АНУ-ын Холбооны нөөцийн банк ирэх сард бодлогын хүүгээ нэмэгдүүлэх магадлал өндөр байна. АНУ-ын Төв банкны нээлттэй зах зээлийн хороо энэ удаагийн хурлаар шинжээчдийн таамаглаж байсанчлан бодлогын хүүгээ хэвээр үлдээлээ. Харин "Хар салхины гамшгийн нөлөөгөөр тус улсад ихээхэн хэмжээний хохирол учирсан ч эдийн засаг нь "тогтвортой" түвшинд өсөж ирсэн" гэсэн дүгнэлтийг Холбооны нөөцийн банкны нээлттэй зах зээлийн хороо гаргасан байна. Энэ нь бодлого төлөвлөгчид дараагийн хурлаар бодлогын хүүгээ өсгөх магадлалыг улам нэмэгдүүлж байна гэж “JPMorgan Chase”-ийн шинжээчид үзжээ.
Холбооны нөөцийн банк 2015 оны сүүлээс хойш бодлогын хүүгээ дөрвөн удаа өсгөөд байгаа юм. АНУ-ын Төв банк есдүгээр сард хийсэн хуралдаанаараа “Эдийн засаг нь "алгуур, дундаж" түвшинд өсөж байна” гэж дүгнэж байсан бол "тогтвортой" түвшинд гэсэн илүү эерэг үнэлгээг 2015 оны нэгдүгээр сараас хойш анх удаа өгч байгаа ажээ. Түүнчлэн АНУ-ын инфляцын түвшин богино хугацаандаа Төв банкны зорилтот хоёр хувийн түвшнээс доогуур гараад байна.
Харин "дунд хугацаанд" зорилтот түвшинтэй ойртож түвшнээ тогтвортой хадгална гэж Холбооны нөөцийн банк тооцоолжээ. Тус банкны дараагийн уулзалт ирэх сарын 12-13-нд болохоор товлогдсон байна. Энэ хурлын дараа тус банкны тэргүүн Жанет Йеллен хэвлэлийн бага хурал хийхээ зарласан нь олон улсын анхаарлыг татаж байгаа юм.
Н.Номин-Эрдэнэ