"Нүүдэл Шийдэл" нэвтрүүлгийн шинэ дугаарт "Агаарын чанар" гэсэн сэдвээр хэлэлцүүлэг өрнүүллээ.
НИЙСЛЭЛИЙН АГААРЫН БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ГАЗАР, АГААРЫН ЧАНАРЫН ХЯНАЛТЫН ХЭЛТСИЙН ДАРГА Х.ГАЛЫМБЕК
- Энэ жил улсын төсөв хүнд байгаатай холбогдуулан агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр агаарын чанарыг сайжруулах бүсэд мөрдөх журмын хэрэгжилтийг хангах чиглэлээр түлхүү ажиллана.
- Эхний ээлжид дотоод орчны агаарын бохирдлыг бууруулахад чиглэн ажиллана.
- 2017 онд нийслэлээс энэ өвөл 3.3 орчим тэрбум төгрөгийг агаарын бохирдлыг бууруулахад зарцуулна. Үүнд амьжиргааны түвшнээс доогуур орлоготой 4000 орчим өрхөл түлш, 390 айл өрхөд эрчим хүчний хэмнэлттэй халаагуур өгнө. 1400 орчим агаар цэвэршүүлэгчийг цэцэрлэг, сургууль, хүүхдийн эмнэлэгт өгнө. 10 бие даасан халаалтын эх үүсвэрийг цахилгаан эх үүсвэр лүү шилжүүлнэ. 19 том оврын, 100 киловаттаас дээш хүчин чадалтай халаалтын зууханд шүүлтүүр хийнэ.
- Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын хэмжээнд 11 автомат харуулын станц иргэдэд мэдээлэл хүргэдэг. Эдгээр нь жилийн 365 хоногт 6000 цаг ажиллаж агаарын чанарын тухай мэдээллээ 80 хувь хүргэж байгаа.
- Өнгөрсөн жил амьжиргааны түвшнээс доогуур орлоготой өрх нийт өрхийн 19 хувийг эзэлж байсан бол энэ жил 29 хувь болж өссөн. Нийслэлээс эдгээр өрхийн халаалт түлшний асуудлыг шийдэх үүргийг хүлээсэн байдаг.
- Дулаалга бол хамгийн чухал. Улаанбаатар хотын оршин суугчдын 58 хувь нь гэр хороололд амьдардаг. Эдгээрийн 55 хувь нь байшин сууцанд амьдардаг. Эдгээрийн дийлэнх нь дулаан алдагдалтай гэж судлагдсан байдаг.
ГЭР ХОРООЛЛЫГ ХӨГЖҮҮЛЭХ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨР ТӨСЛИЙН ЗОХИЦУУЛАГЧ Д.АВИРМЭД
- Агаарын бохирдол нь өнөөдөр хүн болгоны өмнө тулгамдсан асуудал болсон.
- Манай төслийн хэрэгжүүлэгч нь НЗДТГ, АХБ, Европын хөрөнгө оруулалтын банк, МУ-ын ЗГ хоорондын гэрээний дагуу 10 жилийн хугацаанд хэрэгжих төсөл юм. Төслийн хүрээнд 10 жилийн хугацаанд 6 дэд төвийг байгуулна.
- Улаанбаатар хотыг 2020 он хүртэлх хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын бичиг баримтад Улаанбаатар хотыг эрүүл аюулгүй хот болгоход төвлөрлийг сааруулах ёстой гэж үзсэн байдаг.
- Олон дэд төвтэй өөрөөр хэлбэл дагуул хот шиг дэд төвүүдийг байгуулснаар агаар, хөрсний бохирдол, замын түгжрэлийн асуудлаас ангижирна.
- Бид дулаантай холбогдоогүй учраас агаарын бохирдолтой болчхоод байгаа. Өөрөөр хэлбэл инженерийн дэд бүтэц байхгүйтэй холбоотой.
- Төслийн эхний шатны ажлыг ирэх оноос хийгдэж эхэлнэ. Дэд бүтцийг татахад гарч байгаа нэг хүндрэлтэй тал нь газар чөлөөлөлт, нүүлгэн шилжүүлэлтийн асуудал байгаа.
- Утааг бууруулахад иргэдийн оролцоо маш чухал, иргэд санаачлагатай, идэвхтэй оролцвол бидний ажил ч бас хурдан явна.
НОГООН ЗЭЭЛИЙН САН ТӨСЛИЙН ЗӨВЛӨХ Б.НАЙДАЛАА
- Утааны асуудал бол цогц асуудал, үүнд санхүүжилт маш чухал.
- Санхүүжилтийг өмнөх шигээ төрөөс ч юм уу бусад олон улсын байгууллагаас шууд буцалтгүй тусламж маягаар өгч байгаа нь үр дүнгүй байгаа нь харагдаж байна.
- Манайх шиг жижиг улсад утааг бууруулахад хөрөнгө оруулалт хангалттай байна. Гагцхүү бид тэдгээр хөрөнгийг татахад шаардлага хангасан байх шаардлагатай байна.
- Урьдчилсан судалгаагаар 20 мянган орчим айлыг халаагуураар хангах боломжтой түүнээс гэхээр манай улсын эрчим хүчний хүчин чадал хүрэхгүй.
- Утааны эсрэг ээж аавуудын холбоо жагсаал хийж байгаа явдлыг хүчээ үргүй зарж байна гэж харж байгаа.
- Агаар орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрт жижигхэн асуудлуудыг оруулсан байсан. Том асуудлуудыг дунд дурдаад өнгөрсөн. Хэрэгжүүлж байгаа ажлуудын хугацааг тодорхой зааж өгөөгүй зэрэг нь ажиллаж байгаа хүмүүст, бизнесийнхэнд ч тэр хүндрэлтэй юм.
