Олон хоног үргэлжилсэн баяр наадмын амралт дуусаж, ажлын өдрүүд эхэллээ. Гэвч нийслэлчүүд өнгөрсөн ням гарагт сэрээд л түймрийн гашуун утааг дахин үнэрлэв.
ОБЕГ-Т НИЙТ 580 САЯ ТӨГРӨГИЙН МӨНГӨН ХАНДИВ ӨГЛӨӨ
Нийслэлд гал гараагүй ч улсын хэмжээнд 22 түймэр нэгэн зэрэг асаж байв. Улсын онцгой комисс, Засгий газрын ээлжит бус хуралдаан боллоо. Иргэд, ААН-үүд ч чадах чинээгээрээ хандив, тусламж үзүүллээ. Ингээд ганцхан долоо хоногийн хугацаанд нийт 580 сая төгрөгийн мөнгөн хандив цуглуулжээ. Гадаадад амьдардаг Монголчууд ч хандивын аянд нэгдэв. Нийт 595 төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэд хандив өргөжээ.
Мөнгөн хандиваас гадна гал сөнөөгчдөд зориулан олон эмэгтэй хоол хийн, мах шуузалж, зарим нь зориулалтын багаж хэрэгсэл, хувцас зэргийг цуглуулан, түймрийн голомт руу илгээв. Энэ бүхнийг мөнгөөр үнэлбэл багагүй дүн гарна. Энэ бүхэн Монголчууд нийгмийн хариуцлагыг дор бүрнээ ухаарч, шаардлагатай үед төр засгийн гарыг харалгүй, яаралтай арга хэмжээг авахын тулд нэгдэн, амжилттай хамтарч ажиллаж чадахыг харууллаа.
ГУРВАН ТҮЙМЭР АСАЖ БАЙНА
Энэ сарын 20-ны 10:00 цагийн байдлаар Сэлэнгэ аймгийн Мандал суманд 1, Хүдэр суманд 1, Төв аймгийн Эрдэнэ суманд 1, нийт 3 түймэр асаж байв.
Сэлэнгэ аймгийн Ерөө суманд 3, Мандал сумын 3, Хүдэр суманд 1, Төв аймгийн Батсүмбэр сумын 4, Булган аймгийн Сэлэнгэ сумын 1, нийт 12 түймрийг цурманд оруулжээ.
Булган аймгийн Гурванбулаг сумын 1, Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 1, Төв аймгийн Батсүмбэр сумын 2, Эрдэнэ суманд 1, Увс аймгийн Малчин сумын 1, нийт 6 түймрийг бүрэн унтрааж, холбогдох албаны хүмүүст хүлээлгэн өглөө гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Д.ОЮУНХОРОЛ САЙД ДАХИАД Л ОЛНЫ ЭГДҮҮЦЛИЙГ ХҮРГЭВ
Долдугаар сард улсын хэмжээнд 68 удаагийн ой, хээрийн гал түймэр гараад байна. Харин улсын хэмжээнд 145 түймэр гарчээ. Шадар сайд У.Хүрэлсүх байдал хяналтад байна гэсээр байтал 65 мянган га ой, хээрийн бүс шатчихлаа.
Үүний шалтгааныг ОБЕГ цаг агаартай холбон, энэ зун хур тунадас бага буусан, хуурайшилт их байна гэж тайлбарлав. Уг нь манай улсад Цаг уур орчны шинжилгээний газар гэж мэргэжлийн байгууллага бий. Тэд цаг агаарын мэдээг урьдчилан сэргийлэх мэдээг байнга нийтэлдэг. Гэтэл ОБЕГ мэргэжлийн байгууллагуудтайгаа хамтран ажиллаж чадаагүйгээс түймрийн тархалтыг ихээхэн газар авахууллаа. Мөн яг долоо хоногийн өмнө Шадар сайдын өрөөнд болсон шуурхай хуралдаанд БОАЖ-ын сайд оролцоогүйд олон иргэн бухимдан, Д.Оюунхорол сайдын амралт дуусаагүй байна гэцгээв.
ЕРӨНХИЙЛӨГЧ ОРОН ТООНЫ БУС ЗӨВЛӨХҮҮДЭЭ ТОМИЛОВ
Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн мягмар гарагт зарлиг гарган, орон тооны бус зөвлөхүүдээ томиллоо. Өмнөх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 19 орон тооны бус зөвлөхтэй байжээ. Ерөнхийлөгч Х.Баттулгын Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөхөөр:
- Догмидын Сосорбарам
- Хашбаатарын Цагаанбаатар
- Чулуунцэрэнгийн Отгочулуу
- Цэрэндэжидийн Бямбажав,
- Баянжаргалын Бямбасайхан нар үргэлжлэн ажиллуулахаар боллоо.
ЭЛЧИН САЙД НАРЫГ ЭГҮҮЛЭН ТАТАХ ШИЙДВЭР ХУУЛИЙН МАРГААН ДАГУУЛЛАА
Өнгөрч буй долоо хоногийн турш Ерөнхийлөгчийн болон УИХ-ын тамгын газрууд харилцан албан бичиг шидэлцлээ. Ерөнхийлөгч Х.Баттулга албан ажлаа аваад удаагүй байхдаа элчин сайд С.Баяр, М.Энхсайхан нарыг эгүүлэн татахаар шийджээ. Тэрээр хоёр Элчин сайдыг ажил үүргээ гүйцэтгэж чадахгүй байна гэв. Энэ талаар манай сэтгүүлч Э.Энхмаа Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболдоос дараах тодруулгыг авсан юм.
