#Сагсанбөмбөг Бишрэлт Металл, Хасын Хүлэгүүд багууд тус бүр гурван тоглолтыг нутагтаа хийнэ. Эхний тоглолт 11-д эхэлнэ.
Сагсан бөмбөгийн Азийн аваргуудын лигийн Зүүн бүсийн урьдчилсан шатны тэмцээн буюу "BCL Asia East"-ийн хэсгийн шатны сүүлийн тоглолтууд Монгол улсад болно.
Тэмцээний "А" хэсэгт багтсан Үндэсний Дээд Лигийн мөнгөн медальт Бишрэлт Металл/Bishrelt Metal, "B" хэсэгт багтсан Үндэсний Дээд Лигийн аварга Хасын Хүлэгүүд/Broncos багууд хэсгийн шатныхаа сүүлийн гурван тоглолтыг Монголдоо "M Bank Arena"-д хүлээн авна.
Маталлын хувьд эхний гурван зочлон тоглолтынхоо нэгд нь хожиж хоёрт нь хожигдсон 4 оноотойгоор хэсгийн сүүл мушгиж байна. Тэд нутагтаа хийх гурван тоглолтоос 3-6 оноо цуглуулах боломжтой бөгөөд хамгийн багадаа гурав хожигдож 3 оноо авбал хэсгийн гуравдугаар байраар тэмцээнээ дуусгана. Харин гурав хожиж чадвал 10 оноотой 2-р байраар дараагийн шатанд шалгарах юм.
Харин эхний гурван зочлон тоглолтдоо хожсон Хүлэгүүд одоогоор 6 оноотой хэсгийн 3-р байрт бичигдэж байна. Тэд ирэх гурван тоглолтдоо бүгдэд нь хожигдсон ч хэсгийн 2-р байраар дараагийн шатанд шалгарна.
Хэсэг тус бүрийн эхний хоёр байрыг эзэлсэн багууд шигшээ шатанд хоорондоо тоглож хоёр нь "BCL Asia" үндсэн тэмцээнд оролцох эрхтэй болох юм.
- Хүлэгүүд Азийн Аваргуудын лигт гурав дараалан хожлоо
- Монголын дөрвөн баг оролцох "Chengdu 2025" тэмцээн өнөөдөр эхэлнэ
- Бишрэлт Металл Тайванийн багт 105-66 харьцаагаар хожигдлоо
Хүлэгүүд баг өнгөрсөн жилийн тэмцээнд хэсэгтээ 3-р байр эзлэн дараагийн шатны тоглолтыг хийсэн ч Индонезын багт хожигдож тэмцээнээ дуусгаж байв.
Тоглолтын хуваарь:
2025.05.11. 17:30. Bishrelt Metal - NS Matrix Deers /Өмнөх тоглолтод 86-98 харьцаагаар Metal хожсон/
2025.05.12. 17:30. Broncos - New Taipei Kings /Өмнөх тоглолтод 68-81 харьцаагаар Broncos хожсон/
2025.05.12. 20:30. Bishrelt Metal - Taoyuan Pauian Pilots /Өмнөх тоглолтод 105-66 харьцаагаар Pilots хожсон/
2025.05.14. 17:30. Bishrelt Metal - Pelita Jaya /Өмнөх тоглолтод 90-68 харьцаагаар Pelita Jaya хожсон/
2025.05.14. 20:30. Broncos - Adroit /Өмнөх тоглолтод 41-87 харьцаагаар Broncos хожсон/
2025.05.15. 20:30. Broncos - Hi-Tech /Өмнөх тоглолтод 59-63 харьцаагаар Broncos хожсон/