Нийгмийн сүлжээнд нэвтрүүлэх хамгийн сүүлийн хэрэгсэл нь хүний тархи байх ажээ. Энэхүү шинэ санаа нь мэдээлэл цуглуулж, түүнийгээ боловсруулах зарчмаар ажилладаг “мэдрэлийн сүлжээ”-нд суурилсан аргыг ашиглах юм.
Шинжлэх ухааны талаас мэдрэлийн сүлжээ гэдэг нь программ биш. Яг энэ аргыг ашиглан би бохирдлын мэдээллийг тун бага алдаатайгаар урьдчилан таамаглаж үзсэн.
Түүнчлэн дэвшилтэт яриа таних технологид ч хэрэглэж үзсэн. Харин одоо тулгарч буй шинэ бэрхшээл нь бидний хувь хүнийг дижитал хувилбарт шилжүүлж, цааш борлуулж болохуйц бяцхан хэсэгт хуваах юм.
Жишээлбэл таны сонсдог хамтлагийн жагсаалт үргэлж өөрчлөгдөж байдаг. Хэрвээ нийгмийн сүлжээ таны юу хүсэж байгааг, юу хэрэгтэй байгааг ойлгохыг хүсвэл илүү хувийн шинжтэй мэдээллийг харьцуулах хэрэг гарна.
Тэгэхээр нийгмийн сүлжээний ирээдүй нь мэдрэлийн сүлжээг нэвтрүүлж, хүнийг илүү сайн ойлгодог болох юм.
Мэдрэлийн сүлжээ гэж юу вэ? Хэрхэн ажилладаг вэ?
Хиймэл мэдрэлийн сүлжээ гэдэг нь биологийн мэдрэлийн сүлжээний хялбаршуулсан, математик загвар юм. Мэдрэлийн эсийн оронд зангилаа ашиглаж, харин үр дүнд нь ижил төрлийн цогц холбоог бүтээнэ.
Бүх мэдээллийг нэгэн зэрэг хадгалж, бүтнээр дүгнэлт хийх шаардлагагүй бөгөөд аливаа зүйлсийн уялдааг чээжилж, хамаарлаар нь хөөж дүгнэлт хийдэг болох юм.
Энэ аргыг ашигласан алгоритмыг компьютерын эрдэмтэд “Гүн суралцах” гэж нэрлэдэг. Жижиг зүйлс арай том зүйлийг, тэр нь бүр том зүйлийг тодорхойлох зарчмаар ажиллана.
Хангалттай хэмжээний мэдээлэл оруулснаар систем өөрөө суралцаж эхлэх юм. Ийм төрлийн систем хүчирхэг болохын хэрээр бидний нийгмийн сүлжээ ашиглах аргыг ч өөрчилж чадна.
Жишээлбэл систем танд санал болгох зүйлс яг таны хүссэн зүйл байна гээд төсөөл дөө. Зөвхөн царайны хувирлаар ямар зураг таны анхаарлыг татаж буйг мэдэж чадна гэх мэт.
Эсвэл таны тархи яг л интернет шиг эсвэл хэсэг найзууд шиг ажиллаж байна гээд үзье. Хүний тархи мэдээллийг уялдаа холбоогоор нь ангилж, цогц мэдээллээс хэрэгтэй үр дүн гаргаж авч чаддаг. Хоорондын холбоос богино байх тусам илүү өндөр бүтээмжтэй.
Харин одоо компьютер яг тийм болж байна. Бүгдийг нь нэг дор биш, харин багаас нь их рүү зарчмаар ажиллана. Яг л хүний тархи шиг.