gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     24
  • Зурхай
     6.07
  • Валютын ханш
    $ | 3575₮
Цаг агаар
 24
Зурхай
 6.07
Валютын ханш
$ | 3575₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 24
Зурхай
 6.07
Валютын ханш
$ | 3575₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

ЧУУЛГАН: Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ОГЦОРЛОО

Э.Энхмаа
Улс төр
2025-06-02
186
Twitter logo

Хугацаагаар эрэмбэлэх
  • Эхнээс
  • Сүүлээс

  17 цаг 30 минут
2025.06.02

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2025.06.03/ нэгдсэн хуралдаанаар Ерөнхий сайдын 2025 оны 5-р сарын 28-ны өдөр УИХ-д оруулсан Итгэл үзүүлэх тогтоолын төслийг хэлэлцэж эхэллээ. Чуулганы нэгдсэн хуралдаанд 102 гишүүн ирцээ бүртгүүлж, ирц 81 хувьтай байна. 

Нэгдсэн хуралдааны эхэнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үг хэллээ. 

Ерөнхий сайд, Эрх чөлөөт Монгол Улсын ард иргэд ээ, Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ, 

Өнөөдөр Та бид Монгол Улсын ирээдүйг шийдвэрлэх түүхэн эгзэгтэй мөчид ирээд байна. Учир нь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр 126 төлөөлөл бүхий шинэ парламентын байгуулсан анхны Засгийн газар тогтвортой ажиллаж чадах эсэх тухай шийдвэрийг хамтдаа гаргах гэж байна. 

Энэ асуудал Хамтарсан Засгийн газар, Ерөнхий сайдын асуудал гэхээс илүү Монгол Улсын ирээдүйг аль замаар, хаашаа хөтлөх вэ гэдэг салаа замын эхэнд байна.  Яагаад гэвэл, 126 гишүүнтэй парламентын шинэ тогтолцооны анхны кэйс юм.

Монгол Улс бол хоёр том гүрний дунд оршин тогтнодог парламентын засаглалтай ардчилсан улс. Парламент цаашдаа бүрэн эрхт байдал, ардчилсан үнэт зүйлээ хамгаалах гадна, дотны олон сорилттой нүүр тулах болно. 

Амьдралаа ямар байхыг сонгох, хувь тавилангaa өөрөө тодорхойлох эрх бол ард түмний төлөөлөл болсон парламентын онцгой бүрэн эрхийн асуудал. 

Бид өөрсдийн үзэл бодлоо хэнээр ч заалгахгүй байх эрх чөлөөтэй бөгөөд өнөөдрийн нээлттэй хурлын үр дүнд олон нийтийн нийтлэг хүсэл эрмэлзэлд тулгуурлан төрийн эрх барих дээд байгууллага Улсын Их Хурал эцсийн шийдвэрээ гаргаж чадна гэдэгт итгэж байна. 

Ардчилал бол тэнгэрээс унаж ирдэг зүйл биш харин хамтдаа тэмцэж босгодог үнэт зүйл билээ. Тиймээс миний бие өнөөдөр ард түмний төлөөлөл болсон  парламентын гишүүдийн бүхий л асуултад ил тод, нээлттэй хариулах болно. 

Үнэнийг бид нээлттэй ярьж чадахгүй бол, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж чадахгүй бол энэ парламентын ардчилал биш болно. Ил тод биш байдал, айдас хүйдэс, хөшигний цаадах тохироо, улмаар ард түмний эрх чөлөөг хумьж, эрх мэдэл, эд хөрөнгийг тойрсон дарангуйллын тогтолцоо бий болж, ардчиллыг устгадгийг олон улсын түүх нотолдог. 

Дэлхий даяар ардчилал аюулд өртөж, сорилтод орж буй энэ цаг үеийг даван туулахын төлөө улс төрийн намууд нэгдэж, парламентын төлөөллийн тоог нэмж, 126 гишүүнтэй цоо шинэ парламентыг сонгуулийн холимог тогтолцоогоор бүрдүүлсэн. 

100 жилд нэг тохиолдох цар тахал, дайны үед улс орнуудын хилийг хааж, итгэл найдвар бүдгэрч байсан цаг үед миний бие Монгол Улсын Ерөнхий сайдын хариуцлагатай үүргийг хүлээж авсан. Бид хамтдаа эдийн засгаа сэргээн тэлж, Монголын улс төрд цоо шинэ салхи оруулж чадсан. 

Сонгодог парламентын засаглалтай жинхэнэ ардчиллыг бий болгохын төлөө үе үеийн Улсын Их Хурлын гишүүд бууж өгөлгүй тэмцсээр ирсэн. 

Улсын Их Хурлын 2024 оны сонгуулийн онцлог бол Монголын ард түмэн бидэнд ардчиллыг улам бэхжүүлэх, улсаа хөгжүүлэх шинэлэг, дэвшилтэт бодлогыг хэрэгжүүлэх эрх, хариуцлагыг хамтад нь хүлээлгэсэн явдал юм. 

