“Монгол контент” компани зураач, уран бүтээлчидтэй хамтран ажиллах төслийн эхний гараагаа өнөөдөр хийлээ.
Энэ ажлын эхлэл болгон тус компанийн захирал Г.Гантуяа болон зураач С.Заяасайхан нар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурав.
Ийнхүү хамтрах болсноор, компани зураачийн өмнө
- Бүтээлийг лицензийн эрхээр ашиглуулах хэлцэл хийх, эрх олгох, борлуулалтыг эрхлэх
- Зохиогчийн эрхийг хамгаалах, хяналт тавих,
- Уран бүтээлийг олонд таниулах, сурталчлах, үзэсгэлэн зохион байгуулах
- Уран бүтээлчийн талаарх баримтат кино хийх зэрэг үүрэг хүлээх юм.
Зураач Самбуугийн Заяасайхан нь Европ, Англи, Америк, Австрали, Япон, Хятад, Араб, зэрэг 20 гаруй оронд үзэсгэлэнгээ гаргасан бөгөөд бие даасан чөлөөт уран бүтээлч юм.
Тэрбээр 2013 онд Сан-Франциско хотноо "Талын баатрууд" нэртэй цуврал бүтээлүүдээ үзэгчдэд дэлгэсэн бөгөөд Монгол баатар эрсийн дүр төрхийг дүрсэлсэн түүний бүтээлүүдээс Хубилай хааны дайчдын Японы эрэг дээрх тулалдааныг дүрсэлсэн "Mongolian Invasion" нэртэй зураг үзэгчдийн сонирхлыг ихээр татаж байжээ.
С.ЗАЯАСАЙХАН: ОЛОН УЛСАД ЗУРААЧ НАРЫГ ТОМООХОН ГАЛЕРЕЙ, АГЕНТЛАГ, БАГ ТӨЛӨӨЛДӨГ
Гарыг үсэг зурах үйл ажиллагааны үеэр зураач С.Заяасайханы сэтгэгдлийг сонслоо.
-“Монгол контент” компанитай хамтран ажиллахаар боллоо. Энэхүү хамтын ажиллагаа нь уран бүтээлч хүний хувьд ямар давуу талыг олж байгаа вэ?
-Юуны өмнө “Монгол контент” компанитай хамтран ажиллах болсондоо их баяртай байна. Ямар ч уран бүтээлчдэд өөрийг нь төлөөлөх хүчтэй оюуны байгууллагууд зайлшгүй хэрэгтэй. Энэ утгаараа тус компанитай ажиллах болсноор хэд хэдэн давуу талыг бий болгож байна. Жишээ нь уран бүтээлчийн бүтээлийг борлуулах, зах зээлд хөрвүүлэх тал дээр бүхэл бүтэн баг ажиллана гэдэг нэг хүнээс хэд дахин давуу талыг өгнө. Хоёрдугаарт өнөөдөр Монголын уран бүтээлчдэд илүүтэй оюуны өмчийн зөрчил гардаг. Харин хамтын ажиллагааны хүрээнд ардаа маш том хамгаалалттай боллоо. Орчин үед уран бүтээлч нарт багийн тоглолт хийх, бусадтай хамтрах ажиллах талаар ихээхэн дутагдалтай байдаг. Харин энэ орон зайгаа нөхөх болсондоо их баяртай байна.
-Ер нь оюуны өмчөө хамгаалах, уран бүтээлээ сурталчлах тал дээр олон улсын зураачид хэрхэн ажилладаг юм бэ?
-Уран бүтээлчид амжилт үзүүлэхэд биднийг төлөөлөх байгууллагын үүрэг, оролцоо хамгаас их байх шаардлагатай. Тэр нь “Монгол контент” компани шиг үйл ажиллагаа явуулах чадвартай байх ёстой. Олон улсад зураач нарыг томоохон галерей, агентлаг, баг төлөөлдөг. Бид бүх үйл ажиллагаандаа өөрийгөө хувааж чадахгүй шүү дээ. Илүү сайн бүтээл гаргахын тулд уран бүтээлчид алив ажлаасаа өөрийгөө чөлөөлж, анхаарлаа төвлөрүүлэх ёстой.
-Та өөрийнхөө бие даасан чамгүй их үзэсгэлэнг олон улсад гаргасан. Ойрын хугацаанд ямар үзэсгэлэн хийхээр төлөвлөж байгаа вэ?
