Жүдо бөхийн 2016 оны ААШТ-ий эрэгтэйчүүдийн -100кг-д барилдсан олимпийн хошой медальт, Инчёны Азийн наадмын аварга Н.Түвшинбаяр алтан медалийн төлөө барилдлаа.
Тэрбээр аваргын төлөө тэмцээнийг зохион байгуулагч орны бөх Соиб Курбоновтой шигшээд учраа таарч танхимд цугласан хөгжөөн дэмжигчдийн уухайн дунд барилдлаа.
Барилдааны үндсэн цаг хоёр, хоёр торгуультай өндөрлөж нэмэлт цагт Н.Түвшинбаяр аварга илүү байж өрсөлдөгчөө торгуулиар яллаа.
Н.Түвшинбаяр аваргын хувьд ААШТ-ээс 2007 онд мөнгө, 2008 онд хүрэл, 2011 онд хүрэл медаль хүртэж байсан юм.
Гэрэл зургийг Ч.Ганбат