Монгол Улс анх удаа 126 гишүүнтэй, таван намын төлөөлөл бүхий парламенттай болсон. Энэ нь парламентын засаглалыг бэхжүүлэх, ард түмний саналыг гээхгүй байх, бодит төлөөллийг хангах түүхэн алхам болсон.

Үр дүнд нь нийт гишүүдийн 64 хувь буюу 81 нь шинээр сонгогдсон гишүүд, 25 хувь нь буюу 32 эмэгтэй гишүүн сонгогдсоноор Ази тивийн дундаж үзүүлэлтүүдээс давсан. Улс төрийн уламжлалт сэтгэлгээнээс ангид экспертүүд, шинэ үеийнхэн парламентад жагсаалтаар сонгогдох боломж анх удаа бүрдсэн. 

Ерөнхий сайдын үгийг бүрэн эхээр нь унших бол ЭНД дарна  уу.

Ж.Чинбүрэн, Шударга ёс тогтоох бодлого нь эрүүл мэндийн салбарт лав хэрэгжээгүй. Авлигачдыг авлигачдаар сольсон, эмч мэргэжилтнүүдийн цалин хангамж хүрэлцээгүй байна.

Би Ерөнхий сайдад итгэл үзүүлэхгүй гэдгээ шууд хэлчихье.

С.Эрдэнэболд, Орлогоо нотлохоос өөр Засгийн газрыг огцруулах ямар ямар үндэслэлүүд байсан юм бэ?

Л.Оюун-Эрдэнэ, Хамтарсан Засгийн газарт давуу болон сул тал байдаг юм билээ. Кабинетын зарчмаар ажилласнаар 10 сарын дотор 5-6 төслийг гараанаас гаргасан нь давуу тал.
Сул тал нь аль аль нам дотор сайд болоогүй хэсэгтээ асар их далд гомдол зангирдаг юм байна. Томилгоон дээр асуудал үүсдэг. Сүүлдээ бид би ганцаардаж эхэлсэн. Энэ бүхэн дараа дараагийн ЗГ-т сургамж болж үлдээсэй гэж хүсэж байна.

23 настай, тусдаа амьдарч байгаа хүү хэн нэгэнд хайр сэтгэлтэй болж, бөгж авч өгсний төлөө ЗГ огцорно гэдэг утгагүй асуудал. Тийм учраас би өргөдлөө өгөөгүй.

Т.Доржханд, Хамтарсан Засгийн газарт ороод 10 сарын дараа чуулганы микрофоноос асуух гэж байна. Хамтарсан засагт ороход асуудал нь өөр юм билээ. Гүтгүүлдэг, харлуулдаг. Харин өнөөдөр эрх чөлөөгөө эдэлж байна. Шулуухан асууна. Ерөнхий сайдыг өргөдлөө өгч болохгүй. УИХ-д асуудал оруул аа, итгэх үү үгүй юү? гэдгийг нь асуу гэж шахсан хүн нь би байгаа юм.

  17 цаг 40 минут
2025.06.02

  18 цаг 38 минут
2025.06.02

Ц.ДАВАСҮРЭН: ДЭЛХИЙН ХЯМРАЛТАЙ ЗЭРЭГЦЭЭД ӨӨРСДИЙГӨӨ ХЯМРААХ АСУУДАЛ РУУ ОРЛОО

Ц.Даваасүрэн, Цаг хугацааны хувьд хүнд цагт улс төрийн ээдрээтэй асуудлыг шийдвэрлэх болоод байна. Трампын тарифын тодорхойгүй бодлого, дэлхийн хямралтай зэрэгцээд өөрсдийгөө хямраах асуудал руу орлоо.

Итгэл үзүүлэхгүй гэвэл Баялгийн сан болон 14 мега төсөл хэрэгжихгүй болох гэж байна. Тиймээс би итгэл үзүүлэх тал дээр нь байр сууриа хэлж байна. Энэ бол жижиг цүнхний асуудал биш. Улс орны хувь заяаны асуудал. Ерөнхий сайд эхлүүлсэн ажлаа хэрэгжүүлж, хариуцлагаа үүрэх ёстой гэж бодож байна. 

Хамтарсан засаг цаашаа явахгүй юм бол АН, ХҮН намын мөрийн хөтөлбөр хаашаа явах юм. Энэ цаг үед хамтраад ажиллавал яасан юм, хамтрахгүй гэвэл цаашаа хааш явах юм? Нийтийн эрх ашгийг бодож саналаа өгөх хэрэгтэй. 

