Их Британийн судалгааны “JATO Dynamics” компани 2016 оны дэлхийн автомашины борлуулалтын талаарх сонирхолтой статистикийг танилцууллаа. Автомашины голлох зах зээлд багтдаг дэлхийн 52 улсад хийсэн уг судалгаа өнгөрсөн онд дэлхий даяар зарагдсан шинэ хөнгөн тэрэг, вэн буюу фургон машинуудыг хамарч байна. Судалгааны дүнг үзвэл, дэлхийн хэмжээнд 2016 онд автомашины борлуулалт жилийн өмнөхөөс 5.6 хувиар өсөж, 84.24 сая ширхэгт хүрчээ.
Ford F-Series өнгөрсөн онд хамгийн их зарагдсан машинаар тодров
Тус компанийн мэргэжилтнүүдийн тооцоогоор зах зээлд БНХАУ урьдын адил тэргүүлж, өнгөрсөн онд 25.5 сая машин борлуулсан нь жилийн өмнөхөөс даруй 14.2 хувиар өссөн үзүүлэлт юм. АНУ удаах байранд орж, 17.6 сая машин заржээ. Энэхүү үзүүлэлтээр Азид БНХАУ-ын дараа, дэлхийд гуравдугаарт орж буй Япон 4.8 сая ширхэг автомашин борлуулсан амжилттай. Харин Европ тивд тэргүүлж, дэлхийд дөрөвдүгээрт орсон ХБНГУ-д 3.6 сая автомашин зарагджээ.
Жагсаалтын 13 дугаар байранд орсон ОХУ-д борлуулалт 2.8 хувиар буурсан дүнтэй байгаа юм. Хөгжиж буй зах зээлээс Энэтхэг улс дэлхийд тавдугаарт орж, 3.3 сая автомашин борлуулсан нь жилийн өмнөхөөс 8.4 хувиар өссөн үзүүлэлт болов.
Автомашин үйлдвэрлэгчдийг брэндээр нь ангилах тохиолдолд эхний гурван байрт Toyota (7.2 сая), Volkswagen (6.1 сая), F ord (7.2 сая) орлоо. Toyota брэндийн АНУ, Хятад дахь борлуулалт өнгөрсөн онд багассан ч Индонез, Мексикт худалдан авагчийн тоо өссөн нь тэргүүн байраа хадгалж үлдэх нөхцөл болов. Audi, Porsche, Skoda, Bentley зэрэг харьяа брэндийг нь хасах тохиолдолд Volkswagen тэргүүн байрт бус, хоёрт орж байна.
Volkswagen-ий хувьд өнгөрсөн онд утааны ялгарлын хэрэгт холбогдсон ч борлуулалт нь 2.8 хувиар өсчээ. Удаах байруудад H onda (4.6 сая), Nissan (4.5 сая), H yundai (4.1 сая) гэсэн гурван брэнд оров. Эдгээр брэндийн борлуулалт өссөн нь шинээр гаргасан SUV загварынх нь ач хэмээн судалгаанд тайлбарлажээ. Харин тодорхой загвараар нь тооцвол F ord F -Series машин (зураг дээр) өнгөрсөн онд АНУ- ын зах зээлд 986 мянган ширхэг зарагдсан амжилтаар дэлхийд хамгийн борлуулалтай загвар болов.
Борлуулалтаараа дөрөвт орж буй машин нь БНХАУ-ын Wuling Hongguang
F цувралын машины борлуулалт жилийн өмнөхөөс 7.7 хувиар өссөн дүнтэй. Хоёрдугаар байрт Toyota Corolla загвар дэлхий даяар 952 мянган ширхэг зарагдсан амжилтаар орж байна. Гэхдээ уг машины борлуулалт ердөө 0.9 хувь өсчээ. Гуравт 859 мянган ширхэг зарагдсан Volkswagen Golf/GTI загвар орлоо. Сонирхолтой нь, дэлхийд борлуулалтаараа дөрөвт орж буй машин нь БНХАУ-ын үйлдвэрлэгчийн Wuling H ongguang (847 мянган ширхэг) хэмээх төдийлэн танил бус загвар байгаа юм.
Тавдугаар байрт орсон Nissan X -Trail (Rogue) загвар дэлхий даяар 766 мянган ширхэг зарагджээ. Удаах байруудад Hyundai Avante (Elantra, I35), F ord Focus, H onda HR -V (XR -V, Vezel), Honda CR-V, Toyota R AV-4, H onda Civic зэрэг загвар орлоо.
Г.Очирбат