Харин УИХ энэ асуудлаар Ерөнхийлөгчтэй шууд зөвшилцөхгүй бололтой. УИХ-ын Тамгын газраас хариу ирүүлсэн албан бичигт “Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Монгол Улсаас гадаад улсад суух бүрэн эрхт төлөөлөгчийн газрын тэргүүнийг томилох, эгүүлэн татах саналыг Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэх нь Засгийн газрын бүрэн эрхийн хүрээнд хамаарна” гэв.
З.Энхболд дарга ч мөчөөгөө өгсөнгүй. Нэг өдрийн дараа албан бусаар хариу барьж, Засгийн газрын тухай хуулийг биш Үндсэн хуулийг л баримтална гэв. Энэ тохиолдолд заавал Засгийн газар элчин сайд нарыг эгүүлэн татах асуудлыг УИХ-д оруулан хэлэлцүүлэх шаардлагагүй болно.
МӨНХБАТЫН ДАВААЖАРГАЛ 1048 ДАХЬ ДАВААГАА АВЧ, СҮМОГИЙН ДЭЭД АМЖИЛТЫГ ЭВДЭВ
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавъяат тамирчин, мэргэжлийн сумогийн 69 дэх их аварга Мөнхбатын Даваажаргал энэ сарын 20-нд 1048 дахь даваагаа авлаа. Ингэснээр тэрээр 127 сая хүн амтай арлын орны 1500 гаруй жилийн түүхтэй үндэсний спортын их ноён оргилд хүрч чадлаа.
Мэргэжлийн сүмод хамгийн олон даваа авч, нэрээ мөнхөлсөн бөх ньозэки Кайо байсан бол Хакүхо аварга түүнтэй эн зэрэгцлээ. Озэки Кайо 1988-2011 оны хооронд барилдахдаа 1047 даваа, ёкозүна Чиёнофүжи 1970-1991 оны хооронд 1045 даваа авсан байна.
НҮД БҮЛТИЙЛГЭЖ, ЧИХ ДЭЛДИЙЛГЭСЭН ХӨРӨНГӨ ОРЛОГЫН МЭДҮҮЛГҮҮД
Энэ сарын 17-нд АТГ цахим хуудсандаа 242 төрийн албан хаагчийг хөрөнгө орлогын товч мэдүүлгийг (ХОМ) нийтлэв. Энэ нь 2016 оны ХОМ юм.
Ерөнхийлөгч Х.Баттулгын нийт 1 ТЭРБУМ 124 САЯ төгрөг. Үүнд Ерөнхийлөгчийн эзэмшдэг Лексус 570 авто машины үнэ, түүний хувь эзэмшдэг 16 компанийн үнэлгээг тооцоогүй юм. Харин Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат болон түүний гэр бүлийн хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө нийлээд 1 ТЭРБУМ 622 сая төгрөг байна.
Бизнесийн салбарт ажиллаж байгаад УИХ руу шилжсэн болон одоо ч бизнес улс төрд дөрөө харшуулан зүтгэсээр байгаа гишүүд олон. УИХ-ын гишүүн С.Батболд, Н.Номтойбаяр, С.Цогтбаатар, Б.Наранхүү, С.Болд нарыг нэрлэж болно.
Харин уул уурхайгаас улс төрд шургалсан Б.Дэлгэрсайхан, худалдааны салбарт олон жил ажилласан М.Билэгт, Ж.Ганбаатар нар анх удаа хөрөнгө орлогоо ил тод мэдүүллээ.
Харин Засгийн газрын гишүүдийн хөрөнгө орлогын мэдүүлэгт Эрчим хүчний дэд сайд Т.Гантулга 528 сая төгрөгийн орлогоор, Гэр бүлийн гишүүдийн орлогоор А.Цогцэцэг сайд 396 сая төгрөгөөр тэргүүллээ.
ЦЭЦЭРЛЭГИЙН ЦАХИМ БҮРТГЭЛ ЭНЭ САРЫН 25-НД ЭХЭЛНЭ
Нийслэлийн цэцэрлэгүүдэд шинээр элсэн орж буй хоёр настнуудыг энэ жилээс цахим хэлбэрээр бүртгэхээр болсон. Учир нь эцэг эхчүүд хүүхдээ бүртгүүлэх гэж хонон өнжин дугаарладаг.
Бүртгэлийг энэ сарын 25-ны мягмар гарагт http://tsetserleg.ulaanbaatar.mn/register хаягаар хийнэ. Гэвч жилийн жилд олон эцэг эх гомдолтой үлддэг. Учир нь цэцэрлэгүүдийн хүчин чадал хүүхдийнхээ тооноос цөөн тул сугалаа явуулах болсон юм. Энэ удаад ч сугалаагаар суурь боловсрол эзэмших хүүхдүүдийг тодруулах биз ээ.
Б.БАЯРСАЙХАНЫГ БСШУСЯ-НЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГААС ЧӨЛӨӨЛЛӨӨ
Засгийн газрын хуралдаан лхагва гарагт болж, хэд хэдэн шийдвэр гаргалаа. Салбараа болон төрийн албан хаагчдыг мэргэжлийн удирдлагаар хангаж ажиллаж чадаагүй гэсэн үндэслэлээр Б.Баярсайханыг БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалаас чөлөөлөв.
БСШУС-ын сайд Ж.Батсуурийг өнгөрсөн сард ажлын хариуцлага алдсан буюу ЕБС-ийн төгсөлтийн шалгалтын материалыг задруулсан гэх шалтгаанаар албан үүргээс нь огцруулсан юм.