Монголын Урлагийн Зөвлөл (МУЗ), Солонгосын Урлагийн Зөвлөлтэй хамтран “Салхийг мэдэр” нүүдлийн урланг наймдугаар сарын 30-наас есдүгээр сарын 7-нд Улаанбаатар хот болон Өмнөговь аймагт зохион байгуулж байна.
“Цаг хугацаа ба орон зай” нүүдлийн урланг Солонгосын Урлагийн Зөвлөлийн санхүүжилт, Номадик Экспедишнс ХХК, Улаанбаатар чуулгын дэмжлэгтэйгээр “Салхийг мэдэр” сэдвийн дор орчин үеийн хөгжмийн урлагийн чиглэлээр зохион байгуулж, Монгол-Солонгосын хөгжимчдийн хамтын ажиллагааг дэмжин, харилцан туршлага солилцох, шинэ хөгжим хамтран туурвих боломжийг олгож байна.
“Салхийг мэдэр” нүүдлийн урланд Нийслэлийн “Улаанбаатар” чуулга, цагдаагийн “Сүлд” чуулгын нийт таван уран бүтээлч, Солонгосын орчин үеийн хөгжмийн “NuMori” хамтлагийн таван гишүүн оролцож, Монголын говийн үзэсгэлэнт газруудаар аялан, гоцлол, цөөхүүл хоршил гэх мэт бүрэлдэхүүнээр чөлөөт хэлбэрээр шууд зохиомжлон хөгжимдөж, байгалиас онгод урам авч, өөрсдийн бүтээлч сэтгэлгээгээ хөгжүүлэн бүтээлээ туурвина.
Солонгосын NuMori хамтлаг нь Солонгосын ардын ба бөөгийн хөгжмийн хэмнэл, ая данг ашиглан өрнө дорны хөгжмийн соёлыг хослуулж World music, fusion, blues, funk jazz, rock зэрэг хөгжмийн урсгалаар бүтээлээ туурвидаг.
Эдгээр Монгол Солонгос уран бүтээлчдийн хамтарсан, хөгжмийн шинэ бүтээлийн тоглолтыг нийслэлийн Улаанбаатар чуулгын тайзнаа есдүгээр сарын 7-нд 19 цагаас ганцхан удаа зохион байгуулна.
Тоглолтын хөгжмийн үндсэн бүрэлдэхүүнд морин хуур, лимбэ, ёочин, аман хуур, хөөмий, уртын дуу болон Солонгосын үндэсний цохивор хөгжмүүд, орчин цагийн даралтат хөгжим, цахилгаан гитар, саксафон зэрэг Монгол, Солонгос, европ хөгжмүүд багтах бөгөөд фанк жазз, блюз, уорлд фюжн зэрэг орчин үеийн урсгалын хөгжмийн бүтээлийг үзэгчдэд толилуулна.
МУЗ нь Монголын орчин цагийн хөгжмийн ертөнцийн хүрээнд өөр бусад орны соёлын солилцоог хөхүүлэн дэмжих энэхүү бүтээлч урланг зохион байгуулж, соёлын олон төрөл зүйлсийг багтаасан, оюуныг сэргээсэн, гоозүйн таашаал авчрах шинэ хөгжмийг олны хүртээл болгож байгаадаа баяртай байна.