Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн баасан гарагт /2024.12.20/ Засгийн газрын хуралдааны шийдвэрийг танилцуулж мэдэгдэл хийсэн. “Хөдөөгийн энэ олон замбараагүй замын алинаар нь явах вэ, таминь ээ!” гэдэг шиг хөгжлийн олон сангуудын алиныг нь гэж мэдэх вэ таминь ээ! Аль сандаа иргэн бүрд 135 мянган төгрөгийн эхний хадгаламж үүсгэж, алинаас нь иргэн бүрд 135 мянгыг шилжүүлчихэв гэж будилсан иргэдийн сэтгэгдэл Ерөнхий сайдын мэдэгдлийн дор хөвөрнө.
Сангуудын талаар сайн ойлголттой болцгооё.
“Байгалийн баялаг бол ард түмний өмч” гэсэн Үндсэн хуулийн заалт Үндэсний баялгийн сангийн хууль батлагдсанаар амьдралд жинхэнэ утгаараа хэрэгжиж эхэлж байна.
ХУУЛЬ: Засгийн газраас өргөн мэдүүлсэн Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэж, 2024 оны дөрөвдүгээр сарын 19-ний өдөр батлав. Энэ хууль нь газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг одоо ба ирээдүй үеийн Монгол Улсын иргэн бүрд тэгш, шударга хүртээх зорилгоор Үндэсний баялгийн санг байгуулах, түүний төрөл, зориулалт, эх үүсвэрийг тодорхойлох, сангийн хөрөнгийн тогтвортой байдлыг хангах, үйл ажиллагааг тайлагнах болон хяналт тавихтай холбогдсон харилцааг зохицуулна гэж заасан.
Баялгийн сан гэж газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг төвлөрүүлэх, үр ашигтай хөрөнгө оруулалт хийх, одоо ба ирээдүй үеийн иргэн бүрд тэгш, шударга хуваарилах, хуримтлуулах төрөлжсөн гурван сангаас бүрдэнэ. Үүнд:
Ирээдүйн өв сан- 4 их наяд төгрөг /Энэ мөнгө валютын нөөцийг бий болгоход валют хэлбэрээр хуримтлагдаж, ирээдүй үед хадгалагдана. Хадгалагдаж буй мөнгийг эрсдэл багатай зүйлд захиран зарцуулах эрх зүйн орчин бүрдсэн. /
Хуримтлалын сан-д 497.5 тэрбум төгрөг буюу иргэн бүрд 135 мянган төгрөгийн хадгаламж үүссэн. Эрдэс баялгийн болон уул уурхайн ордуудын /Үндэсний баялгийн сангийн хуулийн дагуу бусад стратегийн ордын төрд ногдох 34 хувь бүхэлдээ Хуримтлалын санд шилжсэн. Тодруулж хэлбэл, Эрдэнэт үйлдвэр, Оюу толгойн 34 хувь, Хөтөл, Дарханы төмөрлөгийн үйлдвэр, Таван толгойн 34 хувь гэх мэт/ 34 хувьд ногдох орлого нь иргэдийн хуримтлал болж, энэ санд хуримтлагдана.
Иргэд E-Мongolia-д нэвтэрч, өөрийн нэр дээрх дансаа шалгаж болно. Үүнийг хугацаатай хадгаламж гэж ойлгож болох бөгөөд бэлнээр зарцуулахгүй. Эрүүл мэнд, боловсрол, орон сууцжуулалт гэсэн иргэдийн амин чухал хэрэгцээнд зарцуулах зориулалттай хөрөнгө юм.
Хуримтлалын сангийн мөнгө 2025 оны төсөөллөөр 1 их наяд давахаар байна. Эрдэнэс Монгол нэгдлийн харьяаны төрийн өмчит уул уурхайн компаниудын хэрэгжүүлж буй төслүүдийн ашигт ажиллагаагаар энэ сангийн хөрөнгө арвижна.
Хөгжлийн сан- 500 сая төгрөг хуваарилагдаж, сангууд мөнгөжсөн бөгөөд хөрөнгийг арвижуулах менежмент хийх эрх зүйн орчин бүрдсэнийг Ерөнхий сайд мэдээлэлдээ онцлон тэмдэглэсэн билээ.
Төрөлжсөн сангууд дараах зориулалттай.
Ирээдүйн өв сан- нь газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг ирээдүй үеийн иргэн бүрд тэгш, шударга хүртээх зорилгоор хуримтлуулах, хуримтлагдсан хөрөнгийг олон улсын зах зээлийн санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулах замаар өнөөгийн үнэ цэнийг өсгөх, арвижуулах;
Хуримтлалын сан- нь газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг одоо үеийн Монгол Улсын иргэн бүрд тэгш, шударга хүртээх зорилгоор иргэний эрүүл мэнд, боловсрол, орон сууцны зориулалтаар дэмжлэг үзүүлэх;
Хөгжлийн сан- нь газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг одоо ба ирээдүй үеийн иргэн бүрд тэгш, шударга хүртээх зорилгоор Монгол Улсын урт, дунд хугацааны хөгжлийн бодлогын баримт бичигт туссан эдийн засаг, нийгмийн үр өгөөж бүхий хөгжлийн төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зориулалттай.
