-ИТХ-ын сонгууль болоход 8 хоног үлдлээ-
Сум, дүүргийн Иргэдийн хурлын төлөөлөгчдийг бид энэ сарын 19-нд сонгоно. Өнгөрсөн долдугаар сард орон нутгийн сонгуулийн бэлтгэл ажил эхэлсэн. Энэ хугацаанд сонгуулийн санал авах өдрийг тогтоон, сонгуулийн товыг зарлав. Дараа нь сум, дүүргийн сонгуулийн тойрогт ноогдох мандатын тоог тогтоон, аймаг нийслэлийн болон сум дүүргийн сонгуулийн хороодыг байгууллаа.
Санал авах байр байгуулах, ахлах зохион байгуулагч, бусад зохион байгуулагчдыг томилох, сонгогчдын нэрийн жагсаалтыг аймаг, дүүргийн сонгуулийн хороонд хүргүүлэх зэрэг бэлтгэл ажлуудыг өнгөрсөн сард хангалаа. Эдгээр бэлтгэл ажлыг хангах нь сонгуулийг зохион байгуулах төрийн байгууллагуудын үүрэг юм.
Сонгуулийн сурталчилгаа энэ сарын 18-ны мягмар гарагийн 00 цагаас өмнө дуусах ёстой.
Харин иргэд бид сонгуульд идэвхтэй оролцон, саналаа өгөх үүрэгтэй. Ингэхдээ нэр дэвшигчдийн талаар хангалттай их мэдээлэлтэй болж, дараа нь сонголтоо хийх нь зөв.
Нэр дэвшигчид ч сурталчилгаагаа эхлүүллээ. Энэ удаагийн орон нутгийн сонгуулийн сурталчилгаанд УИХ-ын ээлжит сонгуулийн сурталчилгаатай адилхан зарчмыг баримтална. Эдгээр зарчмуудыг дахин танилцуулъя.
Сонгуулийн сурталчилгаа энэ сарын 18-ны мягмар гарагийн 00 цагаас өмнө дуусах ёстой. Мөн аливаа этгээд санал авах өдөр хүртэлх долоо хоногийн хугацаанд нам, нэр дэвшигчдийн талаар санал асуулга явуулах, энэ төрлийн мэдээллийг бүх төрлийн мэдээллийн хэрэгсэл ашиглан нийтлэх, тараахыг хориглосон. Тэгэхээр 12-ны лхагва гарагаас хойш санал асуулга явуулах, санал асуулгын үр дүнг түгээх, тараах нь хориотой.
Сонгуулийн тухай хуульд сонгуулийн сурталчилгааг хэрхэн явуулах талаар дэлгэрэнгүй тусгасан. Ингэхдээ иргэдийн шууд оролцоог дэмжин, сурталчилгаатай холбоотой зөрчлийг мэдээлсэн иргэнийг урамшуулна гэсэн юм.
Дээрх заалтад баримттайгаар мэдэгдэнэ гэсэнд таны анхаарлыг хандуулъя. Нэр дэвшигчдийг гүтгэх, үндэслэлгүйгээр буруутгахаас урьдчилан сэргийлэх зорилгоор баримттай байх шаардлага тавьжээ. Иргэн сурталчилгааны зөрчил мэдээлэх бол гэрэл зураг эсвэл аудио бичлэгийг цагдаагийн байгууллагад өгч болно. Гэхдээ заавал биет баримт шаардахгүй аж.
Сонгуулийн төв байгууллага мөнгөн урамшууллыг олгоно гэж заажээ. Иймд СЕХ-ны Хуулийн хэлтэст хандав. Сонгуулийн сурталчилгааны зөрчлийг мэдээлээд мөнгөн урамшуулал авсан иргэн бий юу хэмээн лавлахад орон нутгийн нэг иргэн зөрчлийг баристтайгаар мэдээлээд урамшуулал авах нь тодорхой болсон гэсэн юм.
УИХ-ын сонгуулийн үеэр 71.1 дэх заалт тодорхой хэмжээнд үр дүнгээ өгсөн гэж дүгнэж болно. Учир нь иргэд өнгөрсөн зургадугаар сард цагдаагийн байгууллагад олон удаа ханджээ. Тодруулбал,
Цагдаагийн ерөнхий газар сонгуулийн сурталчилгаа эхэлснээс хойш зургаадугаар сарын 30-ны өдрийг хүртэл сонгуультай холбоотой 2119 гомдол мэдээлэл хүлээн авчээ. Нийслэлд 1202, орон нутагт 917 гомдол, мэдээллийг бүртгэжээ.
- Сурталчилгааны самбар, ухуулга сурталчилгааны эд зүйл гэмтээж, алдагдсан 585,
- Нэр дэвшигчдийг хэвлэл мэдээллээр гүтгэсэн гэх мэдээлэл 296,
- Бэлэг тарааж, дайллага хийсэн гэсэн мэдээлэл 217,
- Ухуулга сурталчилгаа хийхэд саад учруулсан 113,
- Хууль бус сурталчилгаа явуулсан 623,
- Сонгогчдын шилжилт хөдөлгөөнтэй холбоотой 39 мэдээлэл,
- Бусад 26 мэдээллийг бүртгэн, баримтжуулаад харьяа дүүргийн шүүхэд шилжүүлсэн.
