Хятад улс HyperFlight хэмээх 4000 километр цаг хүртэл хурдалдаг, дуунаас хурдан тээврийн сүлжээ байгуулах тухай Шиньхуа агентлаг мэдээллээ. Үхань хотод болж буй Хятадын Олон улсын агаарын тээврийн гуравдугаар форумын үеэр БНХАУ-ын Агаарын шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн корпораци шинэ төслөө танилцуулжээ.
Шинэ систем нь уламжлалт өндөр хурдны галт тэрэгнээс арав дахин, зорчигч тээврийн онгоцноос тав дахин хурдан байх бөгөөд үндсэндээ Элон Маскын анх санаачилсан Hyperloop-тэй төстэй.
Эх сурвалжуудын мэдээлж буйгаар төслийг гурван үе шаттайгаар хэрэгжүүлж, эхний ээлжид хот дотор ийм систем бүтээж, дээд хурд нь 1000 км/цаг байх аж. Харин хоёр дахь шатанд томоохон хот хооронд 2000 км/цаг хурдтай системийг бүтээх бол гуравдугаар шатанд Нэг бүс, нэг зам санаачлагын хүрээнд олон улс хоорондын 4000 км/цаг хурдтай системийг нэвтрүүлэх юм байна.
Агаарын тээвэр, өндөр хурдны галт тэрэг, цөмийн эрчим хүчний дараа Хятадын нэрийг олон улсад гаргах шинэ бүтээл энэ болно гэж компани үзжээ. HyperFlight төслийн багийн техникийн албаны дарга Мао Кайн хэлснээр тэд Хятад болон гадаадын 20 гаруй судалгааны байгууллагатай хамтран ажиллаж, 200 гаруй зохиогчийн эрх бүртгүүлээд байгаа аж.
Эх сурвалж: Xinhua