Өнгөрч буй долоо хоногт улс оронд өрнөсөн гол гол үйл явдал болон GoGo.mn сайтын сэтгүүлчдийн бичсэн нийтлэл, ярилцлага, сурвалжлагаас тоймлон хүргэж байна.
- УИХ-ын чуулганы баасан гаригийн нэгдсэн хуралдаанаар Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа. Хуулийн шинэ зохицуулалтаар ажил олгогч нь ажилтныг мэргэжлийн ур чадвар, дадлага, туршлага эзэмшүүлэх зорилгоор дадлага, туршлагатай ажилтныг дагалдан ажиллуулж болох бөгөөд туршилтын хугацаа нь гурван сараас илүүгүй байхаар тусгасан байна.
Сүүлийн үед албан байгууллагууд шинэ ажилтнуудыг "дагалдан ажиллуулах" нэрийн дор олон сараар бага цалинтай ажиллуулах, эсвэл удаан хугацаагаар ажиллуулаад ажлын байранд тэнцэхгүй хэмээн халж иргэдийг хохироох үзэгдэл ихсэх хандлагатай байна. Хөдөлмөрийн харилцаанд их гарах болсон энэ сөрөг үзэгдлийг уг хуулиар хязгарлаж байгаа юм.
- Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Д.Дорлигжав өнгөрсөн давааг гаригт мэдээлэл хийж, "Монгол Улс Ерөнхийлөгчийн засаглалтай болох ёстой” гэж мэдэгдлээ. Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээ мэдэгдээд байгаа тэрбээр энэ тухай хуулийн төсөл боловсруулсан гэж мэдээлэв.
- Тавдугаар сарын 1-нээс эхлэн суудлын автомашины Онцгой албан татварыг нэмнэ. Хос тэжээлт, шингэрүүлсэн хийгээр ажилладаг, цахилгаан тэжээлт авто машинд татварыг 50 хувиар бууруулан тооцохоор боллоо.
УИХ-аар энэ оны улсын төсвийн тодотголйн батлахдаа Онцгой албан татварын нэмэгдлийг баталгаажуулсан бөгөөд олны нийтийн хамгийн өргөн хэрэглээний унаа “Приүс-ийн татвар ингэж нэмэгдэнэ”.
- Монгол Улсын Ерөнхий сайд асан Дашийн Бямбасүрэн “Чадвартай хүн Ерөнхийлөгч болох ёстой” гэж хэлэв. Тэрбээр өгсөн ярилцлагадаа “Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүмүүст асар өндөр шаардлага бий болоод байна. Үүнийг бид соргогоор харах хэрэгтэй. Ардчилсан хувьсгал зөв байсан.
Гагцхүү Үндсэн хуульдаа хийсэн томъёоллоо буруу хийснээс өнөөгийн төрийн хямралт байдал бий боллоо. Монголчууд сонголтдоо хариуцлагатай хандахыг цаг үе шаардаж байна. Монголын эдийн засаг арчаагүй дорой эдийн засаг биш. Маш авсаархан мөртлөө жилийн 30-аад хувийн хуримтлалтай, 6-7 хувийн өсөлттэй эдийн засаг” гэж хэлсэн байна.
- “GoGo cafe” булангийн зочноор таван охин компанийг багтаасан Natural textile group-ийн гүйцэтгэх захирал О.Мөнхцацралыг урьжээ. Тэрхүү таван компанийн нэг нь монгол айл болгонд байдаг та бидний сайн мэдэх Эрдэнэт хивс юм. Монгол хониныхоо ноосыг эцсийн бүтээгдэхүүн болгож, дэлхийн зах зээлд гаргаж, хэрэглэгчдээс чамгүй үнэлэлт авч байгаа нь түүний компанидаа сайн менежмент хэрэгжүүлсний гавьяа, Монголын сурталчилгаа.
Дотоодын хэрэгцээнийхээ 95 хувийг хангасан Эрдэнэт хивсийнхэн гадаад худалдаагаа өргөтгөх зорилго тавин, шинэ шинэ зах зээлийн эрэл хайгуул хийж зогсолтгүй ажилласаар байна. “О.Мөнхцацрал: Үйлдвэрээ хөгжүүлэх нь хувийн бизнес гэхээс илүү улсынхаа өмнө хүлээсэн үүрэг гэж бодох болсон” хэмээжээ.
- УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны лхагва гаригийн хуралдаанаар цаг агаарын 4-5 дугаар сарын төлөв байдлын талаар Цаг уур, орчны шинжилгээний газрын дарга С.Энхтүвшин мэдээлэл хийлээ.
Тэрбээр” Сүүлийн жилүүдэд газар тариалангийн үйлдвэрлэлд онцгой нөлөөлдөг цаг уурын үзэгдэл, давтамжид ихээхэн өөрчлөлт орж температурын огцом өсөлт, хур тунадас орох нь багассанаас хуурайшилт нэмэгдэж, хөрсний чийг багасах болж хохирол дагуулсан байгалийн үзэгдэл ихсэх хандлагатай байна. Энэ жил ч мөн хэд хоногоор огцом халах, түр зуурын ширүүн аадар бороо, мөндөр орж, үер бууж болзошгүй. Тавдугаар сарын сүүлчээр цочир хүйтрэх, нойтон цас орох зэрэг үр тариа, таримал ургамлын ургалт, болцод сөргөөр нөлөөлөх цаг агаарын тааламжгүй үе тохиолдох магадлал өндөр” гэж анхааруулав.
