ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комиссын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Уянга, Улсын Ерөнхий Прокурорын туслах, Тамгын газрын дарга Ц.Арвинбуудай Хамтран ажиллах тухай санамж бичигт гарын үсэг зурлаа.
Талууд хамтран ажиллах хүрээнд сэтгүүлчдийн аюулгүй байдлыг хангах, тэдний эсрэг гэмт үйлдэл, ял шийтгэлгүй үлдэж буй асуудлаарх НҮБ-ын үйл ажиллагааны төлөвлөгөөг хэрэгжүүлнэ.
Мөн соёлын өвийг эрэн сурвалжлах, бүртгэх, хадгалах, хамгаалах, сэргээн засварлах болон бусад харилцааг зохицуулсан хууль тогтоомжийн хэрэгжилт, үйл ажиллагааны талаар харилцан мэдээлэл солилцож байхаар тохиролцсон байна.