"Никитон" хамтлагийнхан өчигдөр буюу энэ зуны хамгийн сүүлийн баасан гарагийн үдэш Дархан хотноо бүрэн хэмжээний тоглолтоо хийж хотынхныг тэр аяар нь огшоолоо. Намрын сэрүү ороод гадаа хэчнээн хүйтэн байсан ч "Никитон"-ынхон халуунаас халуун уур амьсгал түгээж цугласан олныг халууцууллаа...
Мобиком Корпорацийнхан энэхүү mobiLIVE show 2017 - NICITON тоглолтыг тус хотод өндөр хурдны 4G, МАНАЙ ИНТЕРНЕТ, МЕССЭЖ зээл үйлчилгээнүүдээ Дархан-Уул аймагт нэвтрүүлсэнтэй холбогдуулан зохион байгуулсан билээ.
Тоглолтод урилгаар Fire хамтлаг болон DJ ANNA нар оролцсон бөгөөд "Fire" хамтлагийнхан "Хүлээлт", "Бороонд урсах нулимс", "Миний хөрш чөтгөр" киноны дуу "Чи бусдаас өөр", "Алтанзул" зэрэг олны сонсох дуртай дуунуудаа дууллаа.
Удалгүй тоглолтын гол эзэд болох "Никитон"-ынхон тайзнаа гарч ирэхэд тэднийг хүлээсэн үзэгчид тэр аяараа орилолдов. Тэд монголчуудын сэтгэлд хоногшсон "Хос хун" дуугаар тоглолтоо эхлүүлээд, хоёр цаг гаруй үргэлжилсэн тоглолтдоо "Хөөрхөн хүүхэн", "Аяны шувууд", "Үүлэн үст", "Нандин шүтээн", "Зүүд", "Чи минийх" зэрэг дуунуудаа дуулж, үзэгчдийг доргиолоо.
Үзэгчид "Баачка, Баачка!" гэж хашгирч, бүхий л дууг нь хамтдаа дуулж байгаа нь сонсогдоно.
"Никитон"-ынхныг залуус үргэлж сэтгэл хөдлөлөөр дүүрэн хүлээн авч, харин тэд хүсэн хүлээснээс хэд дахин давуулж, дундаршгүй их эрч хүчээр үнэхээр гайхамшигтай сайхан шоу тоглолт үзүүлдэг билээ. "Никитон" болон Мобикомынхондоо БАЯРЛАЛАА!
Тоглолтыг Mobicom-ын албан ёсны фэйсбүүк хуудсаар шууд дамжуулсан тул та бүхэн нөхөн үзэх боломжтой.