Эрмитажийн музейд хадгалагдаж буй, Монголын түүх, соёлын холбогдолтой дурсгалуудыг Улаанбаатар, ОХУ-ын зарим хот, Зүүн Европын орнуудад сурталчилж, үзэсгэлэн дэлгэх нь.
Гадаад харилцааны сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Мөнх-Оргил Эрмитажийн музейн Дорно дахины хэлтсийн эрдэм шинжилгээний тэргүүлэх зэргийн ажилтан М.Г.Крамаровскийтой өчигдөр уулзахдаа энэ талаар хэлэлцэж, үзэсгэлэнг 2019 оны хоёрдугаар улиралд зохион байгуулахаар тогтов. Монголын уран бичлэгийн эртний дурсгалуудын нэг болох Чингисийн чулууны бичиг, алтан, мөнгөн гэрэгэ зэрэг ховор өв, дурсгалуудыг энэ үеэр олон нийтэд танилцуулахаас гадна манай цуглуулагчдын хувийн “сан хөмрөг” дэх бүтээлүүдийг ч үзүүлэх гэнэ.
Түүнчлэн, ОХУ-ын Татарстан улсын уран баримал, түүх, археологийн музей буюу Казанийн Кремлиэс ирэх жил зохион байгуулах “Алтан орд ба Крымийн түүх” сэдэвт үзэсгэлэнд Монголыг оролцуулах, Эрмитажийн сан хөмрөг дэх үзмэр, архивын материалыг хуулбарлан ашиглах тухай асуудлаар талууд энэ үеэр хэлэлцжээ.
Ж.Сувдмаа