Өчигдөр Английн Премиер лигийн түүхэнд алтан үсгээр бичигдэх нэгэн үйл явдал болов. Юу гэвэл Лондонгийн дербид Челси Тоттэнхамтай тэнцсэнээр энэ улирлын аварга багаар хэний ч санаанд оромгүй баг түрүүлэх нь тэр.
Тэд бол Лэйстер Сити буюу Үнэгнүүд. Улирлын эхнээс л бүхнийг гайхашруулж байсан баг яв явсаар аваргын цомыг өргөнө гэж хэн санах билээ. Улирлын эхэнд тэднийг түрүүлнэ гэж бооцоо тавьсан хүн 5000 хүн тутамд цор ганц байсан гээд бодохоор энэ бол зүгээр л гайхамшиг.
Орчин цагийн Үнсгэлжингийн үлгэр амьдрал дээр хэрхэн биеллээ олохыг харах азтай завшаан хөлбөмбөгийн фэнүүд бидэнд заяаж. Тэр тусмаа бүхнийг мөнгөөр шийддэг болсон цагт энэ гайхамшгийг бүтээлээ, тэд.
Анх Роман Абромович Челсиг худалдан авч, 700 сая еврог зарцуулснаар багуудын хооронд мөнгөний тулаан эхэлсэн юм. Английн том багууд бүгд л толгой дараалан шинэ эзэнтэй болж, тэд нь ч мөнгийг баруун солгойгүй цацаж гарсан.
Өнгөрсөн 2 зун гэхэд л Манчэстер Юнайтед наймаанд 350 саяыг зарцуулсан ч амжилт гаргаж чадсангүй. Ноднин дөнгөн данган 4-р байраа хадгалж үлдсэн бол энэ жил Аваргуудын лигийн эрхгүй үлдэх дээрээ тулчихсан тууж яваа.
Багуудын ханшийг аваад үзвэл толгой эргэмээр. Өнгөрсөн 2 жилийн аварга багууд болох Манчэстер Сити болон Челси гэхэд л хэдийнэ хагас тэрбумын үнэ хүрсэн. Лигийн Топ-6 гэгддэг багууд бүгд л 300 сая давж л хэлэгдэнэ.
Тэгэхэд ноднин хасагдах дээрээ тулж явсан Үнэгнүүдийн бүх тоглогч нийлээд ердөө 80 саяар л үнэлэгдэж байсан гээд бод доо. Харин улирлын турш формоо сайн хадгалсан тоглогчид нь энэ хооронд овоо үнэлгээгээ дээшлүүлснээр тэд одоо 130 саяын баг болсон.
Англи, Герман, Францын лигийн дундаж л гэгдэх тоглогчид ийнхүү гар нийлэн явсаар эцэстээ аварга авсны нууц юунд байв аа?
Хамгийн түрүүнд мэдээж дасгалжуулагч Клаудио Раниеригийн гавьяаг дурьдах ёстой. Олон том багуудад очиж байсан ч дандаа азгүй байдлаар лигийг үдэж байсан даа.
Валенсигаас түүнийг явсны дараахан Сарьсан багваахайнууд лигт 2 удаа түрүүлсэн. Челсигээс явангуут тэд 2 жил дараалан түрүүлчихсэн. Ювентусыг дээд лигт орох үед очиж байлаа.
Дараа нь Ромад байх үед нь Интерийн галзуурлын үе таарчихсан. Интерт нь очтол нөгөө Ювентус нь босоо бөхөөр тодроод эхэлсэн. Испани, Англи, Италид үзлээ, одоо Францад хүчээ нэг сорьж үзье гэтэл Парис Сен Жермен түүний удирдсан Монаког дарж орхив.
Ингээд түүнд нэг л азгүйтэл тохиосоор. Сайхан баг бэлдэж өгөөд явдаг, нөгөөдүүл нь дараа нь түрүүлдэг шахуу л зүй тогтол тогтоод байв.
Грект хальт буудалласны дараагаар түүнд Англиас дахин ажлын санал ирлээ. Энэ удаад бүүр доод шатанд. Өөрөөр хэлбэл 64 настай итали эрийн сүлд хийморь тэнэж одсон мэт.