-Үзэсгэлэнгийн хувьд он гаргаад Токиод, хавар Нью Йоркт үзэсгэлэн гаргахаар төлөвлөсөн. Герман, Бельгид үзэсгэлэн гаргахаар яригдаж байна. Зураач хүний хувьд нэг жилд дөрвөн үзэсгэлэн гэдэг бол хангалттай ажил байдаг. Тэгэхээр энэ жил хувийн дөрөв, хамтарсан хэд хэдэн үзэсгэлэнгийн төлөвлөгөө байгаа.
Г.ГАНТУЯА: БИД УРАН БҮТЭЭЛЧДИЙН ТӨЛӨӨЛӨГЧИЙН ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭЖ ЭХЭЛЛЭЭ
Харин төсөл болоод ямар уран бүтээлчид хамтран ажиллах боломжтой талаар “Монгол контент” компанийн гүйцэтгэх захирал Г.Гантуяагаас тодрууллаа.
-“Монгол контент” компани “Монгол кино”, “Монгол мюзик” зэрэг төслүүдийг хэрэгжүүлдэг. Энэ удаад зураачид уран бүтээлчдийг дэмжих чиглэлээр хүрээгээ тэлж байна гэж харлаа. Яагаад зураачдыг дэмжихээр болсон, уран бүтээлчид танай компанитай ажилласнаар ямар боломжууд нээгдэх вэ?
-Монголд уран бүтээлчид өөрийн бүтээлээ хамгаалуулах, гадны жишгээр бүтээлээ борлуулах, бусдад ашиглуулах тал дээр хууль бус үйл ажиллагаанд цөөнгүй өртдөг. Зохиогчийн эрхийг хамгаалах хууль байгаа ч өнөөдөр оюуны өмчөө хамгаалах, албан ёсоор ашиглуулах тал дээр уран бүтээлчид энэ бүхэнд илүүтэй цаг зарцуулдаг. Иймээс бид тэдний төлөөлөгчийн үүрэг гүйцэтгэж оюуны өмчийн хамгаалалт хийх, хяналт тавих цаашлаад уран бүтээлийг нь олонд дэлгэн танилцуулах, борлуулах, лицензийн эрхээр гуравдагч талд ашиглуулахад тулгардаг хэлцэл, гэрээ зэргийн үйлчилгээг үзүүлж эхэллээ. Мөн бид тэдний бүтээлийг Монголд төдийгүй гадаадын хувь хүн, байгууллага, сонирхогч, цуглуулагч, хөрөнгө оруулагчид хүргэх зорилттой ажиллаж байна.
-Зураач С.Заяасайхантай яагаад хамтрахаар болсон. Танай төсөлтэй хамтран ажиллах уран бүтээлчид ямар шалгуурыг хангах ёстой вэ. Эсвэл бүх уран бүтээлчид нээлттэй байдаг уу?
-С.Заяасайхан зураачийн бүтээл Монголд төдийгүй гадаадын cонирхогч, цуглуулагчдын таашаалд нийцсэн байдаг. Тэр чинээгээрээ хувь хүн, байгууллагууд түүний уран бүтээлийг дахин хэвлэх, лицензээр ашиглах сонирхол илэрхийлэх болсон. Зураач уран бүтээлдээ түлхүү анхаарах сонирхолтой байдаг тул бидний саналыг тааламжтайгаар хүлээн авсан. Бид энэ үйлчилгээнийхээ гарааг олны танил уран бүтээлчтэй хамтран эхлүүлж байгаадаа баяртай байна. Мэдээж бид хамтран ажиллах сонирхолтой бүхий л уран бүтээлчтэй нээлттэй ажиллах болно.
Япон улсад амьдарч уран бүтээлээ туурвидаг зураач С.Заяасайхан өчигдөрхөн "Монгол Улсын соёлын элч" хэмээх эрхэм хүндтэй цол өргөмжлөлийг Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатараас гарджээ. Монголын соёл урлагийг дэлхийн дахинд сурталчлах түгээн дэлгэрүүлэхэд оруулсан хувь нэмэр оролцоог нь үнэлж ийнхүү өргөмжилсөн байна. Тэрбээр бүтээлээрээ эртний нүүдэлчдийн өдөр тутмын амьдрал, төв Азийн үндэс угсаанаас сэдэвлэсэн хэв шинж, гоо хатдын төгс оршихуй, Монгол ахуйг илүүтэй тусгадаг билээ. Зураачийн уран бүтээлийн дээжээс хүргэж байна.