 цар тахлын улмаас иргэд хөдөлмөрчдийн дунд ажилгүйдэл, ядуурал эрс нэмэгдэж эдгээрээс үүдэлтэй орлогын хомсдол гүнзгийрч байгаатай холбогдуулан НДШ-ийг энэ оны эхнээс хоёр хувиар нэмэгдүүлсэн хуулийн \2017 оны\ үйлчлэлийг Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчлэлийг хийх хүртлэх хугацаанд бүх салбар, аж ахуйн нэгж, байгууллага, ажилтнуудыг ямар нэгэн ялгаварлалгүйгээр хамруулан хойшлуулах шаардлагыг тавьжээ.
Энэ шаардлагын хариуг нэхсэн тэмцлийн үйл ажиллагаа улс орон даяар бүх салбарыг хамран үргэлжилж хөл хорионы онцгой нөхцөл байдлын улмаас цахим акци хэлбэрт шилжүүлсэн байна.
Үйлдвэрчний эвлэлүүдийн дээрх шаардлага, саналыг ажил олгогчид, ажилтнуудын аль аль тал нь дэмжиж байгаагаараа онцлогоос гадна бүх нийтийн шинжтэй байгаа нь уг асуудлыг УИХ-аас цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан хууль эрх зүйн хүрээнд цогцоор нь яаралтай авч үзэх ёстой гэж үзэж байгаа аж.
Иймд хуулиар олгогдсон эрхийн дагуу иргэд хөдөлмөрчид, ҮЭ-ийн гишүүдээ төлөөлөн хүргүүлсэн МҮЭ-үүдийн мэдэгдлийн хариуг албан ёсоор ирүүлж, хамтран ажиллахыг УИХ-д хандан дахин мэдэгдээд байна.