Төв талбайд өнөөдөр Сангийн яамны нээлттэй өдөрлөг боллоо. Уг өдөрлөгт Сангийн яам болон Татварын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Төрийн банк, Улаанбаатар хотын банк, Тогтвортой амжиргаа төсөл, Байгаль орчин хамгаалах байгууллага, Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих байгууллага зэрэг 17 байгууллага оролцов. Өдөрлөгийн үеэр НӨАТ-ын сугалааны азтан болсон иргэдэд батламж гардуулах, автомашины татварыг торгуульгүйгээр хураах зэрэг төрийн үйлчилгээг иргэдэд үзүүлэв. Мөн Нийслэлийн шилдэг татвар төлөгчдөд шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаа боллоо.
Өдөрлөгийн зорилго нь татварын талаарх иргэдийн мэдлэгийг дээшлүүлэх, банкны болоод Сангийн яамны үйл ажиллагааны тухай санал зөвлөгөө өгөх иргэдийг мэдээллээр хангах явдал юм. Мөн энэ үеэр НӨАТ-ын 19 дэх удаагийн тохирлын дөрвөн сая төгрөгийн хонжвор хожсон 13 иргэнд батламж гардууллаа.
Энэхүү урамшууллын системийг хэрэгжүүлснээр 2016 онд төлөвлөсөн НӨАТ-ын орлогыг төлөвлөснөөс 84 тэрбум төгрөгөөр давуулан биелүүлсэн. 2017 оны эхний улирлын байдлаар улсын төсөвт 254 тэрбум төгрөгийн орлого төлөвлөснөөс 18 тэрбум төгрөгөөр давуулан 268 тэрбум төгрөг төвлөрүүлсэн аж. Энэ бүхний цаана иргэд олон нийтийн оролцоо их байгааг Сангийн дэд сайд Х.Булгантуяа онцоллоо.
Өдөрлөгийн үеэр НӨАТ-ын баримт хэвлэдэг машины системийг нэвтрүүлээгүй байгаа зах, худалдааны төв, аж ахуйн нэгжүүдэд хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллах чиглэлд анхаарал хандуулахыг албаны хүмүүст сануулав.
Цаашид иргэд худалдан авалт хийсний дараа баримтаа өөрсдөө шивдэг бус худалдан авалт хийсний дараа автоматаар хэрэглэгчийн данс руу ордог цаасгүй технологийг нэвтрүүлж ажиллахаар зорьж байгааг Хэрэглэгчдийн Систем Нийлүүлэгчдийн Холбоо
/ХСНХ/-ны гүйцэтгэх захирал Ж.Баянмөнх онцлов.
ХСНХ-ы гишүүн Датабанк компанийн Бизнес хөгжүүлэлтийн менежер Д.Анараас
и-баримтын шинэ системийн талаар тодрууллаа.
-Шинэ үйлчилгээнийхээ талаар уншигчдад тайлбарлаач?
-Дата банк нь Хэрэглэгчийн Систем Нийлүүлэгчийн Холбоо /ХСНХ/болон Хаан банктай хамтран ХСНХ-ны программтай хоршин ажилладаг EPOS үйлчилгээг нэвтрүүлж байна. Энэ төхөөрөмж нь цаасан баримтыг халснаар иргэд цахим хаягаараа баримтыг хүлээн авна. Давуу тал нь хэрэглэгч бэлэн бусаар төлбөрөө хийгээд энэхүү төхөөрөмж дээрээс и-баримтаа шууд шивэх боломжтой. Өөрөөр хэлбэл иргэд сугалаанд оролцохын тулд цаасан баримт хадгалах шаардлагагүй болж байгаа юм.
-Хэзээнээс хэрэгжих вэ , аж ахуйн нэгжүүд энэ үйлчилгээнд хэрхэн холбогдох вэ?
-ЕPOS үйлчилгээг аж ахуйн нэгжүүдэд нэвтрүүлж эхэлсэн. Бэлэн бус гүйлгээний тооцоо өндөр байгаа аж ахуй нэгжүүдэд Хаан банк болон Дата банкинд хандаад үйлчилгээг нэвтрүүлнэ. Мөн кассын программ нийлүүлдэг компанитайгаа холбогдоод энэ үйлчилгээг авах боломжтой. И-баримтад бүртгэлтэй утасны дугаараасаа 131313 дугаарт мессеж илгээн иргэд байнгын энэхүү EPOS-оор үйлчлүүлэхдээ цахим баримтаа мэйл хаягаараа хүлээн авна. Өнөөдөр энэ үйлчилгээг иргэдэд газар дээр нь туршиж үзүүлж байна гэв.
Ц.Мөнхжин