Нийслэлийн Баянзүрх дүүрэгт НҮБ-ын Хүүхдийн сангийн “Schools for Asia” хөтөлбөр хэрэгжихээр боллоо. Хөтөлбөрийн хүрээнд дүүргийн Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан Засаг даргын орлогч дарга Т.Баясах НҮБ-ын Хүүхдийн сангийн төлөөлөгч нарыг өнөөдөр хүлээн авч уулзав.
Уулзалтын үеэр нийслэлийн хамгийн олон хүн амтай Баянзүрх дүүрэгт хөтөлбөр хэрэгжүүлэх болсондоо баяртайгаа байгаагаа төлөөлөгч нар хэлж байсан. Мөн уг хамтын ажиллагааны хүрээнд тус сангийн хөрөнгө оруулалтаар Баянзүрхийн таван цэцэрлэгийг бүрэн засварлахаар боллоо. Тодруулбал, дүүргийн 9, 1, 20, 15, 18 дугаар хороонд байрлах 3, 22, 63, 122, 129 дугаар цэцэрлэгийн засварыг НҮБ-ын Хүүхдийн сангийн “Schools for Asia” сангийн буцалтгүй тусламжаар хийж, гүйцэтгэхээр болсон юм.
Энэ дүүрэгт цэцэрлэгийн насны нийт 34 мянган хүүхэд байгаагийн 25 мянга буюу 73 хувь нь сургуулийн өмнөх боловсролд хамрагдах боломжтой. Иймд тус сангаас дүүргийн Засаг даргын Тамгын газартай хамтран хүүхэд сурах таатай орчин бүрдүүлэх, нэмэгдүүлэхэд бүхий л талаар туслахаа мэдэгдсэн.
Түүнчлэн цэцэрлэгийн багш нарыг мэргэжлийн сургалтад үе шаттайгаар хамруулахад дэмжлэг үзүүлж хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.