Чингэлтэй дүүрэг, Жуулчны гудамжинд байрлах Элэгний эмийн мэдээлэл, үйлчилгээний төв элэгний вирүстэй хүмүүст үнэ төлбөргүй зөвлөгөө өгдөг юм байна.
Манай улсын хувьд элэгний В, С вирүсийн өвчлөлтэй 400 мянган хүн байдаг гэх судалгаа бий. Энэ хэрээр элэгний өвчнөөр шаналж буй хүмүүсийн тоо жилээс жилд өссөөр байгаа юм.
Гэвч халдвар авсан иргэд энэ талаараа мэдэхгүй удаан явснаас элэгний хатуурал, сорвижилт болон хүндэрдэг. Тэгвэл дээрх төвд өвдөөгүй бол хэрхэн сэргийлэх, өвдсөн бол хаана хандах боломжтой талаар мэдээллийг өгдөг аж. Гэхдээ эмчилгээний хийхгүй зөвхөн зөвлөгөө өгдөг гэдгийг тус төвийн менежер С.Аюурбуниа хэллээ.
Мөн энэ төвөөс энэ чиглэлийн туршлагатай эмч нарыг урьж, иргэдэд сургалт явуулдаг бөгөөд маргаашаас эхлэн долоо хоногийн хугацаанд нээлттэй хаалганы өдөр зохион байгуулах юм байна.
Нээлттэй хаалганы өдрөөр С вирүсийн эсрэг шинэ эм болох “Хепсинат-ЛП” эмийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг өгнө.