Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Богдхан ууланд өчигдөр /2025.04.28/ гарсан ойн түймэрт урьдчилсан байдлаар 56 га талбай өртлөө. Мөн Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн, Цагаан нуур, Хэнтий аймгийн Батширээт сумдад гээд өчигдрийн байдлаар нийт 5 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгджээ.
УОК-ын нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү Богханд гарсан түймэр унтраах ажилд сайн дураар тусалсан иргэддээ талархаж буйгаа илэрхийлэв.
Хавар цас багатай, түймэр гарч болзошгүй газарт иргэдийг зорчихгүй байхыг анхааруулж байгаа ч түймрийн тохиолдол багасахгүй байна. Гарсан түймрийн 70 гаруй хувь нь хүний үйл ажиллагаатай холбоотой байдаг. Зүүн аймагт гарсан түймэр маш богино хугацаанд их га талбайг хамарч, их хохирол дагуулсан тохиолдол намжаагүй байхад баруун бүсийн хойд бүс нутгаар түймэр гарч байна. Орон нутагт зорчиж байгаа, оршин суудаг ард иргэд маань үүнд анхаарч байхыг хүсье гэлээ.