ТЭГВЭЛ ШҮҮХ ХЭРХЭН ШИЙДВЭРЛЭСЭН БЭ?
Иргэдийн мэдээлсэн зөрчлийн шинж чанараас хамааран эрүүгийн хэргийн болон захиргааны хэргийн шүүхүүд зөрчлийг хянан шийдвэрлэжээ. Өнгөрсөн долдугаар сарын байдлаар захиргааны хэргийн шүүхээр шийдвэрлэсэн сонгуулийн маргаан өссөн байна.
Тус шүүх 72 нэхэмжлэл хүлээн авч, 66 хэрэг шийдвэрлэж, зургаан хэргийн үлдэгдэлтэй байв. Анхан шатны шүүхүүдэд ирүүлсэн сонгуулийн маргаантай холбоотой нэхэмжлэлүүд
- Аймаг, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд нэр дэвшигчээр бүртгэхийг даалгах,
- Нэр дэвшигчийн нэрсийн жагсаалтаас хасах,
- Нэр дэвшигчээр бүртгэсэн сонгуулийн хорооны тогтоолыг хүчингүй болгуулах,
- Аймгийн Иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсонд тооцож түр үнэмлэх олгох тогтоолыг хүчингүй болгуулах гэсэн үндсэн шаардлага бүхий агуулгатай байжээ.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нийт 87 сонгуулийн маргаан хүлээн авсан. Үүнээс 77 хэргийг шийдвэрлэж, 10 хэргийн үлдэгдэлтэй байна. Давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн сонгуулийн маргааны
- 54 хэрэг Улсын Их Хурлын сонгуультай,
- 33 нь Аймаг, Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуультай холбоотой.
Иргэдийн мэдээлсэн зөрчлийн дийлэнхийг Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхүүд хянан шийдвэрлэжээ. Тэд 735 зөрчлийн материал хүлээн авч, 729 хэргийг шийдвэрлэж, 6 хэргийн үлдэгдэлтэй байна. Мөн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхүүд 57 материал нэхэмжлэл хүлээн авч, 44 хэргийг шийдвэрлэж, 4 хэрэг давах гомдлоосоо татгалзаж, 9 хэргийн үлдэгдэлтэй байна.
Энэ бүх тоог дэлгэрэнгүй танилцуулж байгаа учир нь СОНГОГЧ та сонгуулийн сурталчилгааны зөрчлийг мэдээлбэл ийнхүү үр дүнд хүрэх юм шүү гэдгийг батлан харуулах. Таны баримттай мэдүүлсэн зөрчлийг цагдаа нар бүртгээд өнгөрөлгүй, зохих шүүхэд уламжлан, шат шатны шийдвэрээ гаргаж байна.
Иймд иргэн та сонгуульдаа идэвхтэй оролцон, саналаа өгөхийн сацуу сонгуулийн сурталчилгааны зөрчлийг цагдаагийн байгууллагад заавал мэдээлээрэй.
Сонгуулийн тухай хуульд зааснаар санал хурааж дуустал аливаа этгээд сонгогчдын саналыг татах зорилгоор дараах үйлдэл, үйл ажиллагаа явуулахыг хориглоно.
- мөнгө, эд зүйл тараах,
- бараа, эд зүйл хөнгөлөлттэй үнээр худалдах,
- аливаа үйлчилгээ төлбөргүйгээр болон хөнгөлөлттэй үзүүлэх,
- нийтийг хамарсан биеийн тамирын уралдаан, тэмцээн, баяр наадам, урлагийн тоглолт, хүлээн авалт, дайллага, цайллага, төлбөрт таавар, бооцоот, мөрийтэй тоглоом зохион байгуулах, ивээн тэтгэх,
- сонгогчдыг гадаад, дотоодод аялал зохион байгуулан оролцуулах, амралт, сувилалд амраах, сувилуулах,
- хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим орон зай, мессеж ашиглан улс төрийн чансаа тогтоох зорилго бүхий аливаа хэлбэрийн шалгаруулалт зохион байгуулах, бусдыг гүтгэн доромжлох, хуурамч мэдээлэл тараах,
- ирээдүйд өөрийн болон бусдын хөрөнгөөр мөнгө, эд бараа өгөхөөр гэрээ байгуулах, хэлцэл хийх,
- хишиг, хувь, хувьцаа өгөх, ажлын байранд зуучлах, ажилд оруулах зэрэг амлалт авах.
Эдгээр заалтыг зөрчсөн иргэнд нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх хэмжээний (192,000 төгрөг), хуулийн этгээдэд нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг арван нэгээс арван зургаа дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний (2 сая 111 мянгаас 3 сая 72 мянга хүртэлх төгрөг), хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтанд нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг зургаагаас найм дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний (1 сая 152 мянгаас 1 сая 536 мянга хүртэлх төгрөг) торгууль ногдуулна.