Баялгийн сангийн тухай хууль 2024 оны дөрөвдүгээр сард батлагдсан. “Баялгийн сан доторх Хуримтлалын сангийн орлого болон хуваарилалт ард иргэдэд таалагдахгүй байна. Зуун мянгаар дусагнасан байдлаар орж байна” гэсэн шүүмжлэлийг Засгийн газар хүлээн зөвшөөрч, хуульдаа нэмэлт өөрчлөлт оруулахаар төлөвлөсөн гэж АҮЭБ-ийн сайд Ц.Туваан мэдээлэв.
Хуульд, Баялгийн сан дотроо гурван сантай. Үүнээс Ирээдүйн өв санд “Газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг ирээдүй үеийн иргэн бүрд тэгш, шударга хүртээх зорилгоор хуримтлуулах, хуримтлагдсан хөрөнгийг олон улсын зах зээлийн санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулах замаар өнөөгийн үнэ цэнийг өсгөх, арвижуулна” гэж тусгасан.
Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр /АМНАТ/-ийн 65 хувийг Ирээдүйн өв санд төвлөрүүлж, 2030 оноос хойш ашиглахаар хуульчилсан.
АМНАТ буюу олон улсын нэршлээр рояалти нь Монголд олборлон хилээр гарч буй бүх бүтээгдэхүүнд тавигддаг татвар юм. Зах зээлд бүтээгдэхүүний үнэ өссөн, унаснаас үл хамаарч ямар ч шалтаг хүлээж авахгүйгээр татдаг ганц төлбөр бол АМНАТ бөгөөд тухайн бүтээгдэхүүний жишиг үнэлгээг тогтоож, түүний 5 хувийг шууд татаж авдаг байна. АМНАТ-ын төлбөр өндөр байгааг ААН-үүд салбарын яаманд уламжлах болжээ.
АМНАТ-ын талаар иргэдийн ойлголт хангалтгүй байна. Нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд нэршлийг өөрчилж, АМНАТ биш “Үндэсний баялгийн төлбөр” болгох оруулахаар тогтжээ.
Нутгийн иргэдийн орлого нэмэгдэж, хүүхэд нь сайн сургуульд сурч, эрүүл мэндийн чанартай тусламж авч, амьдарч буй орчин нөхцөл нь сайхан болоод ирвэл уул уурхайгаа эсэргүүцэх биш, дэмжиж хамтарч ажилладаг.
Баялгийн сан доторх гурван сангийн нэг Хуримтлалын сангийн мөнгө иргэдэд очно. Сангийн үр өгөөжийг одоо үеийн Монгол Улсын иргэн бүрд тэгш, шударга хүртээх зорилгоор иргэн бүрийн нэр дээрх нэрийн дансанд байршуулж, эрүүл мэнд, боловсрол, орон сууцны зориулалтаар дэмжлэг үзүүлэхээр хуульчилсан.
Хуримтлалын санд АМНАТ-ын орлого ордоггүй. Зөвхөн төрийн өмчит компаниудын 34 хувийн ногдол ашиг орох эрх зүйн зохицуулалттай учир хувь нь бага. Иргэд шүүмжилдэг нь ийм учиртай.
Тиймээс хуулийн нэмэлт, өөрчлөлтаар Ирээдүйн өв санд орж буй 65 хувиас Хуримтлалын санд мөн оруулдаг болгоё. Тэгж байж иргэдийн нэрийн дансанд ахиу мөнгө орно гэж үзжээ.
Мөн уул уурхайн салбарт тулгамдсан гол асуудал нь орон нутгийнхантай ойлголцох явдал. Тухайлбал, Өмнөговь, Дорноговь аймгийн иргэдээс их гомдол ирдэг байна.
Иргэд, Бид газар нутаг уул уурхайгаа ашиглуулж байгаа ч орон нутагт наалдах юм бараг алга. Уул уурхайгаас олсон бүх орлогыг Сангийн яам руу татаж, бүх аймагт ижил тэнцүү хуваарилдаг. Хөвсгөл, Ховд аймгийнхан уул уурхайг эсэргүүцдэг атлаа уул уурхайн орлогыг нутгийн иргэд бидэнтэй адил хүртдэг нь шударга бус байна гэдэг.
Энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд АМНАТ-ын тодорхой хувийг Орон нутгийн хөгжлийн санд хуваарилъя. Санд орсон мөнгийг уул уурхайн олборлолт явуулж буй аймаг, сумдад бусдаас илүү өгдөг болох шинэ зохицуулалт хийнэ.

Олон улсын жишиг ч ийм. Тэгэхээр эдгээр өөрчлөлтийг Үндэсний баялгийн сангийн тухай хуульд ийм өөрчлөлт оруулахаар төлөвлөж байна гэж Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан өнгөрсөн баасан /2025.04.25/ гарагт сэтгүүлчидтэй хийсэн уулзалтын үеэр мэдээлсэн юм.