Ингээд л түүний олон жилийн карриер дуусах нь тэр гэлтэй. Энэ ажлыг жаахан өөд татахгүй бол эрчтэй залуу дасгалжуулагчид “моодонд” ордог болсон өнөө цагт тэр зүгээр л ингээд чимээгүй одох нь.
Гэвч хувь заяаны төөрөг түүнд дахин хүрд эргүүлэх боломжийг олгов оо. Өнгөрсөн хавар доош унах нь уу гэгдэж байсан баг ганцхан жилийн дотор орвонгоороо өөрчлөгдөх нь тэр.
Багийн уур амьсгал, тоглогчдын ур чадвар, хоорондын ойлголцол энэ бүхэн гэнэт тэс өмнөө болж хувирав. Энэ бүхэнд Раниеригийн үүрэг мэдээж хамгийн их байсан.
Одоо түүнд Европын тавцанд нэг үзээд тэгээд гавьяаныхаа амралтад гарахад гомдох юм үнэхээр алга. Тэр түүхийг бүтээж чадсан, тэр байж боломгүй зүйлийг хийж чадсан.
Түүний мэргэжил нэгт, Ситигийн дасгалжуулагч Мануэл Пэллэгрини Үнэгнүүдийн амжилтыг түр зуурынх, яг л бидний 2008 оны үеийнх шиг байдал үүсчихээд байна, тэд ирэх жилүүдэд эхний 8-д ч орж чадахгүй гэсэн байна лээ.
Тэр 2008 онд Шумбагчдыг удирдан дэд аварга болж байсан ч тоглогчид нь тоногдсоор хэдэн жилийн дараа доод лиг рүү унаж байсан удаатай. Цаг хугацаа л үнэнийг батлах харуулах болно.
Үнэгнүүдийн цочирдмоор амжилтын бас нэгэн зэвсэг бол довтлогч Жэйми Варди. Тэртээх Рүүд ван Нистелройгийн 10 тоглолтод дараалан гоолдсон рекордыг эвдэн барин хийсэн 22 гоол нь багт олон ч удаа бүтэн оноог авчирсан даа.
Британийн сэтгүүлчдээс “Оны шилдэг”-ээр нэрлэгдсэн түүний зэрэгцээ бас нэг хүнийг дурьдахгүй байж хэрхэвч болохгүй. Энэ бол Райан Махрез.
Вардитай гайхалтай хосолсон түүнийг лигийн тоглогчид мөн л “Оны шилдэг”-ээр нэрлэсэн. Мөн Н’Голо Кантэг орхиж бас болохгүй.
Энэ 3 хөлбөмбөгөөр дагнан бичдэг мэргэжлийн сэтгүүлчдийн тодруулсан оны шилдгийн эхний 3 байрт орсон гэдгийг бодоход л энэ баг үнэхээр гайхалтай байжээ гэдэг нь харагдаж байгаа юм.
Өчигдрийн тоглолтын сүүлийн шүгэл дуугарах хэрд тоглогчид нь зурагтын өмнө бөөндөө хүүхэд мэт дэвхцэн хөөрсөн энэ багийн хувь заяа одоо хэрхэх бол гэдэг л асуулт болон үлдэж байна.
Өчигдөр лигт түрүүлснээ ч мэдээгүй 96 настай ээжийнхээ төрсөн өдрийг тэмдэглэхээр явсан Раниери багаа дахин зангидаж чадах болов уу?
Том багуудаас тоглогчдыг нь чангаах оролдлого зогсолтгүй ирэх нь ойлгомжтой. Тэдний өмнө тун чиг амаргүй зам байна даа.
Гэхдээ нэг л үнэн бий. Энэ бол тэд олон баг аваргын төлөө өрсөлддөг, хатуу ширүүн харгис ч гэж хэлж болохоор Премиер лигт түрүүлж чадсан.
Орчин цагийн Үнсгэлжингийн үлгэрийг бид үзэв. Одоо цаашаа үйл явдал хэрхэн хөврөхийг бид хүлээнэ.