Дуучин Х.Отгончимэг хамгийн анх бага сургуулийн хоёрдугаар ангид байхдаа дууны шүлэг зохиож байв. Түүнийг альтернатив дуучин, гитарчин Отгоо хэмээн нэрлэх болсон нь энэ үеэс эхлэлтэй. Тэр 1997 оноос хойш мэргэжлийн уран бүтээлчийн хувиар одоог хүртэл бүтээл туурвисаар байна.
1. Яг одоо танай гэр бүлийн уур амьсгалыг нэг өгүүлбэрээр тодорхойлбол ямар үгс оновчтой байх бол. Та хүүхдүүдийнхээ хүмүүжилд хэрхэн анхаарч байна вэ?
-Бужигнаантай, хөл хөдөлгөөнтэй, яг л зүрхний бичлэг шиг. Хүүхдүүд маань жаахан учир бужигнах үе бий. Өдөр бүрийг өөр бөгөөд халуун дулаан уур амьсгалтай өнгөрүүлж байна.
Хүүхдүүдийнхээ хүмүүжилд анхаарахдаа өөрсдөөсөө эхэлж байгаа. Хүүхдүүд маань аав, ээжийгээ л дуурайна. Бид аливаад хэрхэн хандана, түүнээс тэд маань суралцана. Тиймээс өөрсдөө сайн, сайхан байж чадвал хүүхдүүд маань ч тийм болж өсөж хүмүүжин гэсэн үг шүү дээ.
2. Таны ажлаа хийж, уран бүтээлээ туурвихад хамгийн тохиромжтой газар бас цаг хугацаа?
Гэртээ, чимээгүй орчинд байх дуртай. Уран бүтээлийн шинэ санааг аль болох чимээгүй, нам гүмээс хайж олох нь элбэг. Харин уран бүтээл туурвиж, ажиллахад хамгийн тохиромжтой газар бол мэдээж студи.
Уран бүтээлээс гадна "Ээж" гэдэг ажил хийдэг
Бүх уран бүтээлч ижил байх. Учир нь студид хоолой, хөгжмөө шалгах гээд бүхий л нөхцөл бүрдсэн байдаг. Харин миний хувьд тохиромжтой цаг гэж үгүй. Тохироо нь бүрдсэн бол хэзээ л бол хэзээд ажиллаж болно.
3. Таны очиж байсан хамгийн сайхан газар болоод дурсамжтай аялал?
-Гэр бүлээрээ хийсэн аялал хамгийн сайхан нь. Заримдаа ганцаараа сайхан газарт очоод гэр бүл минь хамт байсан бол гэж боддог болчихсон. Хамгийн дурсгалтай нь гэвэл энд хүйтэн байхад халуун оронд түр хийгээд ирсэн аялал.
4. Цаг хугацааг буцаавал аль үе рүү очоод ирэхийг хүсэж байна вэ?
-Буцахаас илүүтэй одоог илүүд үзэж байна. Буцах эрх олгосон ч буцахыг нэг их хүсэхгүй. Одоо буй бүхэн маань аз жаргал. Өнгөрсөнд очоод ирэхийн хооронд одоо маань өөрчлөгдчихвөл хэтэрхий хайран шүү дээ. Түүний оронд ирээдүйд сайн сайхан зүйл олон байна гэдэгт итгэж найдъя.
5. Та уран бүтээлээс гадуур ямар нэг ажил хийдэг үү. Аливааг хийхдээ баримталдаг зарчим бий юу?
-Шударга, зөв байхыг хичээдэг. Бусдаас ч гэсэн тийм байхыг хүсдэг, бүр шаарддаг. Энэ нь бусад хүмүүст заримдаа хатуурхсан мэт сэтгэгдэл төрүүлэх нь бий. Энэ нь жаахан муу талтай байж мэднэ. Уран бүтээлээс гадна "Ээж" гэдэг ажил хийдэг.
Г.Чимэдлхам