Гэр хороолол хаяагаа тэлсээр. Дагаад бидний хөнөөлт “дайсан” утаа нэмэгдсээр. Улаанбаатар хотын агаарын бохирдол гамшгийн хэмжээнд хүргэж буй хамгийн том шалтгаан нь гэр хороолол.
Өөрөөр хэлбэл нийслэлд байгаа 200 гаруй мянган яндан агаарын бохирдлын 80 хувийг үйлдвэрлэж байна.
ЦААШИД Ч ӨСӨН НЭМЭГДЭХ ГЭР ХОРООЛОЛ
Сүүлийн таван жилийн дотор гэр хороололд амьдардаг өрхийн тоо 41 мянгаар өсчээ.
Хөдөө орон нутагт ажлын байр байхгүй, амьдрах нөхцөл муу учраас орон нутгаас нийслэлийг зорих иргэдийн тоо тасралтгүй өссөөр. Цаашид ч өсөн нэмэгдэх нь тодорхой байна. Учир нь зөвхөн Баян-Өлгий аймагт гэхэд өнөөдрийн байдлаар 19 мянга гаруй дээд боловсролтой ажилгүй иргэд байгаа талаар тус аймгийн засаг дарга А.Гылымхан Аймаг, орон нутгийн ИТХ, Засаг дарга нарын семинарын үеэр ярьж байсан юм.
2015 оны байдлаар нийслэлийн нийт өрхийн 58.1 хувь нь гэр хороололд, 41.9 хувь нь орон сууцны хороололд оршин сууж байна гэсэн судалгаа бий.
Гэр хороололд амьдардаг өрхүүдийн тоо сүүлийн таван жилд хэрхэн өссөнийг харуулъя.
Мөн Нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтэн, доктор Ч.Оюунцэцэг “Шилжилт хөдөлгөөн агаарын бохирдлын суурь шалтгааныг үүсгэж байна. Гэр хороололд амьдарч буй иргэдийн гуравны нэг нь хөдөө орон нутгаас шилжин ирэгсэд” гэдгийг хэлж байгаа юм.
МОДЛОГ УРГАМАЛ НЬ АГААРЫН БОХИРДЛЫГ 40 ХУВЬ ХҮРТЭЛ БАГАСГАДАГ
Нийслэлийн гэр хорооллын нийт 170 мянган өрхөд буюу 95 хувьд нь сайжруулсан зуухыг тараахыг нь тарааж, хөнгөлөлттэй үнээр зарахыг нь зарсан. Гэвч байдал өөрчлөгдсөнгүй, дордлоо. Цаашид хичнээн жилийг зарцуулж агаарын бохирдлыг хэдэн хувиар бууруулах тодорхой хөтөлбөр ч алга.
Тэгвэл иргэд бид юу хийж чадах вэ. Өөрсдөөсөө шалтгаалах бүхнийг шат дараалалтай хийцгээе. Гэр орноо дулаалцгаая, шөнийн үнэ төлбөргүй цахилгааныг ашиглацгаая, хавар болохоор мод тарья. Энэ удаад бид хамгийн зардал багатай, хаана ч хэрэгжүүлэх боломжтой, хамгийн олон хүнийг хамрах боломжтой учир ногоон байгууламжийг сонирхуулж байна. Жишээлбэл,
- Хайлаас 23 кг,
- Бургас 38 кг,
- Улиас 34 кг,
- Шар хуайс 0,2 кг тоосыг жил бүр өөртөө шингээж байдаг. 1 мкв зүлэг 200 г усыг өдөрт ууршуулж агаарыг чийгшүүлж, цэвэршүүлж байдаг аж.
Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны Ойн бодлого, зохицуулалтын газрын мэргэжилтэн Д.Энхжаргал “Судалгаанаас үзэхэд 1 га талбайн мод сөөг нь 18 сая шоо метр агаарыг цэвэршүүлж, утаа униарын 30-35 хувийг өөртөө шингээдэг. Мөн өвлийн улиралд модлог ургамал нь агаарын бохирдлыг 40 хувь хүртэл багасгаж дуу чимээний 26 хувийг шингээдэг байна. Найман настай таримал нарсан ой 324 кг хүчилтөрөгч нэг жилд ялгаруулна гэж тооцвол дунджаар 8 настай 1 зулзаган мод жилд 0.14 кг хүчилтөрөгч ялгаруулдаг гэсэн мэдээлэл бий. Гэр хорооллын айл өрхүүд хашаандаа мод тарих нь агаарын болон хөрсний бохирдлыг бууруулахад ихээхэн хувь нэмэр оруулна” гэсэн юм.
20 МЯНГАН ТӨГРӨГ+СЭТГЭЛ+ЗҮТГЭЛ=ТАНЫ ҮЛДЭЭХ ҮНЭТ ӨВ
Улаанбаатар хотын ногоон байгууламж их дутмаг. Зуны улиралд нэг наст ургамлаар гоёдгийг эс тооцвол социализмийн үеийн ногоон байгууламж төдийлэн нэмэгдсэнгүй. Тиймээс иргэн бүр агаар цэвэршүүлдэг гол зүйл болох ногоон байгууламж бий болгоход гар бие оролцох хэрэгтэй.
Тэгвэл энэ үйл хэрэгт иргэдийн хэтэвчнээс хэр их мөнгө зарцуулах талаар тооцооллыг Соёолж цэцэрлэгжилтийн төвийн дарга Д.Дамбаас тодрууллаа.
Тус төв 2011 оноос эхлэн ургуулсан тарьцаа энэ жил худалдаанд гаргана. Нийт 15 төрлийн мод, бут сөөгийг 2500-19 мянган төгрөгөөр худалдаалах юм байна. Манай орны нөхцөлд хайлаас, шар хуайс, улиас гурав ургалтын хугацаа хурдан, хүчирхэг модны тоонд ордог аж. Эдгээр модны суулгац өндөр, наснаасаа хамаараад 2500-8000 төгрөгийн үнэтэй байдаг аж.
“Мод гэдэг байгалийн нэг бодгаль учраас шороонд суулгаад л болчихдог юм биш. Сэтгэл зүтгэл байж ургана. Айл бүр хашаандаа нэг модтой болоход зардал бага. Суулгацаа авна, газар ухах хүрз, жоотуу, бордоо, 100 литр ус л эхний ээлжинд хэрэгтэй. Бордоог бууцаар ч орлуулж болно. Хамгийн гол нь арчилгаа, сэтгэл, зүтгэл байх хэрэгтэй. Айл бүр хашаандаа нэг модтой болоход 20 мянган төгрөг, сэтгэл, зүтгэл байхад хангалттай” гэдгийг тэрбээр хэлсэн юм.
20 мянган төгрөгөөр нэг удаа мод тарьж, арчилснаар та ирээдүйдээ үнэтэй хөрөнгө оруулалт хийж байна гэсэн үг.
Хэрвээ та яндангаас утаа гаргаж л байгаа бол хариуцлагаа мод тарьж хүлээ. Танай хашаанд хэдэн яндан байна түүнийхээ тоогоор мод тарьж, ургуулаарай. Орцоороо нийлж байрныхаа гадаа мод тарьцгаая, байгууллагаараа нийлж гаднаа мод тарьцгаая.
Түнэр харанхуйг зүхэж суухаар ганц боловч лаа асаа гэдэг байх аа.
GoGo мэдээний агентлаг яндангийнхаа тоогоор мод тарих уриалгыг гаргаж, энэ дагуу цуврал мэдээллийг хүргэх болно.