Бүгд Найрамдах намаас АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр болсон Дональд Трамп сонгуулийн сурталчилгаандаа нэг тэрбум ам.доллар зарцуулахаар төлөвлөж байна.
Тэрээр NBC телевизэд өгсөн ярилцлагадаа “Манай сонгуулийн штаб Бүгд Найрамдах намын Үндэсний хороотой хамтран нэг тэрбум ам.долларын хөрөнгө босгох шаардлагатай болоод байна. Ардчилсан намынхан сонгуулийн сурталчилгаандаа хоёр тэрбум зарцуулах чадвартай” гэв.
Америкийн Center for Public Integrity байгууллагаас явуулсан судалгаагаар АНУ-ын томоохон хоёр намаас сонгуульд нэр дэвшүүлэхээр өрсөлдсөн улс төрчид өнөөдрийн байдлаар нийт 1.23 тэрбум ам.доллар босгосон бөгөөд түүний 1.05 тэрбумыг нь зарцуулаад байгаа аж.
Эдгээрийн дундаас Ардчилсан намын Хиллари Клинтон 263 сая, Берни Сандерс 186 сая ам.долларыг хандивлагчдаас босгосон байна. Тэгвэл Дональд Трампын сонгуулийн хороо өнөөг хүртэл зөвхөн 51 сая ам.доллар босгож чаджээ.
Эх сурвалж: ВВС