-Физик, математикийн гүнзгийрүүлсэн сургалттай нийслэлийн 11 дүгээр сургуулийн сурагчид элсэлтийн ерөнхий шалгалтад математикийн хичээлээр улсдаа тэргүүлдэг. Мөн дүүрэг, нийслэлийн болон улс, олон улсын олимпиадуудад эдний сурагчид цойлон гараад ирдэг. Сурагчдын энэ амжилтын ард бат зогсож байдаг чадварлаг, туршлагатай багш нарын нэг Монгол Улсын зөвлөх багш, боловсрол судлалын магистр, математикийн багш Бат-Очирын Мөнх-Эрдэнэтэй сэтгүүлч Э.Энхмаа ярилцлаа. “Б.Мөнх-Эрдэнэ: Тоо бодож сурдаггүй хүүхэд байдаггүй юм” ярилцлага өнгөрсөн долоо хоногт GoGo.mn сайтын “Их уншсан” жагсаалтын дээгүүрт орж, олон мянган удаа түгээгджээ.
- Нийслэлийн боловсролын газраас төгсөлтийн баярын арга хэмжээг 5, 9, 12 дугаар ангийн сурагчдын дунд эрдмийн баяр, хийсэн бүтээсэн ажлын тайлант өдөрлөг болгон тэмдэглэн өнгөрүүлнэ. Төгсөлтийн баяраар нийслэлийн ногоон бүсэд аялал зугаалга хийхгүй, эцэг эх сурагчдаас нэгдсэн байдлаар мөнгө хураахгүй байхыг төрийн болон төрийн бус өмчийн бүх сургуулиудад анхааруулж, 11 чиглэл бүхий удирдамж хүргүүлжээ.
- Өнгөрсөн гуравдугаар сард эдийн засгийн салбарт болж өрнөсөн онцлох үйл явдлуудыг сэтгүүлч Б.Эрдэнэчимэг тоймлон гаргасныг ЭНД дарж үзнэ үү.
- “Интерном” номын их дэлгүүр дэлхийн номын өдөрт зориулж бүх номондоо 10-80 хувийн хямдрал зарлажээ. Хямдрал өнөөдрөөс эхлэн энэ сарын 23-ныг хүртэл үргэлжлэх юм. Гэрэл зурагчин Д.Жавхлантөгс тус дэлгүүрт болж буй үйл явдлыг хальснаа буулгасныг хүргэж байна.
- Ой тогтоолтын улсын аварга шалгаруулах оюуны спортын долоо дахь удаагийн тэмцээний сүүлийн шатны шалгаруулалт энэ сарын 18, 19-нд Монгол-Япон төвийн байранд амжилттай явагдаж улсын аваргуудаа тодрууллаа. Энэ үеэр "Э.Лхагвадулам 10 минутад 493 хөзөр цээжилж, дэлхийн дээд амжилт тогтоолоо".
- Эрүүл мэндийн сайдын тушаалаар хоёрдугаар сарын 1-нээс эхлэн төрөлжсөн нарийн мэргэжлийн таван эмнэлэг 20.00 цаг хүртэл ажиллаж байгаа. Иргэдийн хүлээх хугацааг багасгах зорилгоор хэрэгжүүлж буй энэ ажил хүндээ хэр хүрч байгаа талаар сэтгүүлч Р.Адъяасүрэн сурвалжиллаа.
- Архангай аймаг дахь Цагдаагийн газрын Цахир сум дахь хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч У.Баяртогтох нь дөрөвдүгээр сарын 16-ны өдөр эргүүлийн үүрэг гүйцэтгэж явахдаа Цахир сумын Тэрхийн голын мөс цөмөрч бага насны гурван хүүхэд хөлдсөн байдалтай байхад нь амь насыг нь аварлаа.
- Төв аймаг дахь Таван толгойн бэлтгэлийн бааз буюу Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвд гар бөмбөг дэлбэрсэн. Үүний улмаас хоёр албан хаагч газар дээрээ нас барж, найман хүн шархадсан энэ харамсалтай хэргийн төлөө хэн хариуцлага хүлээхийг Батлан хамгаалах сайд Б.Бат-Эрдэнээс тодруулахад,"Б.Бат-Эрдэнэ: ЗХЖШ-д би хариуцлага тооцох боломжгүй, Ерөнхийлөгчид энэ эрх бий" гэж хэлжээ.
- Дундговь аймагт өчигдөр хүчтэй салхи, шороон шуурга шуурсан бөгөөд үүнийг цаг уурын хэллэгээр “Нөөлөг салхи” гэж нэрлэдэг байна. Өнгөрсөн лхагва гаригийн орой 18.00 цагийн байдлаар Онцгой байдлын ерөнхий газраас тодруулахад, “Дундговь аймгаас ямар нэгэн хохирол гарсан тухай мэдээлэл ирээгүй байна” гэж мэдэгдсэн байна.
- Нийслэлийн хэмжээнд өдөрт 2500-3500 тн хог үүсдэг бөгөөд хотын гурван том цэгт төвлөрүүлдэг. Өөрөөр хэлбэл жилд 1.1 сая тн хог хаягдал үүсдэг. Хогийг дахин боловсруулах үйлдвэр, технологи хангалтгүйгээс байгаль орчин бохирдох, цаашлаад хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж эхлээд байна. 2020 он хүртэл нийслэл хот орчны хогны асуудлыг хэрхэн шийдвэрлэх, хогоо 100 хувь боловсруулдаг болохын тулд иргэдийн ухамсрыг сайжруулахад хэрхэн анхаарах асуудлаар салбарын мэргэжилтнүүд нэг өдөр чуулав.