Сургуулийн өмнөх боловсрол /СӨБ/-ын үйлдвэрчний эвлэлийн хороо өнөөдөр хуралдаж, цэцэрлэгийн багш нарт тулгамдаж буй асуудал, түүний шийдлийн талаар хэлэлцэж, мэдээлэл өглөө.
Энэ талаар тус хорооны дарга Д.Саранцэцэг “Бид багш, ажилтнуудад тулгамдаж буй асуудал сэдвээр судалгаа авсан. Ингэхэд хамгийн нэгдүгээрт багш нар эмнэлэг дээр очиж үзүүлье гэхээр нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нь дутуу төлсөн, зарим нь төлөгдөөгүй асуудлууд байсан.
СӨБ нь нэг хүүхдэд ногдох урсгал зардлын нормативаар санхүүждэг. Энэ санхүүжилтийн зардалд нь тохиргоо хийх шаардлагатайг Боловсролын яам судалгаагаар гаргаж ирсэн бөгөөд энэ асуудлыг Сангийн яамаар шийдүүлнэ гээд өгсөн байгаа.
Цэцэрлэгийн багш нарт хичээлээ бэлтгэх цаг ч гардаггүй. Ерөнхийдөө багшийн норм цагийг багасгах шаардлагатай. Мөн эцэг эхчүүдээс багш нарт дарамт ирдэг.
Түүнчлэн багш нар хомсдолтой байгаатай холбоотойгоор тэтгэвэртээ гарсан хүмүүсийг ажиллуулах тохиолдол бий. Гэтэл тэдэнд төрд ажилласан нэмэгдлийг нь ч өгөхгүй байна. Ингэхээр багш, ажилчдын хомсдол улам нэмэгдэх эрсдэлтэй” хэмээн ярьсан юм.
Нийслэлийн 292 дүгээр цэцэрлэгийн хөгжмийн багш Ц.Баярбаатар “Бид бүлгийн багш нар шиг илүү цагийн мөнгө авдаггүй. Гэтэл адилхан бүх бүлэгт хичээлээ заагаад хажуугаар нь дугуйлан секц орох, төлөвлөлт хийх, сургалт семинарт оролцох байдлаар явдаг.
Ер нь хөгжмийн багш хомсдолтой байгаа. Илүү цагийн дэмжлэг байхгүй, цалин бага учраас багш нар, ялангуяа эрэгтэй багш нар гадагшаа явах, уул уурхайн салбарт ажиллах сонирхол их байгаа нь ажиглагдсан" гэв.
Түүнчлэн хэдийгээр багш ажилчдад хоолны мөнгө өгдөг болсон ч нэг ажилтанд ногдох дүн 8000 төгрөг байгаа нь хангалттай биш байгааг багш, ажилчдын төлөөлөл дурдаж байсан юм.