Монголын залуу уран бүтээлч У.Бямбажаргал энэ зун Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант улсад болох Челтенхам урлагийн наадамд нийтийн ханын зураг зурахаар шалгарчээ.
Их Британийн зураач Энди Даяс Давиэс (Andy Dice Davies) нийтийн урлагийг хот бүхэнд хөгжүүлэх зорилгоор Челтенхам урлагийн наадмыг 2017 онд үүсгэн байгуулсан байна. Жил бүр зохиогддог эл наадамд Их Британи болон олон улсын шилдэг гудамжны зураачид олон нийтийн газарт зураг зурснаар төрөл бүрийн томоохон хэмжээний урлагийн бүтээлийг хотдоо өв болгож үлдээдэг. Энэ жилийн наадам энэ сарын 27-28-нд Челтенхам хотноо болох юм.
Соёл урлагийн их сургуулийн төгсөгч, уран бүтээлч У.Бямбажаргал нь Монголд төдийгүй олон улсад өөрийн үзэсгэлэнгээ гаргаж иржээ. Өдгөө Их Британийн Ковентри хотод амьдарч байгаа тэрбээр уран зургаараа дамжуулан олон нийтийн урлагийн арга хэмжээнд идэвхтэй оролцсоор байна. Түүний зургууд Монгол, Малайз, Филиппин, АНУ, Сингапур зэрэг улсын хувийн цуглуулгад байдаг, Саунд оф Арт урлагийн галлерейтэй хамтран ажилладаг.
Сингапур дахь Саунд оф Арт галерейн захирал эрхлэгч Галвен Ли хэлэхдээ “Сүүлийн дөрвөн жилийн хугацаанд Бямбажаргалын уран бүтээл ер бусын хурдаар өссөн. Монголын байгалийг дүрсэлсэн түүний зургууд нь хил хязгаарыг давж, хүмүүсийн сэтгэлд гүн гүнзгий хүрэх чадвартай байдаг бөгөөд энэ нь төрөл бүрийн уран зураг цуглуулагчдыг өөртөө татаж чаддаг.
Түүнтэй хамтарч ажилладаг Галерейн хувьд бид түүнийг дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн гудамжны шилдэг зураачдын нэг болж Челтенхам урлагийн наадамд шалгарсанд баяртай байна. Бямбажаргалын ханын зураг Челтенхамийн гудамжнаа эрч хүчтэй амьсгалыг нэмэх нь гарцаагүй!” гэлээ.
Бямбажаргал импрессионист чиглэлээр байгаль дүрслэн зурдаг бөгөөд Монголын үзэсгэлэнт байгалийг зургаараа дамжуулан олон улсын мянга мянган жуулчдад үзүүлэхийг тэсэн ядан хүлээж байна. Тэрбээр Монголын байгалийг харуулсан ханын зургийг Челтенхам хотын төвд зурах болно.
Бямбажаргал хэлэхдээ “Би Монголынхоо асар уудам тал нутаг, амар амгалан байгалийг үнэхээр их санаж байгаа тул ханын зурагтаа үүнийг илэрхийлэхээр шийдсэн. Би хурц тод өнгөөр дамжуулан эн хязгааргүй эрх чөлөөг хүмүүст мэдрүүлж, зургийг минь үзсэн хүн бүр Монголыг өөрийн биеэр очиж үзэхийн хүслэн үлэмжийн мэдрэмж төрүүлэхийг хичээх болно” хэмээжээ.
Энэ жил дэлхийн өнцөг булан бүрээс 500 орчим зураач Челтенхам дахь урлагийн наадамд оролцох хүсэлтээ ирүүлсэн байна. Энэхүү наадам 2023 онд Их Британийн SoGlos Awards-аас оны шилдэг арга хэмжээний шагналыг хүртсэн юм.