Өнөөдөр БСШУСЯамнаас Шинжлэх ухааны салбарын шилдэг ажилчид, шилдэг бүтээлүүдийг шалгаруулж, шагнал гардууллаа.
Шинжлэх ухааны академийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн доктор, академич Ж.Тэмүүжингийн “Нүүрсний үнсний шинж чанар, иж бүрэн боловсруулалт, хэрэглээ” хэмээх бүтээл энэ жил хоёрдугаарт байрт оржээ.
Доктор, академич Ж.Тэмүүжин:
"Дэлхий нийтэд дулааны цахилгаан станцын хаягдал үнсийг хэрхэн ашигладаг вэ, өмнө нь ашиглаж байсан туршлага юу байв? гэдэгт үндэслэн Монгол орны төвийн бүсийн дулааны голлох цахилгаан станцуудыг үнсийг судалж үзлээ.
Ингээд эдгээрийг боловсруулан, нэмүү өртөг шингэсэн ямар бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой болохыг гаргаж ирсэн юм. Түүнчлэн гэр хорооллын өрхүүд өргөнөөр ашигладаг Налайх, Алагтолгой, Багануурын нүүрсний үнсийг ашиглах боломж юу байгаа гэдгийг тогтоосон урьдчилсан судалгааны үр дүнгээ мөн тусгасан.
Цахилгаан станцын үнсийг цацраг идэвхтэй гэдэг үндэслэлээр хэрэглэдэггүй байсан бол судалгааны үр дүнд бага хэмжээгээр бетонд холиход дэлхийн болон Монгол улсын барилгын материалд тавигдах стандартаас давах хэмжээний цацраг ялгаруулахгүй гэдгийг мэдэж авсан.
Түүнчлэн Дөрөвдүгээр цахилгаан станцын үнсийг ашиглан цементгүй бетон буюу шинэ төрлийн холбогч материалыг үйлдвэрлэх боломжтой, ямар нэгэн цацрагийн асуудалгүй гэдгийг гаргаж ирлээ" гэсэн юм.