Монголын Казах ард түмний бүргэдээр ан хийх уламжлал, өвөрмөц ёс заншлыг гадаад, дотоодын иргэдэд сурталчлан танилцуулах зорилготой уламжлалт “Бүргэдийн баяр” арга хэмжээ өчигдөр “Чингисийн хүрээ” жуулчны баазад боллоо.
Уг баярыг сонирхохоор нийслэлийн оршин суугчдаас гадна Улаанбаатар хотод байрладаг олон улсын байгууллага, аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл болон гадаадын жуулчид зэрэг 2000 гаруй хүн оролцов.
Арав дахь удаагаа ”Чингисийн хүрээ” аялал жуулчлалын баазад зохион байгуулж байгаа уг арга хэмжээнд залуу бүргэдчин Н.Айшолпан буюу Үүрийнцолмон охин урилгаар оролцсон нь чуулсан олны анхаарлыг татаж байлаа.
Казак үндэснийхээ хувцсаар гангарч, үстэй малгайн донжийг нь тааруулан өмссөн Н.Айшолпан охин энэ жил 17 настай.
Тэрбээр идэр есийн 40 хэмийн хүйтэнд цаст уул, цавчим өндөр хаданд авирч эрчүүдээс дутахааргүй бүргэдээр ан хийдэг нэгэн.
Энэ охин гурван жилийн өмнө болсон казах түмний “Бүргэдийн баяр”-т оролцон 80 шахам эрийг ардаа орхиж “Шилдэг бүргэдчин” болж байжээ.