  18 цаг 39 минут
2025.06.02

  19 цаг 20 минут
2025.06.02

Л.Оюун-Эрдэнэ, Надад энэ албан тушаалд хоргодоод, хүн царай алдаад байх шаардлагүй. Гагцхүү улс орны асуудлыг бодоход одоо байгаагаас дордох эрсдэл байгаа тул Засгийн газарт итгэл үзүүлэх асуудлыг оруулж ирсэн. 

М.НАРАНТУЯА- НАРА: ЭНЭ ТАНХИМД ШАНЕЛЬ-ИЙН ЦҮНХГҮЙ ГУЙЛГАЧИН ХЭН БАЙГАА ЮМ БЭ?

М.Нарантуяа- Нара,
Энэ танхимд одоо байхгүй байгаа гишүүдийг сайн хараарай. Тэр хүмүүс бол аль талд нь орохоо мэдэхгүй, ялсных нь талд орно гэсэн алцганасан хүмүүс гэж хэлж болно. Би энд орж ирсэндээ харамсаж байна.

Энэ танхимд Монгол Улсаа тонон дээрэмдсэн, мафи бүлэглэлийн эрх ашиг болсон бидний хандивын мөнгөөр орж ирдэг ийм л газар юм байна. Би өдөртөө олдог инфлүүнсерийнхээ цалинг сард хоёр хувааж авч байж хулгайч нарын нэг гэж дуудуулаад явж байна.

Миний ажигласнаар Монголын ард түмэн болон энд орж ирсэн хүмүүсийг 3 хувааж болж байна. Эрх ашгийн талд үхэн хатан үйлчилдэг ард түмэн болоод УИХ-ын гишүүд. Юу ч мэдэхгүй эргэлзэж, тээнэлзэж байгаа ард түмэн болоод УИХ-ын гишүүд, Засаг төр тогтвортой байгаасай гэсэн иргэд болон УИХ-ын гишүүд. Ийм л 3 төрөлд хуваагдаж байна.

Та бүхэн нэг цүнх хараад л гайхаад байх юм. Энэ танхимд Шанель-ийн цүнхгүй гуйлгачин хэн байгаа юм бэ? Улаанбаатар хотын А бүсэд байгаа энэ өндөр үнэтэй, тансаг байр, хотхон хорооллууд хэнийх юм бэ? Та нарынх биш үү!

Хөдөө орон нутагт нэг гайгүй зочид буудал байдаг. Энэ манай энэ тэр сайд, даргынх гэж хэлдэг. АН-ынхаан, өнгөрсөн хугацаанд та нар дангаараа засаглаж ирсэн. Та нар ард түмний бүх боломжийг урдуур нь орж хулгайлсан. Хөгжлийн сан, ЖДҮ, концесс, тендер бүгдийг хувааж идсэн. 

Өнөөдөр хэн чинь Боловсролын сайд, Соёлын сайд, Байгаль орчны сайд болох гээд Ажлын албаа явуулж байгаа нь илт байгаа шүү дээ. Ард түмэн юу болж байгааг мэдэхгүй байгаа тул би үүнийг хэлж байна.

  21 цаг 26 минут
2025.06.02

П.НАРАНБАЯР: ГАШУУНСУХАЙТААС БУЦАЖ ИРЭХЭД Л ДАРААГИЙН ЕРӨНХИЙ САЙДЫН АСУУДАЛ ШИЙДЭГДЧИХСЭН БАЙСАН ГЭЖ ТА ХЭЛСЭН

Боловсролын сайд П.Наранбаяр, 2024 оны 7-р сард хамтарсан Засгийн газарт орно уу гэсэн урилга ирсэн. Урилга ирсний дараа ХҮН нам дотор маргаан гарсан. Маргалдсаны эцэст хамтарсан засагт орох шийдвэрээ гаргасан.

Гашуунсухайтаас буцаж ирэхэд л дараагийн Ерөнхий сайдын асуудал шийдэгдчихсэн байсан гэж та хэлсэн. Ерөнхий сайдыг томилох бүрэн эрх зөвхөн УИХ-д байдаг. Энэ үгээрээ та юуг хэлэх гэсэн юм бэ? УИХ гэдэг институтыг давсан шийдвэр гаргадаг засаглалын ямар гажуудал манайд нүүрлээд байна вэ? Цаана нь юу болоод байгааг Та хөшгийг цэлийтэл нээгээд хэлмээр байна.

Л.Оюун-Эрдэнэ, Тийм зүйл яригдсан нь бодитой. Уг кабинет бол нам харгалзахгүй кабинетын зарчмаар ажиллах ёстой. Энэ удаагийн кейс бол кабинетын гишүүд маань Засгийн газрынхаа эсрэг ажиллаж байгааг та бүхэн бүгд харж байна.

