OECD буюу Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага 2015 онд хөдөлмөрийн зах зээлийн судалгаа хийжээ. Европт төвтэй тус байгууллага саяхан судалгааны тайлангаа хэвлэсэн байна.
Ингэхэд Германчууд жилд хамгийн бага буюу 1.3 мянган цаг ажилласан бол Мексикчүүд хамгийн их буюу 2.2 мянган цаг ажиллажээ. Энэ судалгааг аль улсад ажиллагсад илүү цагаар ажиллаж байгааг тогтоох зорилгоор хийсэн байна.
Нэг жилд ажилласан дундаж цагийг гаргахдаа тухайн улсын нэг жилийн нийт ажилласан цагийг хөдөлмөр эрхэлж буй ажиллагсдын тоонд хуваажээ. Бүтэн цагаар болон хагас цагаар ажиллагсдын сацуу улирлын чанартай ажил эрхлэгчдийг ч судалгаанд хамруулсан аж. Тэдний илүү ажилласан цагийг хөлсөө авсан эсэхийг үл харгалзан судалгаандаа оруулсан байна.
Мөн нэг жилд ажилласан нийт цагийг тогтоохдоо бүх нийтээрээ амардаг үндэсний баярууд, ээлжийн амралт, өвчтэй байсан, жирэмсний болон аавын амралт, сургалтад суусан болон техник, цаг агаар, эдийн засгийн асуудлаас үүдсэн сул зогсолт, ажил олгогч, ажилчдын дунд үүссэн маргааны улмаас ажил хаясан цагийг тооцоогүй аж.
Мөн дээрх судалгаанд хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн ажилласан цагийг ч хамруулжээ. Дашрамд хэлэхэд манай улс Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын гишүүн биш.
Тус байгууллага төлөөллийн ардчилал, чөлөөт зах зээлийн эдийн засгийн зарчмуудыг хүлээн зөвшөөрдөг 33 гишүүн орноос бүрддэг. Ихэнх гишүүд нь өндөр орлого бүхий эдийн засагтай, хүний хөгжлийн индекс өндөртэй, хөгжилтэй орнууд юм.
1948 онд Францын Роберт Маржолингаар удирдуулж Дэлхийн хоёрдугаар дайны дараа Европыг сэргээн байгуулах Маршаллын төлөвлөгөөг хэрэгжүүлэх зорилгоор Европын эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагыг байгуулжээ. Хожим Европоос гадуур орнуудад гишүүнчлэл олгох болсон юм.