Урьд шөнө чуулганы хуралдаанаар (04:00 цагт) Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд итгэл хүлээлгэх санал асуулгад оролцсон УИХ-ын гишүүдийн дийлэнх нь дэмжилгүй, тэрбээр огцорлоо.
Тэрбээр чуулганыг орхихоос өмнө хэлсэн үгэндээ "Өнөөдөр миний бие болон хамтарсан ЗГ бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй боллоо. Эх орон ард түмэндээ зүтгэх нэр төртэй үүргийг хүлээж, цар тахал, дайн, тариф зэрэг олон улсын ээдрээтэй үед ард түмнийхээ төлөө үйлчилсэн нь нэр төрийн хэрэг байлаа.
Намайг дэмжиж итгэл хүлээлгэсэн МАН-ын нөхдөдөө талархлаа.
Засгийн газрын үйл ажиллагааг дэмжиж ажилласан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан нарт талархлаа. Мөн УИХ-ын эрхэм гишүүдэд талархаж байна. 126 гишүүн бүхий холимог тогтолцоотой парламент бүрдүүлэх, хамтарсан ЗГ-ыг байгуулж олон жил гацсан төслүүдийг урагшлуулахад улс төрийн манлайлал үзүүлж хамтран ажилласан АН-ын гишүүд, дарга Л.Ган-Төмөр, ХҮН намын дарга Т.Доржханд, Засгийн газрын гишүүд, УИХ-ын гишүүд, удирдлагуудад чин сэтгэлийн талархал илэрхийлье. Дараагийн Ерөнхий сайдын үйл хэрэгт амжилт хүсье. Түүний амжилт бол монголчууд бидний хамтын амжилт учраас бүх талаар нь дэмжиж хамтран ажиллах болно. Намайг дэмжсээр ирсэн ард түмэндээ чин сэтгэлээсээ баярлалаа, ил тод нээлттэй нийгмийн төлөө үзэл бодлоо илэрхийлсэн, ардчилсан нийгмийн ирээдүй болсон залуустаа талархаж байна.
Надад итгэж, үзэл санаа нэгдэн хамт байгаа эрхэм гишүүддээ баярлалаа. Өнөөдөр ордонд хүч мөхөстөж байгаа ч олон нийтийн хүсэл эрмэлзэл огт өөр байгааг би мэднэ. Үзэл санаа, үнэт зүйл хэзээ ч ялагддаггүй. Аалзны тор мэт сүлжилдсэн ашиг сонирхлын сүлжээ ард түмнийг дийлнэ гэж хэзээ ч байхгүй. Мөнх хөх тэнгэрийн дор ардчилсан засаглалын парламент мөнхөд орших болтугай. Баярлалаа" гэв.