Туркийн Аялал жуулчлалын агентлаг (ТҮРСАБ)-ийн 12 төлөөлөгч Монголын аялал жуулчлалын байгууллагуудын урилгаар хоёр улсын аялал жуулчлалын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх зорилгоор энэ сарын 22-30-ны өдрүүдэд манай улсад ажлын айлчлал хийлээ.
Төлөөлөгчид айлчлалынхаа үеэр Архангай, Өвөрхангай аймгуудад зочилжээ. Тэд Тэрэлж, Цонжин болдог болон Тоньюкукийн гэрэлт хөшөөг үзэж сонирхон, Улаанбаатар хотод ажиллалаа. Мөн Туркийн Элчин сайдын өргөөнд хоёр улсын аялал жуулчлалын салбарынхны дунд зохион байгуулсан ажил хэрэгч уулзалтад оролцсон юм.
Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүхэн эрхт Элчин сайд Мурат Карагөз тус хурлын үеэр хэлсэн үгэндээ Монгол Улс дэлхийд аялал жуулчлалын салбарт хараахан танигдаагүй. Гэвч түүх, ёс заншил, үзэсгэлэнт байгаль орчноороо анхаарал татах орнуудын нэг болохыг цохон тэмдэглэв.
Хоёр улсын хооронд иргэд харилцан визгүй зорчих гэрээ болон Туркийн иргэний агаарын тээврийн “Туркиш Эйрлайнз” авиа компанийн нислэг үүнд чухал үүрэгтэйг онцоллоо. Тэрээр Туркийн жуулчдыг Монгол Улсад зочлохыг урьсан юм.
Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны Аялал жуулчлалын бодлого хэрэгжүүлэлт, зохицуулалтын газрын дарга Б.Маргад уулзалтад оролцсон. Тэрээр дэлхийд аялал жуулчлалын хөгжлөөрөө тэргүүлэгч орны нэг болох Туркийн туршлагаас хуваалцах төлөвлөгөөтэй байгаагаа мэдэгдлээ. ТҮРСАБ-ийн Захирагчийн зөвлөх Синан Халич Монгол Улсад хийсэн айлчлалдаа сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд цаашид Турк Улсаас илүү олон жуулчин Монголд аялуулах сонирхолтой байгаагаа хэллээ.
Туркээс ирсэн төлөөлөгчдөд Хөвсгөл аймаг, Говийн нутгийн талаар танилцууллаа.