Энэ их түвэгтэй зүйл юм билээ. Ерөнхий сайд хүчний харьцаа, олон зүйлийг бодож кабинетын гишүүдээ томилдог. Яг үнэндээ Ерөнхий сайд өөрөө хүссэн хүнээ томилоод байж чаддаггүй юм дөө. Аль болохоор л тогтвортой байх агуулгыг хардаг.

Асуудал анх кабинетын гишүүд дотроос үүссэн. Бүлгийн нөлөө бүхий гишүүдтэй нэгдсэн. Олон нийтийн асуудал болсон. Надад Ерөнхийлөгчийн дэмжлэг байхгүй болсон. Ингээд асуудал үүссэн. 30-аад жилийн түүхэн дэх Ерөнхий сайд огцорсон асуудлыг харахад ард нь ийм л асуудал байдаг. Эрх ашиг, албан тушаал хүссэн янз бүрийн хүмүүс самардаг. Буруу зөрүү мэдээлэл гаргадаг.

Тогтолцооны асуудлыг нэг талд нь гаргахгүй бол засаглалын хямралаас гарахгүй юм билээ. Жишээлбэл, Хүрэлсүх дарга бид хоёрт хувь хүний асуудал ерөөсөө байхгүй. Энэ бол тогтолцоотой холбоотой. 

  23 цаг 14 минут
2025.06.02

Б.БАТБААТАР: Ч.ЛОДОЙСАМБУУ ГИШҮҮН ӨӨРИЙНХӨӨ ҮНИЙГ ХЭЛЛЭЭ ГЭЖ БИ ОЙЛГОСОН

Б.Батбаатар, ИЗНН Засгийн газарт орох шаардлагагүй. 126 гишүүний 118 буюу 93 хувь нь нэг Засгийн газар бүрдүүлж байгаа юм байна. Ямар ч байсан нэг хүчин ЗГ-ын гадна үлдэж, хяналт тавих хэрэгтэй юм байна гэж үзэж улс төрийн шийдвэр гаргаж байсан. 

УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу 2 триллион буюу 2 тэрбум төгрөгөөр УИХ-ын гишүүдийн саналыг худалдаж авах гэж байна гэж ярьсан. Тийм зүйл байхгүй. 20 жилд улс төрд явахдаа би саналаа худалдаж үзээгүй. 
Үзээгүй учир АН-аас хөөгдсөн. Би Лодойсамбуу гишүүнийг 2 их наядыг нэгж хувьсагчид хуваагаад өөрийнхөө үнийг лангуун дээр тавьж байна гэж ойлгосон. Ерөнхий сайд энийг юу гэж ойлгож байна вэ?

УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу, Юун түрүүнд гишүүдийнхээ санаа зовинол, эгдүүг хүргэсэндээ чин сэтгэлээсээ уучлал хүсэж байна. Би сураг шүү гэж тодорхой хэлсэн. Монгол Улсын Их хурлын гишүүд эх хэлээрээ ойлголцдог байх хэрэгтэй. Энэ сураг биш  байлаа гэж бодъё. Чихэн дээр шуугисэн салхи байсан ч би итгэнэ.

  23 цаг 41 минут
2025.06.02

  17 цаг 51 минут
2025.06.03

УИХ дахь АН-ын бүлэг хурлаараа санал хураалтад оролцохгүй гэж мэдэгдсэний дагуу санал хураалтын өмнө АН-ын бүлгийнхэн хуралдааныг орхин гарахыг хүсэв. Хариуд нь УИХ-ын дарга Д.Амарбаясгалан АН-ын бүлгийн гишүүд санал хураалтад оролцохгүй байж болох бөгөөд танхимыг орхиж гарахгүй байхыг хүслээ. 

Гишүүдийн олонхийн саналаар санал хураалтыг нууцаар, цаасаар явуулахаар тогтсон бөгөөд Тооллогын комиссыг 7 гишүүний бүрэлдэхүүнтэй байхаар батлав. 

"Ерөнхий сайдад итгэл үзүүлэх, эсэх санал хураалтад оролцсон 82 гишүүнээс 44 буюу 53.6 хувь нь зөвшөөрсөн, 38 нь зөвшөөрөхгүй гэж санал өгснийг Тооллогын комиссын дарга УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара танилцууллаа.

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан "УИХ-ын гишүүдийн 64 нь дэмжсэн тохиолдолд Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх боломжтой байсан. Хүрээгүй тул Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ огцорлоо" гэв. 

Ингээд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үг хэллээ. Тэрбээр хэлсэн үгэндээ "Өнөөдөр ордонд хүч мөхөстөж байгаа ч олон нийтийн итгэл үнэмшил өөр байгааг би мэднэ. Үзэл санаа үнэт зүйл хэзээ ч ялагддаггүй. Аалзны тор мэт сүлэлдсэн ашиг сонирхлын зөрчил ард түмнийг дийлнэ гэж хэзээ ч байхгүй" гэв. 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн үгийг сонсох бол ЭНД дарна уу. 

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан