-ТОМИЛОЛТ-
Цоо шинэ мэдээ, сонирхол татам нэвтрүүлэг, сэтгэл хөдөлгөм кино энэ бүгд хэрхэн таны сонорт бас мэлмийд хүрдэг юм бол гэж та бодож байсан уу.
Японы NHK телевизийн музейгээр ороод гарахад тус улсын телевизийн үүсэл хөгжил, өнөөдрийг хүртэлх замнал хийгээд олон сонирхолтой зүйлийг үзэх боломжтой.
NHK телевиз бол улсдаа ганц олон нийтийн статустай хэвлэл мэдээллийн хэрэгсэл. Манайхаар бол МҮОНРТ гэсэн үг. Япон улсад хэвлэл мэдээллийн салбар тэр дундаа радио, телевиз хэрхэн үүссэн, тухайн үед ямар техник тоног төхөөрөмж хэрэглэж байсныг энэ музейгээс үзэх боломжтой.
Дөрвөн давхар барилгад байрлах энэ музейд 27 мянга орчим техник хэрэгсэл 8000 орчим ном, товхимол бий.

Нэгдүгээр давхарт угтах хэсэг байрлана. Эндээс та телевизийн нэвтрүүлгийн түүхийг маш сонирхолтой байдлаар буюу дүрсжүүлсэн байдлаар үзэх боломжтой. Нэг талын хананд байрлуулсан мэдрэгч бүхий дэлгэцээр хүссэн оноо сонгон, түүхийн хуудсыг сөхнө. Мөн нэг хананд нь хамгийн анхны телевиз, дүрс бичлэгийн аппарат, чанга яригч гээд эртний эдлэлийг дэлгэжээ.

Харин хоёрдугаар давхарт 8K театр, хүүхдийн, хөгжмийн гэх мэтчилэн нэвтрүүлгийн төрөл бүр дээрх хувьсал өөрчлөлт, түүхийг харуулсан үзэсгэлэнгийн танхимууд бий. Технологийн үсрэнгүй хөгжлийн өлгий нутаг учраас түүхэн зүйлс технологийн гайхамшигтай хослуулсан. Хана дүүргэн байрлуулсан дэлгэцээс арын албаны ажилтай танилцаж, нэвтрүүлэгчийн ажлыг ч хийж үзэх боломжтой.

Гуравдугаар давхар тэр чигтээ түүх. NHK телевизийн үүсгэн байгуулагдсан цагаас хойш өнөөдрийг хүртэлх түүхийг энэ давхарт үзэх боломжтой. Хамгийн сонирхолтой нь он тооллоор тухайн үеийн эгэл жирийн айлд “зочилно” гээд боддоо. Жишээлбэл, 1960 оны Японы дундаж өрх ямар телевизтэй, ямар тавилгатай байсан төдийгүй тухайн үед ямар нэвтрүүлэг, кино ид хүмүүсийг “шуугиулж” байсан гэдгийг үзүүлнэ. Манайхаар бол 90-ээд оны үед “Халтар царайт” олон ангит кино гараад л телевизтэй айлынд бөөнөөр цуглаад л үздэг байсан тэр үеийг харуулах нь байна.
Мөн киноны шум буюу элдэв чимээг хэрхэн гаргадаг хэсэг нь сонирхолтой. Морин төвөргөөнийг хоёр аяга барьж байгаад цементэн дээр цохиж, салхины исгэрээ тээрэм эргүүлж, далайн давлагааг хайрцагт хийсэн чулуугаар гаргах гэх мэтчилэн.

Дөрөвдүгээр давхарт электрон буюу цаасан номын сантай. 9600 гаруй алдартай нэвтрүүлгийг үзэхээс гадна телевизийн нэвтрүүлгийг гүнд нь хүртэл судлах 8000 гаруй номыг эндээс уншиж болно.
NHK телевизийн тухайд иргэдийн сар бүрийн төлбөр олон улсаас төсөв авч бүхий л үйл ажиллагаагаа явуулдаг. Зар сурталчилгаа огт явуулахгүйгээс гадна жилийн төлөвлөгөөгөө гаргаж, төсвөө батлуулдаг юм байна. Гэхдээ хамгийн авууштай нь энэ бүгдийг үзэхэд ямар ч төлбөргүй. Даваа гарагаас бусад гарагт 09.30-16.30 цагийн хооронд энэ бүхнийг үзэх боломжтой бөгөөд хэвлэл мэдээллийн салбарыг сонирхож буй сурагчдад маш том хөрөнгө оруулалт гэж хэлж болохоор. Түүхийг хадгалж, нандигнадаг бас маш сайн өвлүүлдэг Японы олон нийтийн телевизийн музейг танилцуулахад ийм байна. Манайд ч гэсэн яагаад ийм музей байж болохгүй гэж?