Монголын хэвлэл мэдээллийн салбарынхны нэг жилийн турш уран бүтээлээ сойж өрсөлддөг сэтгүүл зүйн шилдэг бүтээл шалгаруулах “Балдорж” сангийн ес дэхь удаагийн шагнал гардуулах ёслол өчигдөр “Улаанбаатар” зочид буудалд боллоо.
Ёслолын ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгч, улс төр, нийгэм, эдийн засаг, соёлын салбарын зүтгэлтнүүд, хэвлэл мэдээллийн байгууллагуудын удирдлага, сэтгүүлчид оролцлоо.
Манай сайтын сэтгүүлч Г.Одгарав “Хүн, ялааны хооронд долоохон генийн зөрүү бий. Хэн байх нь танаас шалтгаална”, “Хар тугалга”, “Д.Нямбаяр: Жилийн өмнө Монгол шиг байсан Японы хөгжлийн нууц юу гээч” бүтээлүүдээрээ Балдорж шагналын шилдэг аравт хоёр дахь удаагаа шалгарлаа. Тэрээр өнгөрсөн жил "Цэвэрлэх байгууламж", "Туул гол" цуврал сурвалжлагаараа тус шагналын шилдэг аравт шалгарсан.
БАЛДОРЖ ШАГНАЛТАН: “Үндэсний шуудан” сонины Б.Энхмарт “Нулимстай бөхөн”, “Хөвч тайгад гурав хоног төөрөөд эсэн мэнд олдсон Ө.Энхзул охин”, “Алтны өмнө Монголын хууль, төр засаг бөхийж, Ерөө гол Орхоны эмгэнэлийг давтах нь” бүтээлээрээ тодорч, цом, өргөмжлөл, 5000 ам.долларын эзэн болов.
ДЭД БАЙР: “Өнөөдөр” сонины Л.Ганчимэг “Аавын эзгүйд” реалити сурвалжилгаараа шалгарлаа.
Балдорж шагналын шилдэг аравт:
- МҮОНР-ийн “Баримт” эрэн сурвалжлах нэвтрүүлгийн багийн Г.Батзаяа, Ж.Золзаяа, Б.Отгон-Эрдэнэ нарын “Гологдсон зүрх” цуврал нэвтрүүлэг
- Gogo.mn сайтын Г.Одгаравын “Хүн, ялааны хооронд долоохон генийн зөрүү бий. Хэн байх нь танаас шалтгаална”, “Хар тугалга”, “Д.Нямбаяр: Жилийн өмнө Монгол шиг байсан Японы хөгжлийн нууц юу гээч” бүтээлүүд
- МҮОНТ-ийн Ц.Оюундарь, Х.Шинэ-Од нарын “Эр бор харцага” баримтат кино
- “Засгийн газрын мэдээ” сонины Б.Баярмаа, Б.Ганбаяр нарын “Амины үнэтэй халуун тогоо” цуврал сурвалжилга
- “Өнөөдөр” сонины Т.Энхбатын “Монголын хямрал” цуврал нийтлэл
- “Өнөөдөр” сонины Ж.Сувдмаагийн “Уул уурхайнхны шунал Хүдэр голын амийг таслах нь”, “Хүдрийг самарчид самарч байна” цуврал сурвалжилга
- “Зууны мэдээ” сонины сэтгүүлч Б.Энхзаяагийн “Хогонд дарагдсан Хөвсгөл”, “Мөнгө угаагчдын зөөлөн хөрс Монгол”, “Туулын тархинд цахилгаан хөрөө тачигнаж байна” нийтлэл
- “Өдрийн сонин”-ы Э.Хүрэлбаатарын “Дэлхийн дуурийн ноён оргилуудын нэг, зууны манлай дуучин Х.Уртнасангийн унаган нутгаар”, “Бичигтийн боомт дээр цэвдэг сэтгэлтэй монголчуудын гарт адуун сүрэг маань өлдөж, хөлдөж тарчилсаар үхэж байна” нийтлэл
- “Open door” сонины Б.Ерэнтэйгийн “Задарсан атом нь дараа төрөлдөө ашиглагддаг Далай лам”, “Монгол ба Трамп”, “Эмээлийн мөнгөн баавар ЭВРИКА” нийтлэл
- “Өнөөдөр” сонины Э.Харцагын “Богд уулын Нүхтийн амны түймэр”, “Халдлагад өртсөн Туул” гэрэл зургийн сурвалжилга.
Энэ жил Монгол Улс дахь Канадын Элчин сайдын яамнаас “Охид, эмэгтэйчүүдийн эрх, тулгарч буй бэрхшээл, шийдвэрлэх арга зам” сэдэвт шилдэг нийтлэлийг 1000 ам.доллароор урамшууллаа. Сэтгүүлч Э.Энэрэл “Сэтгүүлчдийн хандлага өөрчлөгдөж байж нийгмийн ойлголтыг засна” бүтээлээрээ уг шагналын эзэн болсон.
Уншигч та манай сэтгүүлч Г.Одгаравын хуудсанд ЭНД ДАРЖ зочилно уу.