Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ өнөөдөр “Сайдын цаг” уулзалтад оролцон, сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Тэрээр таван хувийн хүүтэй зээлийг энэ сарын 15-наас буюу ирэх мягмар гарагаас олгож эхэлнэ гэв.
Засгийн газрыг төлөөлж, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, Монгол банк болон арилжааны банкны удирдлагууд гурван талт хамтын ажиллагааны гэрээг өнөөдөр үзэглэжээ. Ингэснээр таван хувийн хүүтэй зээлийг олгох эрх зүйн орчин бүрдэж байна.
Өнөөдрийг хүртэлх хугацаанд ипотекийн зээлийг төрөөс буюу улсын төсвөөс санхүүжүүлсээр ирсэн. Цаашид Нийгмийн даатгалын сан, Тэтгэврийн даатгалын сангийн хуримтлалын эх үүсвэр нь ипотекийн зээлийн эргэн төлөлтийн орлого байна.
Одоогоор 77 мянган иргэн найман хувийн хүүтэй зээл авсан. Тэд сар бүр 100 орчим тэрбум төгрөгийг зээлийн хүү, зээлийн үндсэн төлбөрт төлдөг аж. Энэ нь жилдээ 1.4-1.6 их наяд төгрөгт хүрдэг байна. Энэ төлбөрийг Ирээдүйн тэтгэврийн нөөц санд шилжүүлэн, таван хувийн хүүтэй зээлийг санхүүжүүлэхэд зарцуулах юм байна. Энэ нь тусгай сан хэлбэрээр ажиллах бөгөөд цаашид зөвхөн ипотекийн зээл бус бусад томоохон, төсөл хөтөлбөрийг ч санхүүжүүлэх юм.
Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ Ирээдүйн тэтгврийн нөөц сангийн тухай хуулийг ч танилцуулав. Энэ хууль нь тэтгэврийн даатгалын шинэчлэлийн томоохон бүрэлдэхүүн хэсэг бөгөөд
- Ирээдүйн тэтгэврийн зардлыг санхүүжүүлэх нөөц сан байгуулах,
- Тэтгэврийн даатгалын нэрийн дансыг мөнгөжүүлэх,
- Санхүү хөрөнгийн зах зээлтэй уялдуулах,
- Ахмад настны ирээдүйн нийгмийн баталгааг хангах зорилготой.
- Даатгуулагчийн нэрийн дансны хуримтлалыг бодитоор хуримтлуулж, тэтгэврийн хагас хуримтлал, цаашид бүрэн хуримтлалын тогтолцоонд шилжих суурь болох аж.
Ирээдүйн тэтгэврийн сангийн тухай хуулийн хүрээнд Нийгмийн даатгалын сан, Тэтгэврийн даатгалын санд төвлөрөх ёстой 10 гаруй их наяд төгрөгийн төлбөрийн 30 орчим хувь буюу 3 их наяд төгрөгийн төлбөрийг Тэтгэврийн даатгалын санд өнгөрсөн долоо хоногт шилжүүлэн байршуулжээ.
Ингэснээр 20 гаруй жил бодит мөнгөн хуримтлал үүсгэж чадаагүй Нийгмийн даатгалын сан, Тэтгэврийн даатгалын сангийн бодит мөнгөн хуримтлал бий болох суурийг тавьжээ.
Өнөөдрийг хүртэлх хугацаанд ипотекийн зээлийг төрөөс буюу улсын төсвөөс санхүүжүүлсээр ирсэн. Харин цаашид Нийгмийн даатгалын сан, Тэтгэврийн даатгалын сангийн хуримтлалын эх үүсвэр нь ипотекийн зээлийн эргэн төлөлтийн орлого байна. Өөрөөр хэлбэл эдгээр даатгалыг төлдөг иргэдийн сар бүр төлдөг шимтгэлийг дараа дараагийн зээлдэгчдэд олгох юм.
2030 он гэхэд Ирээдүйн тэтгэврийн нөөц сан нь Тэтгэврийн даатгалын сангийн гол санхүүжүүлэгч болно гэж эрх баригчид тооцоолж байна.