"Насны хишиг"-ийг жилд хоёр удаа буюу Цагаан сар болон Үндэсний их баяр наадмын үеэр олгохоор болсон.
Улсын хэмжээнд "Насны хишиг" авахаар өргөдөл гаргасан 65-69 насны 42096 ахмад, 70-79 насны 52403, 80-89 насны 17559 ахмад, 90-ээс дээш насны 2366 ахмад бий. Нийт 114424 ахмад "Насны хишиг" олгох жагсаалтыг банкуудад илгээж 9.5 тэрбум төгрөгийн санхүүжилт хийгдсэн аж. Хуулийн хүрээнд дараах байдлаар олгогдоно. Үүнд:
Нас | Насны хишиг |
65-69 настай ахмад | 50 мянган төгрөг |
70-79 настай ахмад | 80 мянган төгрөг |
80-89 настай ахмад | 100 мянган төгрөг |
90 ба түүнээс дээш | 200 мянган төгрөг |
Болзол хангасан ахмад настнууд энэ сарын 20-ноос насны хишгээ авч эхлээд байгаа юм.
“Насны болзол хангасан ахмад настнууд сум, хорооны хөдөлмөр халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэнд иргэний цахим үнэмлэх болон батлагдсан маягтын дагуу өргөдөл гаргана” гэж Нийгмийн халамжийн асуудал хариуцсан дэд дарга Т.Бадрахбаяр хэлэв.
2017 оны төсөвт 20.5 тэрбум төгрөгийг Насны хишгийн зардалд зориулан тусгасан бөгөөд 122 мянган ахмад настан жилд хоёр удаа 50-250 мянган төгрөгийн тэтгэмж авах юм.
Насны хишгийг Хаан, Капитрон, Төрийн банкаар олгож байгаа бөгөөд дараах журмын дагуу авах юм.
- Ахмад настан эсвэл түүний итгэмжлэгдсэн этгээд нь "Насны хишиг" авах хүсэлтээ оршин суугаа сум, хорооны халамжийн мэргэжилтэнд гаргаж өгнө. "Насны хишиг" авах хүний иргэний үнэмлэх, эсвэл улсын бүртгэлийн лавлагаа авч болно.
- Гадаадад оршин суугаа иргэний насны хишгийг хилийн чанадад суугаа дипломат төлөөлөгчийн газрын итгэмжлэл, тодорхойлолтыг үндэслэн итгэмжлэгдсэн этгээдэд олгоно.
- Арилжааны банк нь ахмад настан бүрт "Насны хишиг" авах нэрийн данс үнэ төлбөргүй нээж өгнө. Мөн энэ мөнгийг олгохдоо шимтгэл авахгүй.
- "Насны хишиг" авах ахмад настан хүсэлт гаргавал тухайн банкин дахь өөрийн данстай холбож болно. Энэ зохицуулалтыг тухайн иргэн өөрөө хүссэн тохиолдолд хэрэгжүүлэх аж.
- Арилжааны банкин дахь Насны хишгийн мөнгийг тухайн хүний авсан тэтгэврийн зээл, бусад зээлийн хүүнд суутгахыг хоригложээ.
Б.Цэрэнханд