Ерөнхий сайд 2024 оны Улсын төсөв 1 их наяд төгрөгийн ашигтай гарсныг онцлоод, үүний 50 хувь нь Баялгийн сангийн тухай хуульд зааснаар Хөгжлийн санд орох боломж энэ жилээс эхлэн үүсэж байна гэв. Улсын төсөв ашигтай гарвал ашгийн 50 хувь нь Тогтворжуулалтын санд, 50 хувь нь Хөгжлийн санд орох эрх зүйн зохицуулалттай.
Тэгэхээр Хөгжлийн санд 500 тэрбум төвлөрөх нь. Энэ мөнгөн хөрөнгийг Хөгжлийн банкаар дамжуулан мега төслүүдийг санхүүжүүлэхэд зарцуулна. Хөгжлийн банк өнгөрсөн хугацаанд бондуудаа төлж, дампуурлаасаа гарсан гэж Ерөнхий сайд тодотгоно лээ.
Төсвийн тогтворжуулалтын санд мөн 500 тэрбум төгрөг төвлөрнө. /Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд Тогтворжуулалтын сангийн зохицуулалтыг тусгасан байдаг. Төсвийн тогтворжуулалтын сан нь нэгдсэн төсвийн дунд болон урт хугацааны тэнцвэртэй, тогтвортой байдлыг хангах, төсвийн тэнцвэржүүлсэн горимыг хэрэгжүүлэхэд санхүүгийн хэрэгслийн үүрэг гүйцэтгэнэ. Тогтворжуулалтын сан дараах эх үүсвэрээс бүрдэнэ.
- Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан нөхцөлөөр тодорхойлсон төсвийн тэнцвэржүүлсэн орлогоос давсан төсвийн орлого;
- Төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийн ашиг;
- Засгийн газрын нөөц сангийн өмнөх жилийн зарцуулагдаагүй чөлөөт эх үүсвэр;
- Төсвийн тогтворжуулалтын сангийн санхүүгийн үйл ажиллагаанаас олсон орлого;
- Бусад орлого.
Тогтворжуулалтын сангийн данс жилийн жилд "улайсан" байдаг. Энэ санд орсон мөнгөөр тухайн жилийнхээ төсвийн алдагдлыг нөхөөд 0 үлдэгдэлтэй гардаг гэж Сангийн сайд Б.Жавхлан ярьж байсан бол 2024 оны төсөв ашигтай гарснаар мөнгөтэй байх нь ээ.
1072 ХУВЬЦААНЫ НОГДОЛ АШГИЙГ ИРЭХ 1, 2-Р САРД ХУВААЖ ШИЛЖҮҮЛНЭ
Ерөнхий сайд, 2024 оны жилийн эцсийн санхүүгийн тайлан тооцоо эхний байдлаар нэгтгэгдсэнээр Баялгийн сан мөнгөжлөө. Иймд Үндэсний баялгийн сангаа их хааныхаа нэрээр “Chinggis fund” хэмээн нэрлэж, олон улсад таниулна. Норвеги, Казахстаны баялгийн сангуудын жишгээр хөрөнгийг арвижуулах менежментийг хариуцсан нэгж байгуулан ажиллуулна гэв.
Өнгөрсөн баасан гарагт иргэн бүрд олгосон 135 мянган төгрөг бол эдгээр сангийн хөрөнгө биш. Энэ бол Эрдэнэс Тавантолгой компанийн 1072 хувьцааны 2024 оны ногдол ашиг болох эхний удаагийн 135 мянган төгрөг 10 хувийн албан татвар суутгасны дараах дүнгээр буюу 121500 төгрөгийг иргэдэд шилжүүлсэн. Хэрэв таны хувьцааны дүн 1072-оос бага бол ногдол ашиг 121500-гаас бага дүнгээр тооцогдоно.
Ерөнхий сайд энэ талаар, Алдагдалтай ажилладаг байсан “Эрдэнэс Тавантолгой” компани өнөөдрийн байдлаар 4.3 их төгрөгийн ашигтай ажиллаж байна. 1072 хувьцааны ногдол ашиг нь дунджаар хувьцаа эзэмшигч иргэн бүрд 350 орчим мянган төгрөг ногдохоор байна. Ногдол ашгийг өмнө нь гурав, дөрөвдүгээр сард олгож байсан бол энэ жил хүйтний улиралд олгоно. Инфляцыг өдөөхгүйн тулд гурав хувааж олгох нь зүйтэй гэж шийдвэрлэсэн. Эхний ээлжинд иргэн бүрд 135 мянган төгрөг олгоно. Дараагийнхыг 2025 оны 1, 2-р сард мөн үүнтэй ижил дүнгээр ногдол ашиг шилжүүлнэ гэж мэдэгдсэн юм.