Мэргэжлийн сүмогийн 69 дэх их аварга Хакүхо Даваажаргал энэ өдрүүдэд эх орондоо ирээд байна. Тэрээр Япон улсын мэргэжлийн сүмо бөхийн бүх цаг үеийн хамгийн олон давааг 1050 гэсэн амжилтаараа шинэчлэн тогтоосон юм. Үүнтэй холбогдуулан Япон улсад зохиогддог “Хакүхо кап” хүүхдийн сүмо бөхийн тэмцээнийг “Хакүхо кап” гольфийн тэмцээн болгон өргөжүүлж Скайрезортын талбайд өчигдөр амжилттай зохион байгуулжээ.
Тэмцээний үеэр Монголын шилдэг бизнес эрхлэгчид их аваргад хүндэтгэл үзүүлэн компанийхаа гарын бэлгийг гардуулсан байна. Тухайлбал Юнител групп өөрсдийн хамгийн үнэ цэнэтэй дугаар болох 8888-тай дугаараа 1050 дахь даваатай нь хослуулан бэлэглэжээ.
Юнител группын гүйцэтгэх захирал Д.Энхбат шагнал гардуулах үеэр хэлэхдээ “Монгол Улс, Монгол хүний нэр хүнд, үнэ цэнийг дэлхий нийтэд тунхаглан, сурталчилж буй Хакүхо Даваажаргал танд хувийнхаа болон Юнител группын хамт олны зүгээс талархал илэрхийлж байна ” гэжээ.