Даяар дэлхийн энх тайван, аюулгүй байдлыг сахин хамгаалж, улс орнуудын хоорондын хамтын ажиллагааг хөгж үүлэх зорилго бүхий Нэгдсэн үндэсний байгууллагыг үүсгэн байгуулах тухай 1942 оны нэгд үгээр сарын 1-нд нацист Германы эсрэг нэгдсэн эвслийн орнуудын хамтарсан мэдэгдэлд энэ тухай анх дурдсан байдаг.
Тус байгууллагын дүрмийг дэлхийн II дайны дараахан, 1945 оны зургадугаар сарын 25-нд АНУ-ын СанФранцискод чуулганд оролцсон 50 орны төлөөл өгч хоёр сар хэлэлцсэний эцэст баталсан түүхтэй. Харин НҮБ-ын дүрмийг хүчин төгөлдөр болсон 1945 оны аравдугаар сарын 24-ний өдрийг дэлхийн Засгийн газар гэгдсэн тус байгууллагын төрс өн өдөр хэмээх болжээ. Харин 1949 оны мөн өдөр НҮБ-ын төв байрны шавыг АНУын Нью-Йорк хотноо тавьсан байдаг.
НҮБ-ын гишүүнээр зөвхөн олон улсын эрх зүйгээр хүлээн зөвшөөрөгдсөн тусгаар улс орнууд элсдэг бөгөөд манай улс СанФранцискогийн чуулга уулзалтаас эхлээд л тус байгууллагад элсэх өргөдөл гаргаж ирсэн түүхтэй. Гэвч капиталист орнуудын эсэргүүцэлтэй тулгарсаар тус чуулга уулзалтаас даруй 15 жилийн дараа, 1961 онд л тус байгууллагын бүрэн эрхт гишүүнээр элсэн босгыг нь алхан тусгаар тогтнолоо баталгаажуулж чадсан билээ.
Манай улсын санаачилгаар НҮБ 1970- аад оныг “Бичиг үсэгтэн болох 10 жил” хэмээн зарлаж байв. Үүнээс гадна Монгол Улс өөрийн газар нутгаа цөмийн зэвсгээс ангид бүс хэмээн тунхаглаж, дэлхий даяар энэ санаачилгыг дэмжих хөдөлгөөнийг эхлүүлсэн билээ.
1857 ОН
Английн Кембрижийн их сургуулийн оюутнууд дэлхийн анхны хөлбөмбөгийн багийг үүсгэн байгуулав.
1861 ОН
АНУ-ын Калифорни мужийн шүүгч Ж.Филд тус улсын Ерөнхийлөгч А.Линколнд цахилгаан мэдээ илгээжээ. Тэр нь тивийн нэг өнцгөөс нөгөө рүү илгээсэн анхны цахилгаан мэдээ болсон байна.
1929 ОН
Хар пүрэв гариг гэж алдаршсан энэ өдөр АНУ-д биржийн сүйрэл эхлэн дөрвөн жил үргэлжилсэн эдийн засгийн Их депресси гэгдсэн хямралыг эхлүүлжээ.
1935 ОН
ЗХУ-ын нийслэл Москва дахь Кремлийн Спасскийн цамхгийн оройд Донбасст бүтээсэн улаан бадмаараг таван хошууг байрлуулав.
1935 ОН
АНУ-ын “Du Pont” компани анх удаа нейлон шилэн триког худалдаанд гаргажээ.
1948 ОН
АНУ-ын улстөрч Б.Барух анх удаа “хүйтэн дайн” хэмээх нэр томъёог хэрэглэсэн аж.
1956 ОН
Унгарт өрнөсөн коммунизмын эсрэг бослогыг дарахаар ЗХУ цэргээ оруулжээ.
1980 ОН
Польшийн эрх баригчид хожим зүүн Европт ардчиллын хувьсгалыг асаасан “Солидарност” хэмээх бие даасан үйлдвэрчний эвлэлийг албан ёсоор бүртгэж авсан байна.
2000 ОН
ХБНГУ-ын Египетийн музейд дэлхийд цорын ганц Клеопатра хатны гарын үсгийг илрүүлэв.
Б.Барс