Хойд бүсийн зөвлөлийн анхдугаар хуралдаан Булган аймагт болсон.
Уг чуулганд оролцохоор Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан тэргүүтэй албаныхан нисдэг тэргээр Булган аймагт буужээ. Онгоцны буудал нь 1957 онд байгуулагдсан ирэх жилээс хатуу хучилттай болгохоор төлөвлөж байгаа аж.
Харин энэ үед Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Богдхан ууланд өчигдөр /2025.04.28/ гарсан ойн түймэрт урьдчилсан байдлаар 56 га талбай өртлөө.
Франц улсаас 59 сая еврогоор EC-145 маркийн буюу гал унтраах боломжтой 3 нисдэг тэрэг, сургалтын 1 нисдэг тэрэг авч байв
Мөн Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн, Цагаан нуур, Хэнтий аймгийн Батширээт сумдад гээд өчигдрийн байдлаар нийт 4 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгджээ. Иргэд сайн дураараа нэгдэн Богдхан уул руу ус зөөсөн байна. Мөн ус сувгийн удирдах газрын нийт 134 хүн, 30 автомашинтайгаар ажиллаж /2025.04.28/ 23:10 цагт цурамд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна.
"ӨЧИГДРИЙН ИХ САЛХИТАЙД НИСДЭГ ТЭРГЭЭР ГАЛ УНТРААХ БОЛОМЖГҮЙ БАЙСАН"
Энэ талаар ОБЕГ-аас хийсэн цаг үеийн асуудлаарх хэвлэлийн бага хуралд УОК-ын нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүүгийн мэдээлснээр "Нисдэг тэргийг ашиглах тодорхой тохиолдлууд бий. Түймэр бүрд нисдэг тэрэг ашиглах боломжгүй. Жишээ нь өчигдрийнх шиг маш хүчтэй салхитай үед нисдэг тэрэг ашиглах боломжгүй байсан. Нисдэг тэрэг өчигдрөөс хойш Булган, Сэлэнгэ, Дарханд үүрэг гүйцэтгэж байгаа ба энэ нь эрэн хайх, аврах ажиллагаа, түргэний чиглэлээр ашиглагддаг нисдэг тэрэг юм. Шаардлагатай тохиолдолд түймрийн эсрэг ажиллах алба хаагчид, бүлгүүдээ нисдэг тэргээр яаралтай хүргэж өгдөг" гэв.
Сонирхуулахад, манайх Франц улсаас EC-145 маркийн буюу гал унтраах боломжтой 3 нисдэг тэрэг, сургалтын 1 нисдэг тэрэг авч байсан. ОБЕГ Францын "Хели-Юнион" компанитай хамтран хэрэгжүүлсэн уг төслөөр Францын Төрийн сангийн хөнгөлөлттэй зээлээр буюу нийт 59 сая еврогоор авч байсан.
Зориулалтын техник хэрэгслийг эрэн хайх, гал түймэр унтраахад бус харин дарга нарын цагаа хэмнэсэн тусгай үйлчилгээнд зориулж ашиглаж байгаа нь дээрх дүр зургаас харагдаж байна.
НИСЭХ БОЛОМЖТОЙ САЛХИНЫ ХУРД:
Сонирхуулахад өчигдөр Улаанбаатарт секундэд 6-11 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурсан. Харин;
-
ойролцоогоор 15–18 м/с- хүртэл салхинд ихэнх нисдэг тэрэг (тэр дундаа EC-145) аюулгүйгээр нисэж чаддаг.
-
≈18 м/с-аас дээш салхи бол анхаарал өндөртэй нислэг гэж үздэг, зарим үйл ажиллагааг цуцалж магадгүй.
-
≈20–23 м/с-аас дээш салхины үед нислэгийг зогсоодог буюу нисэхийг хориглодог.
/Эх сурвалж: EC-145 Flight Manual/
Дээрхээс харахад нисдэг тэргээр Богдхан уулсын түймрийг унтраах боломжтой байсан нь харагдаж байна.