Зураач Х.Ариунзаяа уран зургийн анхны бие даасан “Passion” үзэсгэлэнгээ гаргах гэж байна. Өнөөдөр 18.00 цагт “Blue moon” арт галлерейн үзэсгэлэнгийн танхимд нээгдэх тус үзэсгэлэн долдугаар сарын 1-н хүртэл үргэлжилнэ.
Зураач Х.Ариунзаяа Казахстанд есөн жил телевизийн найруулагчийн туслахаар ажиллахын сацуу уран бүтээлээ туурвижээ. Энэ удаагийн үзэсгэлэнд постмодернист, сюрреалист бүтээлүүд багтах аж.
Зураач Х.Ариунзаяа “Өнөөгийн нийгэм дэх эмэгтэйчүүдийн байр суурийг хөндөж, одоо болоод өнгөрсний, өвөг дээдсийн бие биенээ хайрлах хайрыг харуулахыг хүслээ. Миний нүдээр өнөө үед хайрын үнэ цэнэ буурчихаад байна. Тиймээс бие биенээ хүндлэх санааг бүтээлээрээ харуулахыг зорьлоо” хэмээсэн юм.