gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     24
  • Зурхай
     6.07
  • Валютын ханш
    $ | 3575₮
Цаг агаар
 24
Зурхай
 6.07
Валютын ханш
$ | 3575₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 24
Зурхай
 6.07
Валютын ханш
$ | 3575₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

eSports daily. Өнөөдөр юу үзэх вэ?

А.Эрхэмбаяр
Спорт
2025-01-29
4
Twitter logo
А.Эрхэмбаяр
4
Twitter logo
Спорт
2025-01-29
eSports daily. Өнөөдөр юу үзэх вэ? Зургийн эх сурвалж: HLTV /Photo by brcho/

Электрон спортын салбарт амжилт гаргаж буй монгол баг, тоглогчдын тухай шинэ мэдээ, тоглолтын хуваарийн талаарх мэдээллийг тоймлон хүргэж байна.

ӨНӨӨДӨР ЮУ ҮЗЭХ ВЭ?

#CS2 17:30. FlyQuest - 3DMAX. Intel Extreme Masters Katowice 2025

ESL-ээс зохиодог хамгийн том цомын тэмцээнүүдийн нэг бол "IEM Katowice" юм. $1,000,000 шагналын сантай тэмцээнд монгол дасгалжуулагчтай Австралийн "FlyQuest" баг оролцож байгаа бөгөөд өнөөдөр Play-In шатны эхний тоглолтоо 17:30 цагаас Францын "3DMAX" багтай хийнэ. Тоглолт Bo3 журмаар болох ба Play-In шатны 16 багаас 8 нь хэсгийн шатанд шалгарах учиртай. Польшийн Катовиц хотод болж буй тэмцээний хэсгийн шатанд Монголын "The MongolZ" баг хүлээж байгаа билээ.

Гантулгын "erkaSt" Эрдэнэцогтын удирдсан баг бүрэлдэхүүнээ өөрчилж Румыны мэргэн бууч Юулиан "regali" Харжауг багтаа нэгтгээд байгаа юм. Тэд өрсөлдөгчөө хожвол дараагийн шатанд Данийн "Astralis", Бразилын "MIBR" багуудын хожсонтой тоглоно. Тоглолтын ESL-ын албан ёсны Youtube болон Twitch сувгаас үзэх боломжтой.

#DOTA2 23:00. Jigglin - 9Pandas. CCT Series 6

GAM3RS_X болон GRID компаниудаас зохиож буй $50,000 шагналын сантай "CCT Series 6" тэмцээн Европын бүсэд онлайнаар үргэлжилж байна. Тэмцээнд Алтангинжийн "423" Билгүүн, Дашзэвгийн "Se" Төгстөр нарын тоглож буй "Jigglin" баг оролцож байгаа бөгөөд өнөөдөр Playoffs-ын доод хүснэгтийн шөвгийн наймд Орос/Украины "9Pandas" багтай 23:00 цагаас тоглоно.

Дэлхийн аварга Болгарын алдарт Иван "MinD_ContRoL" Иванов ахлагчтай тус баг өнөөдөр хожвол тэмцээнээ үргэлжлүүлнэ. Хожигдвол 5-6-р байраар тэмцээнээ дуусгана.

БУСАД МЭДЭЭЛЛҮҮД

#VALORANT The MongolZ 0-2 (Haven 1-13, Pearl 7-13) NAOS Esports. "VALORANT Challengers 2025 Southeast Asia: Split 1"

Riot Games-ээс зохиодог томоохон тэмцээнүүдэд орохын өмнөх, өсөн дэвжиж буй багуудын хувьд хамгийн том тэмцээн бол VCT буюу VALORANT Challengers юм. Энэхүү цуврал тэмцээний Зүүн Өмнөд Азийн бүсийн оны эхний тэмцээн $50,000 шагналын сантайгаар онлайнаар болж байна. Тэмцээнд Монголын "The MongolZ" баг оролцож байгаа бөгөөд өнөөдөр хэсгийн шатны гурав дахь тоглолтоо Филиппиний "NAOS Esports" багтай хийж 0-2 (Haven 1-13, Pearl 7-13) харьцаагаар хожигдлоо. Ийнхүү тэд 1 хожил 2 хожигдолтойгоор А хэсгийн сүүлийн байр руу унаад байна. Тэдний дараагийн тоглолт хоёрдугаар сарын 3-д Тайландын "FULL SENSE" багийн эсрэг байх юм.

#DOTA2 Jigglin 0-2 Night Pulse. CCT Series 6

Алтангинжийн "423" Билгүүн, Дашзэвгийн "Se" Төгстөр нарын тоглож буй "Jigglin" баг Playoffs-ын дээд хүснэгтийн хагас шигшээд Киргизийн Кияал "Kami" Тайиров ахлагчтай "Night Pulse" багт хожигдсоноор доод хүснэгт рүү унасан.

#CS2 The Huns Esports 1-1 Lynn Vision Gaming. ESL Challenger League Season 49: Asia

Азийн бүсийн ESL Challenger League-ийн 49 дэх улиралд Монголын таван баг оролцож байгаа бөгөөд өчигдөр Гантулгын "nin9" Есөнтөмөр ахлагчтай "The Huns Esports" баг ээлжит тоглолтоо Хятадын шилдэг "Lynn Vision Gaming" багтай хийж харилцан нэг map хожлоо. Одоогоор "ESL Challenger League Season 49: Asia" тэмцээнийг The Huns Esports баг Lynn Vision Gaming болон Оросын "-72C", Хятадын "TYLOO" багуудтай ижил 21 оноотойгоор тэргүүлж байна.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан