Сэлжүкийн Их сургууль, Монгол Улсын Их сургууль, Азербайжаны “Мирас” байгууллага болон ХБНГУ-ын “Туркуудын Ертөнц” хүрээлэнгийн зүгээс 10 дахь удаагаа зохион байгуулагдаж буй “Олон улсын турк соёл, урлаг болон соёлын өвийг хамгаалах семпозиум/Урлагийн арга хэмжээ”-ний нээлтийн ажиллагаа өнөөдөр МУИС-д болж өнгөрлөө.
Семпозиумд Монгол Улсын Их сургуулийн Дэд захирал док.проф Б. Болдгив болон Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Монгол Улсад суугаа Элчин сайд Мурат Карагөз нар хүндэт зочноор оролцжээ.
Энэ сарын 21-27-ны хооронд зохион байгуулагдах уг семпозиумд Монгол, Турк, Азербайжан Улсын эрдэмтэд оролцох бөгөөд “Турк уран бүтээлд Турк-Монголын хамаарал”, “Монгол дахь Согодын колони улсууд”, “Турк ард түмний бичгийн соёл”, “Төв Азийн нуурын сав газруудад цаг уурын өөрчлөлтийн экологийн болон социологийн нөлөөлөл”, “Турк болон Уйгарын үеийн Пугу овгийн тамга” зэрэг олон сэдвээр илтгэлүүд тавина.
Уг смпозиумын хүрээнд Олон улсын холимог үзэсгэлэн гарна. МУИС-ын Дэд захирал Б. Болдгив нээлтийн арга хэмжээнд хэлсэн үгэндээ туркууд болон монголчуудын түүх, соёлын хэлхээ холбооны талаар дурдаад Туркийн Элчин сайдын яам болон ТИКА-ийн энэ салбар дахь үйл ажиллагаанд талархсанаа илэрхийллээ.
Элчин сайд Мурат Карагөз Монгол Улсад эртний Түрэгийн төрт улсууд оршиж байсан бөгөөд Хархорин болон Налайхад 1300 жилийн тэртээх түүхээр аялуулах эртний олдворууд нь өвлөгдөн үлдсэн гэдгийг тэмдэглээд тус өвийг ЮНЕСКО-ийн Дэлхийн соёлын өвийн жагсаалтанд бүртгүүлсэн Монгол Улсын Засгийн газарт талархсанаа илэрхийллээ.