Их Монгол Улс байгуулагдсаны 802 жилийн ой, Ардын хувьсгалын 87 жилийн ойн үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаан Улаанбаатарын цагаар 12 цаг 30 минутын үед эхэллээ.
Цагтаа монгол наадмын зүлэг ногоон дэвжээг уран хурц барилдаанаараа эзэгнэж, наадамчин олноо баясгаж явсан Увс аймгийн Хяргас сумын харьяат, дархан аварга Х.Баянмөнх, Төв аймгийн Эрдэнэсант сумын харьяат, дархан аварга Ж.Мөнхбат, Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын харьяат дархан аварга Д.Цэрэнтогтох, Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат даян аварга А.Сүхбат, Увс аймгийн Зүүнговь сумын харьяат, улсын арслан Ж.Хайдав нар Төв цэнгэлдэхэд ирж, төрийн есөн хөлт цагаан тугандаа хүндэтгэл үзүүллээ.
Энэ наадамд 512 бөх уран мэхийг уралдуулан барилдаж буйгаас аварга 3, арслан 4, гарьд 3, заан 11, харцага 13, начин 54 улсын цолтой нийт 80 гаруй хүчтэн, аймаг, цэргийн цолтон 200 гаруй байна.
Хүчит бөхчүүдийг Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат, далай аварга Г.Өсөхбаяр, Өвөрхангай аймгийн Хужирт сумын харьяат, улсын аварга Д.Сумьяабазар, Увс аймгийн Наранбулаг сумын харьяат, улсын аварга О.Балжинням, Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын харьяат улсын арслан Б.Ганбаатар нар манлайлан барилдаж байна.
Мөн арслан Д.Мөнх-Эрдэнэ, Д.Азжаргал, Х.Мөнхбаатар, гарьд Б.Гантогтох, П.Сүхбат, И.Доржсамбуу, заан Б.Ганбат, М.Баяржавхлан, Д.Бумбаяр, Ц.Мягмарсүрэн, Д.Хишигдорж, З.Дүвчин, Ч.Батзориг, Б.Сайнбаяр нарын хүчтэнүүд наадамчин олноо баярлуулахаар ирж, учраа бөхөө хөнгөхөөн даваад туг тойрчихлоо.
Д.Хадбаатар аваргын хүү залуу бөх Даваажав үндэснийхээ их баяр наадамд нэг давлаа.
Харин улсын начин Бадрах залуу бөх Өнөболдод унасан.
Бөхийн барилдаан өнөөдөр хоёрын даваагаар өндөрлөнө. Наадмын бөхийн хамгийн сонирхолтой, бөхийн хорхойтнуудыг Төв цэнгэлдэхэд болон зурагтынх нь өмнө уясан хэсгүүд маргааш болж, олон шинэ цолтон төрнө.
Өнгөрсөн 86 жилийн хугацаанд нийт 50 мянга орчим бөх улсын баяр наадамд зодоглосноос 700 гаруй улсын цолтон төрсөн түүхтэй юм байна.
Та бүхэн минь сайхан наадаарай.
Ж.Сарнай