УИХ-ын гишүүн, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбатаас цаг үеийн асуудлаар тодруулга авлаа.
-"Эрдэнэс таван толгой" компани БНХАУ-ын төрийн өмчит компани болох Чалкогоос зээлсэн 350 сая ам.долларыг хүүгийн хамт төлж дуусгалаа. Үүний үр дүнг та юу гэж дүгнэж байна вэ?
-Хоёр чуулганы завсарлагаанаар Засгийн газар маш их ажил амжууллаа. Засгийн газрыг ажлаа авахад Чалкод төлөх 110, мөн хөрс суулгалтын өр 60 орчим сая ам.доллар буюу нийт 170 орчим сая ам.долларын өр байсан. “Эрдэнэс таван толгой” компани тус өрийг зургаан сар гаруйн хугацаанд төлж дууслаа. Нүүрс худалдаалахдаа анх удаа дуудлага худалдаагаар хамгийн өндөр үнэ санал болгосон компанид өгнө гэсэн зарчим барьсан нь зөв болсон.
Хоёр гурван компани ширээний ард суугаад тохирдог байсан үе Таван толгойн нүүрс худалдаалах зарчимд байхгүй болж байна. Чалкогийн анхны гэрээг 70 ам.доллараар хийсэн. Өмнөх Засгийн газар энэ гэрээг цуцлаагүй байсан бол 170 сая ам.долларын өрийг найман сар, 350 сая ам.долларыг өрийг 1.6 жилийн хугацаанд төлөөд дуусах боломж байжээ гэдгийг өнөөдрийн үйл явдал нотлон харуулж байна. Нөгөө талаасаа Монгол Улс нүүрс борлуулах асуудлаа өөрөө шийдээд явах боломж бий. Үүнээс гарах гарц бий гэдгийг харуулж байна.
-УИХ-ын дарга, Сангийн сайдын айлчлалаар гадаадын хэд хэдэн улсаас хөнгөлөлттэй зээл авах нөхцөл бүрдлээ.
-ОУВС-гийн хөтөлбөрт Монгол Улс хамрагдаж байгаатай холбоотойгоор хоёр орон, гурван байгууллага санхүүгийн дэмжлэг үзүүлж байна. Үүний үр дүнд Японы Засгийн газраас авах 850 сая ам.доллар бол Монгол Улсын эдийн засагт маш том амьсгаа авах боломжийг олгож байна.
Өмнөд Солонгосын Засгийн газраас 500 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл орж ирэх асуудал шийдэгдсэн. Саяхан Сангийн сайд Турк улсад айлчлахад 300 сая ам.долларын зээл авах тухай яригдаж байсан нь одоо 700 орчим сая ам.доллар болж нэмэгдэх боломж байгаа гэсэн эерэг мэдээтэй хаврын чуулганаа угтаж байна.
-Эрдэнэтийг 100 хувь төрийн мэдэлд шилжүүлэх Засгийн газрын шийдвэр хууль зөрчиж байна гэдгийг 49 хувийг эзэмшиж байсан тал мэдэгдэж буй. Энэ талаар ямар байр суурьтай байна вэ?
-Эрдэнэтийн 49 хувийг төрийн мэдэлд авах шийдвэрийг УИХ-ын тогтоолоор баталгаажуулсан. Тиймээс Засгийн газар УИХ-аас өгсөн үүрэг даалгавар, чиглэлийн дагуу УИХ-аас баталсан тогтоолыг хэрэгжүүлсэн. Манай ажлын хэсэг 49 хувийг эзэмшигч талтай уулзах хүсэлтийг хэд хэдэн удаа тавьсан. Гэвч тэд хүлээн аваагүй.
Засгийн газрын шийдвэрээр Эрдэнэтийн ТУЗ-ийг төрийн төлөөллөөс бүрдүүлсэн. Эрдэнэтийн ТУЗ хуралдаж, орлогч захирлаа өөрчилсөн. 49 хувийг төлөөлж Эрдэнэтэд байгаа Шинэбаатар гэдэг хүн нэгдүгээр орлогч даргын үүрэг гүйцэтгэгчээр томилогдсон. 49 хувийн төлөөлөл тодорхой хэмжээгээр байж, яриа хэлцэл хийх боломжийг бид үлдээсэн.
-Эрдэнэтийн захирлуудын, ТУЗ-ийн гишүүдийн цалингийн хэмжээний талаарх мэдээлэл цахим ертөнцөөр цацагдсан.
-Төрийн өмчийн асуудал эрхэлсэн сайдын хувьд хариуцлагатайгаар хэлэхэд Эрдэнэтийн ТУЗ-ийн гишүүн нэг ч удаа цалин аваагүй. Эрдэнэтийн ерөнхий захирлын цалингийн хэмжээг ТУЗ батлаагүй байгаа. Энэ бол зохион байгуулалттайгаар тарааж буй ташаа мэдээлэл.
-Цалингийн хэмжээ хэд байвал үндэслэлтэй гэж харж байгаа вэ?
-Засгийн газрын тогтоолоор төрийн өмчийн компаниуд, аж ахуйн нэгжүүдийн удирдлагуудын цалинг 30-60 хувь бууруулах шийдвэр гарсан. Энэ шийдвэр хэрэгжээд явж байна. Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлэх үүргийг Эрдэнэтийн ТУЗ-д өгсөн.
-Төсвийн тодотголд Засгийн газрын гишүүдийн зардал 200 гаруй тэрбум төгрөгөөр өссөн. Энэ юутай холбоотой вэ?
-2017 оны төсвийг батлахдаа яамд, Засгийн газар сайдуудын багцыг байж болох бүх хэмжээнд танасан. Сангийн яам энэ асуудлаар илүү тодорхой мэдээлэл өгнө.