- Иргэдийн оролцоо хангагдахгүй байгаа учраас л ээж аавуудын холбоо байгуулагдсан. Гэхдээ оролцоо гэдэг нь зөвхөн мэдээллээр хангах бус утааг бууруулахад яг юуг хүсч байгаагаа тодорхой төлөвлөж шийдвэрлэх байгууллагад уламжилснаар санхүүжилтийн асуудал тодорхой болно гэж үзэж байна.
- Сарын 8-9 хувийн хүүтэй ногоон зээл олгох боломжтой. Энэ тал дээр судалгаа хийгдэж байгаа.
- Утаатай тэмцэх хөтөлбөр үү ядууралтай тэмцэх хөтөлбөр үү? гэдэг нь ялгагдахгүй байна. Авч буй арга хэмжээнүүдээ нарийвчилж, тодорхой болгож өгөх хэрэгтэй.
- Агаарын бохирдлыг бууруулахад ямар Асуудлууд байгаа түүнийгээ эрэмбэлэх хэрэгтэй байна.
“УТААНЫ ЭСРЭГ ЭЭЖ ААВУУД” ТББ-ЫН ТЭРГҮҮН Ц.ПҮРЭВХҮҮ
- Өнгөрсөн гурван удаагийн арга хэмжээнд 10000 хүн оролцож дуу хоолойгоо хүргэсний дүнд Агаар орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөртэй болсон.
- Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд санхүүжилтийг шийдэж өгөхгүй байна.
- Хэрэгжилтийг хянах тогтолцоо байхгүйд шүүмжлэлтэй хандаж байгаа.
- Бид сүүлд хийсэн жагсаалаараа хотын даргад хандаж шаардлага хүргүүлсэн. Орлогод нийцсэн орон сууц, Гэр хорооллыг дэд бүтэцжүүлэх ажил, Түрээсийн орон сууц гэх ажлуудыг амласан ч одоог хүртэл бодит бүтээн байгуулалт байхгүй учраас бид жагсаал зохион байгуулсан.
- 9.9 их наяд төгрөгийг агаар орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрт зарцуулна гэж заасан. Үүнээс 1,5 их наяд төгрөг нь утаатай холбоотой, 8,4 их наяд төгрөг нь орчны бохирдлыг бууруулахад зарцуулагдана гэж тусгасан. Энэ нь учир дутагдалтай.
- Зам угаахад гурван тэрбум төгрөг төсөвлөчхөөд түүнийгээ утааг бууруулах ажил гээд оруулсан байсан.
- Агаарын бохирдлыг бууруулахад хамгийн их ач холбогдол өгч ажиллах төрийн хамгийн том нэгж Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо нь өөрөө өнгөрсөн наймдугаар сараас хойш хуралдаагүй.
- Засгийн газарт бид Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороогоо хуралдуулж, агаар орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрөө дахин нэг нягталж боловсруулах хэрэгтэй гэсэн албан бичгээ хүргүүлсэн.
- Шөнийн тарифын хөнгөлөлтийг иргэд яг бодитой хүртэхийн тулд тэдэнд хүү багатай ногоон зээл хэрэгтэй байна. Одоогоор олгогдож байгаа зээл халаагуур авах иргэдэд бус компаниудад олгогдож байна.
ДУЛААНЫ МЭРГЭЖИЛТЭН В.ОЮУНБААТАР
- Дулаалгын мэргэжилтнүүдийн зөвлөгөөгөөр дулаалгын материалаа зөв ашиглах нь тухайн материалын ашиглалтын хугацааг уртасгаж, үр дүнгээ өгнө.
- Сүүлийн үед хүмүүс хямд бүтээгдэхүүн сонгож байна. Мөн дулаалгаа хэт нимгэдүүлж байгаа ажиглагддаг. Гэрийнхээ дулаалгад 5 см зузаантай хөөсөнцөр гэх мэт юу ч байж болно дулаалгаа нэмбэл байшингийн дулаан алдалт 50 хувь буурах боломж бий. Өөрөөр хэлбэл өдөрт хоёр галладаг байсан бол нэг галлах нөхцөл бүрдэнэ гэсэн үг.
- Дулаалга хийх хамгийн энгийн зөвлөгөө бол ямар ч үнэтэй ямар ч материалаар байшин орон сууцаа дулаалахдаа зөв, гүйцэтгэлийн дагуу хийх нь хамгийн чухал. Үнэтэй материал аваад гүйцэтгэлийн дагуу хийхгүй, буруу дулаалбал үр дүнгээ үзүүлэхгүй.
НОГООН ТИТЭМ ХХК-ИЙН БАЙГАЛЬ ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ЛАБОРАТОРИЙН ЭРХЛЭГЧ Б.АЛТАНГАДАС
- Ямар нэгэн байдлаар шатаж дулаан гаргаж байгаа бүхэн сайжруулсан түлш ч бай түүхий нүүрс ч бай тодорхой хэмжээний бохирдлыг үүсгэнэ.
- Гадаад болон дотоод орчны бохирдлыг бууруулахад түлш хэрэглэхийг зогсоох нь зүйтэй.
- Өнгөрсөн жилийн арванхоёрдугаар сард Баянхошуунд амьдардаг нүүрс түлдэг цахилгаан халаалттай айлын дотоод орчны агаарын бохирдлыг гадаад орчны бохирдолтой харьцуулж судалгаа хийхэд гадаад орчны бохирдлоос хэд дахин илүү бохирдолтой гарсан.