Хотын дарга Х.Нямбаатар хүүхдийн паркийн хашаанд үйл ажиллагаа явуулдаг "Сөүл" рестораны удирдлагуудтай уулзаж, эзэмшлийн газраасаа хэтрүүлэн хашаалсан хашаа, зогсоол хэлбэрээр ашиглаж байгаа газраа чөлөөлөх шаардлага тавьсан.
Үүнтэй холбоотойгоор "Сөүл" рестораны удирдлагууд өнөөдөр /2024.04.29/ хэвлэлийн хурал хийж мэдээлэл өглөө. Тус рестораны захирал У Хем Ён “Хэдийгээр “Рио Тинто Монгол” ХХК-ийн паркийг тохижуулах ажил бидний бизнесийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлсөн ч бид паркаа авч үлдэх зорилтын хүрээнд хамтран ажиллаж байна. Энэ хүрээнд манай рестораны урд байсан автомашины зогсоолын талбайг чөлөөлсөн.
Гэхдээ бизнес эрхэлж байгаа байгууллагын хувьд машины зогсоолтой байх эрхтэй гэсэн хууль тогтоомжийн дагуу 2023 оны есдүгээр сард Д.Сумъяабазар хотын дарга байх үед рестораны арын талбайд 50 машины зогсоол байгуулахаар талууд харилцан тохиролцож, зураг төсөлд тусгасан.
Гэсэн хэдий ч Х.Нямбаатар хотын дарга дөрөвдүгээр сарын 19-ний өдөр ирж, манай менежертэй уулзаад, уг зогсоолыг чөлөөлөх шаардлага тавьсан. Хэрэв энэ зогсоолыг чөлөөлбөл манай бизнест шууд нөлөөлөх буюу орлого тасалдаж, 150 гаруй ажилтан ажилгүй болох эрсдэл бий. Бид байр сууриа бичгээр илэрхийлж, хотын захиргаа, захирагчийн албанд хүргүүлсэн бөгөөд ойрын хугацаанд Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд зэрэг хүмүүст хүргүүлэх болно.
Мөн Элчин сайдын яамаараа дамжуулан БНСУ-ын холбогдох байгууллагуудад нөхцөл байдлын талаар мэдэгдсэн. Солонгосын хэвлэл мэдээллийн байгууллагуудтай ч хамтран ажиллаад явж байна” гэсэн юм.